Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2016/00495

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргач Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.                                                                                                                  

        ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1956 онд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэхэд бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1972 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын Коммунизмын зам нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү?гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1972 оноос эхлэн 1974 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн *******ын Коммунизмын төлөө нэгдлийн 1-р бригадад ажиллаж мөн өдрөөс цэргийн албанд татагдаж 1977 оны 10 сараас эхлэн нэгдэлдээ ирж ажилласан юм. 1972 оноос 1978 он хүртэл ажиллаж байсан баримт архиваас олдохгүй байна. Цэргийн албаны 3 жилийн баримтаа гаргуулж аваад жич шийдвэрлүүлэхийг ойлголоо. Шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд ажилласан жилээ шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй..гэв.

Шүүх хуралдаанаар Ж.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 425 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн *******ын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 05 сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоол, түүний хавсралт, мөн нэгдлийн зөвлөлийн 1980 оны 06 сарын 25-ны өдрийн 01, 1981 оны 08 сарын 30-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлүүд, Ж.*******ийн 1972, 1981 оны 04 сарын 08, 1991 оны 06 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.******* нь Баянхонгор аймгийн *******ын Коммунизмын төлөө нэгдлийн 1-р бригадад малчнаар 1977 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 425 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн *******ын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 05 сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоол, түүний хавсралт, мөн нэгдлийн зөвлөлийн 1980 оны 06 сарын 25-ны өдрийн 01, 1981 оны 08 сарын 30-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлүүд, Ж.*******ийн 1981 оны 04 сарын 08, 1991 оны 06 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тогтоогдож байна.

Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн эрх, үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээс 1972 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Түүнчлэн 1972 оны хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй, цалин хөлсийг баталгаажуулсан албан тушаалтны нэр гарын үсэг, тэмдэг дарагдаагүй нэг хэв загвараар нөхөн бичилт хийсэн байх тул үнэлэх боломжгүй байна. Нөгөө талаар Ж.******* нь 1974 оны 06 сараас 1977 оны 10 сар хүртэл цэргийн алба хаасан тухай шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж байгаагаас үзвэл эдгээр онуудад ажилласан болох нь үгүйсгэгдэж байна.

Иймд Ж.*******ийн 1972 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааг хэрэгсэхгүй болгож, 1977 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:    

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ийн 1977 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******ын Коммунизмын төлөө нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож, 1972 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ