Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 29

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ж-н Ө-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч Ж.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06/зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 01/нэг/жил, 06/зургаа/сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ө-д оногдуулсан 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ж.Ө-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч Ж.Ө-х нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 00-000ОРХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн №000000 дугаартай гэрчилгээг хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ч-д, амь хохирогч Б.Ц-н эзэмшлийн .... хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн №0000000 дугаартай гэрчилгээ, №00000 дугаартай жолоочийн “В” ангиллын үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д буцаан олгохыг, Иргэний нэхэмжлэгч буюу хохирогч Б.Ч--э, иргэний нэхэмжлэгч И..... ХХКний захирал Б.Б-л нар нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч Ж.Ө-х, иргэний хариуцагч Б.Ч-э нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д 39700000/гучин есөн сая долоон зуун мянга/ төгрөгийг гэм хорын хохирол нөхөн төлснөөс баримтаар 16096225/арван зургаан сая ерэн зургаан мянга хоёр зуун хорин тав/төгрөгийг, нотлох баримтгүй 23603745/хорин гурван сая зургаан зуун гурван мянга долоон зуун дөчин тав/төгрөгийг, шүүгдэгч Ж.Ө-х нь амь хохирогч Ж.Ө-н насанд хүрээгүй хүүхдүүд болох Ө.С-, Ө.-э нарын нэр дээр Худалдаа хөгжлийн банкинд хүүхэд тус бүрт 2500000/хоёр сая таван зуу/ төгрөгийн хадгаламж нээлгэсэн, амь хохирогчийн буяны ажлаас үлдсэн 785000/долоон зуун наян тав/төгрөг, нийгмийн халамжаас оршуулгын зардал 1000000/нэг сая/төгрөг, баарны түрээс 4270000/дөрвөн сая хоёр зуун дал/төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.С-д тус тус өгсөн болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд зааснаар амь хохирогч Ж.Ө-н хууль ёсны төлөөлөгч Ё.С- нэхэмжилсэн сэтгэл санаанд учирсан хор уршигт 100.000.000/нэг зуун сая/төгрөг гаргуулах, амь хохирогч Б.Ц-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н нэхэмжилсэн сэтгэл санаад учирсан хор уршигт 40.000.000/дөчин сая/төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр үлдээсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1-д зааснаар - амь хохирогч Б.Ц-н насанд хүрээгүй хүүхдүүд болох 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ц овогт Ц-н Х-л, 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Ц-с овогт Ц-н Мнарт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 45932 төгрөгийг хүүхэд тус бүрт 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 насанд хүртэл сар бүр шүүгдэгч Ж.Ө-с гаргуулж, -амь хохирогч Ж.Ө-н насанд хүрээгүй хүүхдүүд болох 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б овогт Ө-н С-э, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Бичээч овогт Ө-н С-л нарт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 157500 төгрөгийг хүүхэд тус бүрт 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 насанд хүртэл сар бүр шүүгдэгч Ж.Ө-с гаргуулж тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508 дугаар зүйлийн 508.4.4-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.-а, шүүгдэгч Ж.Ө-с тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 6995000/зургаан сая есөн зуун ерэн таван мянга/төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ж.Ө-с 6810000/зургаан сая найман зуун арван мянга/төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Ж.Ө-х нөхөн төлж, үлдэх 185000/нэг зуун наян таван мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.С-а өмгөөлөгчийн хөлс 1500000/нэг сая таван зуу/төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н өмгөөлөгчийн хөлс 1500000/нэг сая таван зуу/төгрөг, зам, хоолны зардалд 242200/хоёр зуун дөчин хоёр мянга хоёр зуу/төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.-д нь шүүгдэгч Ж.Ө-с амь хохирогчийн ирээдүйд олох байсан цалин хөлс 81083873 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Ө-н №00000 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Үржинханд-д даалгасугай.

11.Шүүгдэгч Ж.Ө-х нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

14.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Ө-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ