| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0490/И |
| Дугаар | 131/ШШ2016/00501 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2016/00501
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н *******ын Нас тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1957 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн. Гэтэл эцэг, эх маань манайг наснаас эрт сургуульд оруулах гэж төрсөн оныг буруу бичсэнээс болж 2 насны зөрүү гаргаад байна. Иймд намайг 1957 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар П.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Үндэсний төв архивын 2016 оны 05 сарын 03-ны өдрийн 02-2/282 дугаар албан бичиг, 357/009738 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
П.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 61 дүгээр хуудсанд *******ын ******* 19 настай, эрэгтэй, *******ийн 20 настай, эмэгтэй /хүүхэдгүй/ гэж бүртгэгдсэн бол 357/009738 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар Эцэг *******ын *******, эх *******ийн нарын гэр бүлд 1957 оны 11 сарын 29-ны өдөр *******н ******* төрсөн болохыг ******* суманд бүртгэсэн байна.
Эндээс үзвэл хүсэлт гаргагч П.******* нь 1957 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн болох нь Үндэсний төв архивын 2016 оны 05 сарын 03-ны өдрийн 02-2/282 дугаар албан бичиг, 357/009738 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд П.*******ын хүсэлтийг хангаж насыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Алтановоот овогт *******н *******ыг 1957 оны 11 сарын 29-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ