Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2016/00492

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн *******анд төрсөн. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэсэн хүсэлт гаргасан боловч 1980 онд ажилласан талаархи баримт олдохгүй, архиваас гарахгүй байгаа тул 1980 онд ажилласан байдлаа тогтоолгохоос татгалзаж байна..гэв.

Шүүх хуралдаанаар Д.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014 оны 09 сарын 04-ний өдрийн 820 дугаар албан бичиг, 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 212 дугаар албан бичиг, Д.*******ийн 1980 оны 08 сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 2-р бригадад малчнаар 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014 оны 09 сарын 04-ний өдрийн 820 дугаар албан бичиг, 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 212 дугаар албан бичиг, Д.*******ийн 1980 оны 08 сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд ажиллаж байсан талаархи нотлох баримт байхгүй, шүүхэд ирүүлээгүй байх тул уг хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд ******* овогт *******гийн *******ийн хүсэлтийн заримыг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ийн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ