| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0461/И |
| Дугаар | 131/ШШ2016/00499 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2016/00499
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* ******* *******, ******* ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов. ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Н. шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Баянхонгор аймгийн суманд 1966 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн. 1974 онд тус сумын дунд сургуульд орж суралцан 7 дугаар ангиасаа өвчний учир сургуулиас гарсан. 1982 оны 01 дүгээр сараас 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус аймгийн сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад мал маллаж байгаад Аргалант дахь аймаг дундын Отор тэжээлийн станцид тогооч, үйлчлэгчээр ажилд орсон. 50 нас хүрч тэтгэвэрт орох гэтэл архиваас нотлох баримт гараагүй. Иймд 3 жил 6 сарын ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар Н.ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 256 дугаар албан бичиг, Н.ийн 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Н. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Н. нь Баянхонгор аймгийн сумын Улаан туг нэгдлийн 3-р бригадад малчнаар 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Н.ийн 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болох нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Н.ийн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ийн Баянхонгор аймгийн сумын Улаан туг нэгдлийн 3-р бригадад малчнаар 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Н.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ