Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2016/00504

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.     

                           ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1965 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. 51 нас хүрч дөрвөн хүүхэд төрүүлсэн. ******* настны тэтгэвэр тогтоолгох гэтэл цалингийн нотлох баримт дутуу гарсан тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар Н.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 326 дугаар албан бичиг, Н.*******гийн 1985 оны 06 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 326 дугаар албан бичиг, Н.*******гийн 1985 оны 06 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Н.*******гийн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ