Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00513

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 14-р гудамж 12 тоотод оршин суух, ВЮ81043016 регистрийн дугаартай, Сартуул овогт Очирбатын Батчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багт оршин суух, ВТ92082316 регистрийн дугаартай, Далайнуга овогт Пүрэвдоржийн Сэршийбазарт холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 3 952.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Очирбатын Батчулуун миний бие 2016 оны 03 сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 89-00 БНХ улсын дугаартай тоёотой креста маркийн авто машиныг Пүрэвдорж овогтой Сэршийбазарт харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж 3 500 000 төгрөгөөр худалдсан ба гэрээнд зааснаар Пүрэвдорж овогтой Сэршийбазар нь миний авто машины үнэ 3500 000 төгрөгийг 2016 оны 07 сарын 05-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй болно. Мөн дээрх хугацаанд 89-00 БНХ улсын дугаартай тоёотой креста маркийн авто машиныг жолоодож явахдаа Пүрэвдорж овогтой Сэршийбазар нь 3 удаа зөрчил гаргаж нийтдээ 452 000 төгрөгөөр торгуулсан байх ба энэхүү торгуулын мөнгийг миний бие төлөх болоод байгаа болно. Иймд дээрх худалдсан авто машины үнэ болох 3 500 000 төгрөг, торгуулийн 452000 төгрөг, нийт 3 952 000 төгрөгийг Пүрэвдорж овогтой Сэршийбазараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Сэршийбазар шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага 3952000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Батчулуун нь П.Сэршийбазарт холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 3500000 төгрөг, торгуулийн 452000 төгрөг, нийт 3952000 төгрөг гаргуулах-ыг хүсэн шаарджээ.

О.Батчулуун, П.Сэршийбазар нар нь харилцан тохиролцож 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан 89-00 БНХ улсын дугаартай тоёото креста маркийн автомашиныг худалдан, төлбөрийг 2016 оны 07 сарын 05-ны дотор төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч П.Сэршийбазар нь гэрээний үүргээ биелүүлэлгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчин Цагдаагийн байгууллагаас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 384000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 48000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 19200 төгрөгөөр тус тус торгуулын арга хэмжээ авагдсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Сэршийбазар нь нэхэмжлэлийн шаардлагаас 3952000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч П.Сэршийбазар нь Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 3500000 төгрөг, торгуулийн 452000 төгрөг, нийт 3952000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид улсын төсвөөс 39091 төгрөг, хариуцагч П.Сэршийбазараас 39091 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Батчулуунд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ