Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2016/00487

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******ын *******т орших, утас *******,*******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******ын ******* ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, утас *******, дугаар утастай, овогт ийн д холбогдох 

Зээлийн гэрээний үүрэг 43300082, нотариатын хөлс 9500, нийт 43309582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д. нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймаг дахь *******-ны салбараас 121001510******* зээлийн гэрээний дагуу 45.000.000 /дөчин таван сая / төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.5%-ийн хүүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан, ******* зээлдэгч Д.ийн хүсэлтийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 121001510******* зээлийн гэрээний анхны нөхцөлд өөрчлөлт оруулан хугацааг сунгах нөхцөл өөрчилсөн.Зээлдэгч зээлийн барьцаанд Баянхонгор аймгийн *******ын1-19-0*******од байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, 31 м.кв, 3 давхар 2 өрөө орон сууцыг, өөрийн өмчлөлийн улсын дугаартай маркийн саарал өнгийн автомашиныг тус тус барьцаалуулсан.Банкны зүгээс зээлдэгч Д.тэй удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдсэн боловч хариуцагчийн зүгээс зээлээ төлөх санаачлага гаргаагүй өдөр хоногийг өнгөрөөж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Зээлдэгч нь: 2015 оны 10 дугаар сараас хойш 121001510*******т зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 113 хоног хугацаа хэтэрсэн байна. 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зэээл 38982818 төгрөг, хүү 4317264 мөгрөг нийт 43300082 төгрөг байна.

Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.4 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү? гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд

2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлдэгчийн 121001510******* зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 38982818 төгрөг, хүү 4317264 төгөрөг нийт 43309582 төгрөг, болон зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсний үйлчилгээний хөлс 9500 төгрөг, нийт 43309582 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү..гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *******-наас 45000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. аас нэхэмжилсэн 38982818 төгрөг, хүү 4317264 төгрөг, нийт 43309582 төгрөг төлүүлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие ******* шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд 1850000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 41459582 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК- нь Д.д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн төлбөр, нотариатын хөлс нийт 43309582 төгрөг гаргуулах-ыг хүсэн шаарджээ.

Хариуцагч Д. нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймаг дахь *******-ны салбараас 121001510******* зээлийн гэрээний дагуу 45.000.000 /дөчин таван сая /төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.5%-ийн хүүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, 2015 оны 10 сараас хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагаас 1850.000 төгрөгийг *******-д төлсөн. Үлдэгдэл 41459582 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан хариуцагч Д. нь зээлийн гэрээний үүргийн төлбөр, нотариатын үйлчилгээний хөлс нийт 43309582 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1850.000 төгрөгийг *******-д төлж, үлдэгдэл 41.459.582 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид улсын төсвөөс 187249 төгрөг, хариуцагч Д.ээс 187249 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ