Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 639

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Шүүгдэгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт ын д холбогдох 1908006940700 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, “” ХХК-ийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тоотод түр оршин суух, урьд

   -1995 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар,

   -1997 онд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Харгана овогт ын  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Г. нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.тэй маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зүүн талын нүдний ухархайн гадна болон доод хана, хоншоорын хөндийн урд болон гадна хана, зүүн хацар ясны нумыг хамарсан зөрүү бүхий хугарал, эрүүний ясны зүүн урд сэртэнгийн зөрүү бүхий хугарал, хамар ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хамт ажилладаг ын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар үзэхээр явсан. ...  залгаад бид хоёр гэрээр нь ороод гарья гээд очсон. Гэрт нь ороод юм ярингаа , , нөхөр  бид нар том пиво ууцгаасан. Пиво ууж дуусчихаад нэмж 0,75 гр хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж ууцгаасан. Ямар ч байсан  нөхөр тайгаа маргалдаад байх шиг байхаар нь би голоор нь ороод боль гэж хэлтэл  миний нүүр лүү 2-3 удаа цохих шиг болсон. ...Би тухайн үед аас эмчилгээний мөнгө гэж 900,000 төгрөг дансаар авсан. Гомдолтой байна, эмчилгээгээ бүрэн хийлгэмээр байна ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

 

           2.Шүүгдэгч Г.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр ын хамт гадуур явж байгаад гэртээ ирэхэд манай эхнэрийн ажлын хүмүүс Тахилтад явж байна гэхээр нь би гэртээ оруулж дайлья гэж дуудсан. Удалгүй эхнэрийн ажлын 5 хүн манайд ирж бид нар хоол цай идээд 2 шил архи 2 пиво ууцгаасан. Эхнэрийн ажлын  гэх эмэгтэй намайг хэл амаар доромжлоод дайраад байхаар нь би урдаас юм хэлэхгүй зугтааж байгаад орой 23 цагийн орчим караоке орох гэтэл хаалттай байхаар нь найз тай харих гэтэл  явуулахгүй гэж хэл амаар доромжлоод миний цамцнаас татаад байхаар нь би гараараа нүүр лүү нь нэг удаа алгадчихсан юм.ийн биед учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан. Би тэй маргалдсанаас хойш удаалгүй эмчилгээний мөнгө болох 900000 төгрөг бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  3.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2019 оны 01-р сарын 01-ний өдөр нөхөр  бид хоёр  гэдэг хуурай ахынхаа гэрт буюу Хархорин захын орчимд байсан юм. Тэгсэн өдөр надтай хамт ажилладаг ,  нар утсаар яриад танайд очье Тахилт орчимд газар үзээд явж байна гэж хэлэхээр нь тэг гэж хэлээд нөхөр бид хоёр гэртээ харьсан. Би гэртэй ирээд утсаар гэртээ ирсэн гэдгээ хэлсэн. Би хүмүүс ирж байгаа юм чинь гээд дэлгүүрээс 1 шил архи, 1 пиво авч тавьсан. , , танихгүй нэг залуу / гэх/,  нар ын ах гээд хүнээр машин бариулаад архи уусан байдалтай согтуу ирсэн. Би тэд нарыг ирэхээр нь хоол хийж өгөөд эрэгтэйчүүд нь архи уу, эмэгтэйчүүд нь пиво уу гэж хэлсэн. Тэгээд манайд архи, пиво уугаад хөзрөөр буур гэдэг тоглоом тоглоод  3 удаа гараад бооцооны хэдэн төгрөг авсан. Тэгээд  дахиад архи, пиво авсан.  манай гэрт байхдаа манай нөхөр лүү аар тэжээлгэдэг гуйлгачин гэж хэлсэн байсан.  ер нь согтоод агсан согтуу тавих гээд байсан. Бүгдээрээ ярилцаад караоке рүү орохоор болоод гэрээс гараад манай машиныг нөхрийн найз  бариад  нөхөр бид гурав суугаад Тахилтын сургуулийн буудал дээр байдаг караоке орох гэсэн чинь 1 сарын 1-ний өдөр онгойхгүй гэж хэлсэн. Тэгсэн  агсам тавиад байхаар нь караокены гадаа буулгаад зугтаах гэсэн чинь ын ахын машиныг  шүргэчихсэн. Тэгээд би машинаа засуулаад өгье ын ах ч зүгээр гээд байж байсан чинь   намайг цохичихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,

 

4.Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Намайг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 14 цагийн үед гэртээ байхад ажлын газрын  80831031 дугаарын утаснаас залгаад Тахилтад байдаг газраа үзье гээд байхаар нь би ах ыг дуудаад Тахилтын эцсээс газар зааж өгөхөөр ажлын  гэх ахтай хамт явцгаасан. Бид очиж газраа үзчихээд буцаад машинтай явж байхад манай нөгөө бригадын  гэх залуу миний гар утас руу залгаад чи газраа очиж үзсэн юм уу манай гэрийн ард залгаа хашаа хямд зарна гэж байна. Чи ирж үзэж сонирхохгүй юм уу гэхээр нь би танай гэрийг мэдэхгүй ш дээ гэхэд намайг Тахилтын эцсийн автобусны буудал дээр хүлээж бай гэхээр нь бид 4 хүлээгээд байж байхад  ирээд бид 5 арын хашааг нь үзэж сонирхчихоод гийн гэрт орсон.  бууз хийж өгнө гээд байхаар нь би хоол цайгаар яах вэ бэлэн идээ амсчихаад явцгаая гэхэд  нэг оргилуун дарс гаргаж өгсөн. Түүнийг ,  бид 3 хувааж уусан. Бид бүгдээрээ архи авах гээд дэлгүүр ороход дэлгүүрийн худалдагч сар бүрийн нэгний өдөр архи зардаггүй гэхээр нь тэндээс гарч хамт ажилладаг ын гар утас руу залгахад Хар хорин дээр айлд байна гэхээр нь болиод харих гэж байхад  ах манай гэрт 2 литрийн пиво байгаа гэхээр нь түүнийг нь аваад машиндаа  ах, ,  бид дөрөв хувааж уусан. Удалгүй  залгаад гэртээ ирчихсэн байна та хэд манайд хүрээд ир гээд байхаар нь бид 5 гэрт очиход  нэг шил архи, нэг том савтай пиво гаргаж ирж өгсөн. Бид хөзөр тоглоод хоол идээд сууж байхад  шалтгаангүй агсам тавиад байсан.  бид 2 болиулах гэхэд үгэнд орохгүй агсам тавиад гийн нөхөр лүү дайраад элдэв янзаар хараагаад байхаар нь тэндээс караоке орохоор гарсан. Бид Тахилтын автобусны эцэсийн буудал дээр ирэх үед караоке хаалттай байсан. Бид гийн гэрээс гараад явахдаа  ахын машинд Эрдэндалай,  ах бид 4 явсан, харин /гийн машинд , гийн нөхөр түүний найз, явсан. Биднийг Тахилтын эцэсийн буудал дээр очих үед ийн суусан машин түрүүлж ирээд зогссон байхаар нь миний сууж явсан машин ард нь ирээд зогссон. Энэ үед  машиндаа гийн нөхөрт агсам тавиад байсан болохоор гийн нөхрийн найз гэх залуу ийг буулгачихаад хөдлөхдөө миний сууж байсан машиныг ухарч ирээд мөргөсөн болохоор  дахин ирж гийн нөхрийг чи юу ч үгүй хоосон юм байж хүний машин мөргөлөө гээд элдвээр хэлээд зууралдаад байсан. Энэ үед 2 машины жолооч хоорондоо тохиролцоод зогсож байхад цаана байсан  намайг цохичихлоо гээд орилоод байхаар нь очиж үзэхэд гийн нөхөр  би цохиж зодсон зүйл байхгүй гэж байсан. Тэгээд  ахын машинд , түүний нөхөр, ,  бид нар сууж хорооллын эцэст хүргүүлэн караокед нэг цаг сууж байгаад явцгаасан. Энэ уед  д хандан хэдүүлээ энэ болсон зүйлийн талаар дарга, ажлынханд мэдэгдээд яахав эндээ тохирчихмоор байна гэснээ  чи надад нэг сая төгрөг өгчих тэгээд цагдаа сэргийлэх гэхгүй тохирчихмоор байна гэж байсан. Энэ явдлаас хойш  т 2 хоногийн дараа 1 сая төгрөг авчирч өгөх гэж байхдаа надад хэлсэн. Би д хандан бэлнээр өгөөд хэрэггүй шүү данс руу нь хийсэн нь баталгаатай гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/,

 

5.Шинжээчийн 1855 тоот дүгнэлт

1.Ч.ийн биед зүүн талын нүдний ухархайн гадна болон доод хана, хоншоорын хөндийн урд болон гадна хана, зүүн хацар ясны нумыг хамарсан зөрүү бүхий хугарал, эрүүний ясны зүүн урд сэртэнгийн зөрүү бүхий хугарал, хамар ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4.5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 25 х/,

 

                 6.Хохирол төлсөн баримт /хх 07 х/

                 7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45 х/

                 8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51 х/

                 9.Г.ын ажлын газрын тодорхойлолт /хх 8 х/

                 10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 55 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Г. нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ хоорондын таарамжгүй харьцааны улмаас Ч.ийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зүүн талын нүдний ухархайн гадна болон доод хана, хоншоорын хөндийн урд болон гадна хана, зүүн хацар ясны нумыг хамарсан зөрүү бүхий хугарал, эрүүний ясны зүүн урд сэртэнгийн зөрүү бүхий хугарал, хамар ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ч.ийн “...  миний нүүр лүү 2-3 удаа цохих шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

           Шүүгдэгч Г.ын “... хэл амаар доромжлоод миний цамцнаас татаад байхаар нь би гараараа нүүр лүү нь нэг удаа алгадчихсан юм.ийн биед учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан....” гэх мэдүүлэг /хх 36 х/,

  Гэрч Б.ын “... манай гэрт байхдаа манай нөхөр лүү аар тэжээлгэдэг гуйлгачин гэж хэлсэн байсан.  ер нь согтоод агсан согтуу тавих гээд байсан ... Тэгээд би машинаа засуулаад өгье ын ах ч зүгээр гээд байж байсан чинь   намайг цохичихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,

Гэрч Т.ын “... шалтгаангүй агсам тавиад байсан.  бид 2 болиулах гэхэд үгэнд орохгүй агсам тавиад гийн нөхөр лүү дайраад элдэв янзаар хараагаад байхаар нь тэндээс караоке орохоор гарсан. ... Биднийг Тахилтын эцэсийн буудал дээр очих үед ийн суусан машин түрүүлж ирээд зогссон байхаар нь миний сууж явсан машин ард нь ирээд зогссон. Энэ үед  машиндаа гийн нөхөрт агсам тавиад байсан болохоор гийн нөхрийн найз гэх залуу ийг буулгачихаад хөдлөхдөө миний сууж байсан машиныг ухарч ирээд мөргөсөн болохоор  дахин ирж гийн нөхрийг чи юу ч үгүй хоосон юм байж хүний машин мөргөлөө гээд элдвээр хэлээд зууралдаад байсан. Энэ үед 2 машины жолооч хоорондоо тохиролцоод зогсож байхад цаана байсан  намайг цохичихлоо гээд орилоод байсан ...” гэх мэдүүлэг /хх 24 х/,

Шинжээчийн 1855 тоот дүгнэлт

1.Ч.ийн биед зүүн талын нүдний ухархайн гадна болон доод хана, хоншоорын хөндийн урд болон гадна хана, зүүн хацар ясны нумыг хамарсан зөрүү бүхий хугарал, эрүүний ясны зүүн урд сэртэнгийн зөрүү бүхий хугарал, хамар ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4.5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 25 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Ч.ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Г. нүүрэн тус газар цохиж учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогтдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 25 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Г. хүний нүүрэн тус газарт цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

           Хохирогч Ч.ийн эмчилгээний зардлын баримтгүйгээр нэхэмжилсэн 900,000 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн баримт /хх 07 х/-аар тогтоогдсон, хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч Г.т 3000 нэгжтэй тэнцэх төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

          Шүүгдэгч: Улсын яллагчийн гаргасан саналыг зөвшөөрч байна гэсэн болно.

 

Г. гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 900,000 төгрөгийг өөрийн сайн дураар нөхөн төлснийг болон уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хэл амаар доромжилсон зүй бус үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, Эрүүгйин хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 2 удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд хамаарахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 1500 нэгжтэй тэнцэх 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

            Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Харгана овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Г.т үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.т мэдэгдсүгэй.

  5.Г.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 900,000 төгрөг төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ