Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00497

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******т холбогдох Хөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан гэм хорын хохирол 2.394.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.******* нь *******ын төлөөлөгчөөр 2013 оноос хойш сайн ажиллаж байсан боловч 2015 онд хийсэн даатгалын хураамжийн орлого 2394800 төгрөгийг одоо тушаана гэж хуурсаар өдийг хүргэж байна.

Энэ нь: Малын даатгал 1447700 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгал 297100 төгрөг, хурдан морь унаач хүүхдийн даатгал 650000 төгрөг, Баталгааны дугаар /1292121-1292140/ 20 ширхэг, 1292159-1292178/ 20 ширхэг, нийт 2394800 төгрөгийг Д.*******ээс гаргуулж, өр авлагыг барагдуулж өгнө үү? гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

*******аас нэхэмжилсэн Малын даатгал 1447700 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгал 297100 төгрөг, хурдан морь унаач хүүхдийн даатгал 650000 төгрөг, нийт 2394800 төгрөгийг төлөх нь үнэн. Төлбөрийн 2394800 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Д.*******т холбогдуулан Хөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан гэм хорын хохирол 2.394.800 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.

Хариуцагч Д.******* нь ******* ХХК-ийн Баянхонгор аймаг дахь төлөөлөгчөөр ажиллаж 2015 онд хийсэн даатгалын хураамжийн орлого 2394800 төгрөгийг байгууллагадаа төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2394800 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага хорын хохирол 2.394.800 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны дотор нэхэмжлэгч ******* ХХК-нд төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар тэмдэгтийн хураамжид улсын төсвөөс 26633 төгрөг, хариуцагч Д.*******ээс 26633 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ