| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0641/Э |
| Дугаар | 640 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 640
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Ж.Отгончимэг,
Шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэгээ овогт гийн ид холбогдох 1908015600676 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Өвөрхангай аймаг, Төгрөг сум 1-р багийн Хоолт Аюушын 2 гудамж 32 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Хан-Уул дүүргийн 10-р хороо Буянт Ухаа тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дэгээ овогт гийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б. нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороолол 8-р байрны гадна иргэн Т.гийн уруул тус газар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед хорооллын “Е-март” дэлгүүр орчихоод буцаад гэртээ ирээд 8-р байрны 1-р орцны гадна ирсэн. Тэр үед эхнэр машин дотор байсан пицаны гадна талын хайрцаг хаях гээд явсан. Би машин дотроо тортой эд зүйлээ буулгаж байсан. Манай эхнэр 8-р байрны 1-р орцны харалдаа зогсож байсан улсын дугаартай саарал өнгийн Приус автомашин дотор архи ууж байгаа бололтой сууж байсан хүмүүстэй хэрэлдээд эхэлсэн. гэж залуу манай эхнэрийг хогоо аваач гэж хэлж байсан. Манай эхнэр хариуд нь би хогоо хаядаг газар нь хаяж байна гэж хэлж байсан. Би гэх залууд хандаж чи боль гэж хэлэхэд намайг эхнэрээ зөв газар нь хогоо хаяуулаач гэж хэлээд заамдаад авсан. Би зөрүүлээд заамдаад авахад баруун гараа атгаж байгаад миний дээд уруул руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,
2.Шүүгдэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр залууг ахаас салгах гэж голоор нь ороод нэг гараараа заамдаж байгаад өөрөөсөө холдуулаад цааш нь түлхэх үед миний гар гийн уруул руу цохисон. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх 45 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед намайг харахад өндөр махлаг залуу манай нөхрийн нүүр лүү цохиж байгаа харагдсан. Би нөхөр г харахад дээд уруул нь хавдаад цус гарч байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 25 х /,
4.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод ирээд ажлаа тараад харих гээд байж байтал ажлын газрын танил Сансар над руу залгаад “Ирээд машин аваад дөхүүлээд өгөөч” гэж ярихаар нь ТЭЦ-2-н урд талын грашнаас очиж машиныг нь авахад машинд гэх ажлын газрын хүмүүс байсан бөгөөд намайг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 8-р байрны 1-р орцны урд ирэх хооронд тэд нар 1 шил 0.5 литрийн “X” архи хувааж уусан. Тэгээд Бүрнээг гаргаад гэрт нь оруулж өгөх гэж байтал гадаа нэг хүүхэн хог хаяхаар нь “Наана чинь хог хаяж болохгүй шүү дээ, хогоо хогийн саванд хаяаач” гэсэн чинь нөгөө хүн нь “Танай гэрт оруулж хаяаагүй шүү дээ. Та нарт хамаагүй” гээд нөгөө хогоо бариад манай машин руу ойртоод ирэхээр нь машинаас гарч ирээд маргалдаж эхэлтэл нөгөө эмэгтэйн нөхөр араас нь гүйж ирээд нэг нэгнийгээ бариад авсан. Тэр үед машинд байсан хоёр гарч ирээд хоорондоо хэсэг маргалдсан. Би тэр хооронд тэд нарыг салгах гэж оролдоод дийлэхгүй болохоороо машиныг нь унаад яваад өгсөн. Удалгүй ардаас намайг цагдаа дээр ирж мэдүүлэг өг гээд би дуудагдаж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 08 х /,
5.Гэрч В.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Бүрнээ, Сансар нарын хамт ТЭЦ-2-н урд талын грашны урд байхдаа зүс таних дүү ыг машин бариад өгөөч гэж дуудаад Бүрнээг гэрт оруулахаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 8-р байрны 1-р орцны гадна ирээд байж байтал машины урд нэг эмэгтэй газар ил хог хаяж байгаа харагдахаар нь би цонхоороо нөгөө эмэгтэйд хандан “Пизда минь чи наад хогоо хогийн саванд хаялдаа” гэсэн чинь нөгөө эмэгтэй над дээр хүрч ирээд би машинаасаа бууж ирээд бид хоёр маргалдаж байтал хажуунаас нэг эрэгтэй гүйж ирээд намайг цохих гээд далайхаар нь би бултаж амжсан. Тэр хооронд хоёр гарч ирээд бид нарыг салгах гэж байтал гэнэт нөгөө эрэгтэй “Та нар эмэгтэй хүн зодох гэлээ” гэж хэлээд хамаг хувцсаа тайлчихсан. Тэгээд л хоорондоо маргалдаад байж байтал. гэнэт цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар хүргэж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 10 х /,
6.Гэрч В.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ийн төрсөн дүү нь байгаа юм. Бид эхээсээ дөрвүүлээ. Манай ах айлын том хүү байгаа юм. ах 1980 онд Өвөрхангай аймагт төрсөн. Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын онд 10-р анги төгссөн, бүрэн дунд боловсролтой. Мөн Улаанбаатар хотод биеин тамрийн дээд сургуулийг 2007 онд төгссөн. Дасгалжуулагч багш мэргэжилтэй. Ах барилддаг. Сумын заан цолтой хүн байгаа юм. Өвөрхангай аймгийн Төгрөг баг Хоолт аюушийн 2-32 тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том хүү Бат-Ирээдүй нь одоо 11-р ангид сурдаг бага охин Мичидмаа 8-р ангид сурдаг. Манай ах арх дарс, тамхи хэрэглэдэггүй. Хүнд тусархуу, ажилч хичээнгүй, нийтэч, хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 30 х /,
7.Шинжээчийн 3328 тоот дүгнэлт
1.Т.гийн биед уруул өнгөц няцарсан шарх, баруун дээд 2-р шүдний сулрал, дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 36 х/,
8.Шинжээч Ц.Бадралын “...Уруулын баруун хэсгийн өнгөц няцарсан шарх, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл нь байрлал буюу Антомын байрлалд байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх 31 х/,
9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52, 72 х/
10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 54 х/
11.Б.ийн ажлын газрын тодорхойлолт /хх 71 х/
12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55 х/
13.Хохирлын баримтууд /хх 58 х/
14.Азурайз ХХК-ийн төлбөр нэхэмжилсэн баримт /хх 63 х/
15.Ажил гүйцэтгэх гэрээ /хх 64 х/
16.Хохирогчийн шүүх хуралд оролцохгүй гэсэн тайлбар /хх 68 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Б. нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороолол 8-р байрны гадна “хог хаясан” асуудлаас болж иргэн Т.гийн уруул тус газар цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.гийн “... чи боль гэж хэлэхэд намайг эхнэрээ зөв газар нь хогоо хаяуулаач гэж хэлээд заамдаад авсан. Би зөрүүлээд заамдаад авахад баруун гараа атгаж байгаад миний дээд уруул руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 19-20 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Б.ийн “...цааш нь түлхэх үед миний гар гийн уруул руу цохисон” гэх мэдүүлэг /хх 45 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Д.гийн “...Тэр үед намайг харахад өндөр махлаг залуу манай нөхрийн нүүр лүү цохиж байгаа харагдсан. Би нөхөр г харахад дээд уруу л нь хавдаад цус гарч байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 25 х /,
- Т.гийн биед уруул өнгөц няцарсан шарх, баруун дээд 2-р шүдний сулрал, дагзны хуйханд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 3328 тоот дүгнэлт /хх 36 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Б. нь хохирогч Д.г цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б. нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Д. эмчилгээний болон бусад зардалд 1,934,900 төгрөг нэхэмжилсэн: Үүнээс шүдний эмчилгээний 120,000 т, 2 өдрийн цалин 140,000 т, шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөрийн 8000 т нийт 268,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, хохирогч нь бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Улсын яллагч: Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, шүүхээс тогтоосон хохирлыг төлнө гэж байгаа тул 450,000 төгрөгөөр торгох ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Б.ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их биш зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс түүнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дэгээ овогт гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.ид үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.ид мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.оос 268,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороолол 8-120 тоотод оршин суух ЦГ85053110 регистрийн дугаартай Т.д олгосугай.
7.Б.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Т. бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ