| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0494/И |
| Дугаар | 131/ШШ2016/00502 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2016/00502
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд гуталчнаар, 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн суръеэгийн тасагт угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг,
Мөн хөдөлмөрийн дэвтрийн нэр засвартай. Лам өгсөн нэр ******* харин төрсний гэрчилгээн дээр бичигдсэн нэр *******гээр байдаг. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд гуталчнаар, 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн суръеэгийн тасагт угаагчаар тус тус ажиллаж байсан юм. Одоо миний бие грүппт байдаг бөгөөд дээрх хугацааны ажилласан жил зөрчилтэй байна гээд Нийгмийн даатгалаас грүппийн мөнгийг зогсоосон байгаа. Хөдөлмөрийн дэвтрийн нэрийг анх бичихдээ ******* гэж буруу бичсэн байсныг ******* болгон засварласан юм. Гэтэл миний иргэний үнэмлэх дээрх ******* гэх нэртэй зөрсөн тул дээрх зөрчлийг арилгуулах шаардлагатай байна..гэв.
Шүүх хуралдаанаар Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 19-ны өдрийн 493 дугаартай албан бичиг, Д.******* нэрээр бичигдсэн 1981 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Ц.ын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1983 оны 02 сарын 16-ны өдрийн 14 дүгээр тушаал, 1984 оны 07 сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын хуулбарууд, гэрч , нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1979 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 1982 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад гуталчнаар, 1982 оны 06 сарын 05-ны өдрөөс 1982 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Батзам нэгдийн хадлан тэжээлийн бригадад ажилчнаар, 1983 оны 02 сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 19-ны өдрийн 493 дугаартай албан бичиг, Д.******* нэрээр бичигдсэн 1981 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Ц.ын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1983 оны 02 сарын 16-ны өдрийн 14 дүгээр тушаал, 1984 оны 07 сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын хуулбарууд, гэрч , нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөн *******ын ******* нэрээр бичигдсэн 1981 оны 11 сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болох нь доорхи нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд
Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Д.*******гийн эцгийн нэр, төрсөн он, ажилласан түүх зэрэг нь Д.*******гийн хувийн байдалтай тохирсон байна.
Иймд ******* овогт *******ын *******гийн хүсэлтийг хангаж 1981 оны 11 сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч болон улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан *******ын ******* нэрээр бичигдсэн 1981 оны 11 сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1979 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 1982 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад гуталчнаар, 1982 оны 06 сарын 05-ны өдрөөс 1982 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Батзам нэгдийн хадлан тэжээлийн бригадад ажилчнаар, 1983 оны 02 сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ