| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0501/И |
| Дугаар | 131/ШШ2016/00514 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2016/00514
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* ******* *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум ******* ******* од оршин суух, регистрийн дугаартай овогт н д холбогдох Зээлийн гэрээний үүргийн төлбөр 24000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2013 оны 7-р сарын 17-ны өдөр З. нь аймгийн төвд баригдаж буй *******т байрлах *******ны барилгаа ашиглалтанд орохоор эргүүлэн өгье гээд надаас 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 15 000 000 төгрөгийг зээлэн авсан. Би уг мөнгийг төрсөн ах данснаас түүний нөхөр болох ы дансруу 2013 оны 07-р сарын 17-ны өдрөө шилжүүлсэн. Түүнээс хойш уг байр нь ашиглалтанд орсон боловч миний мөнгийг өгөөгүй бөгөөд З.аас асуухад одоо өгөх боломжгүй байна, 2014 оны 06-р сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хойшлуулж өгөөч, энэ хугацаанд зээлийн хүүгээ төлж байя гэхэд нь би зөвшөөрсөн. 2014 оны 06-р сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд зээлийн хүүгээ бүрэн төлж байсан. 2014 оны 06 сарын 17-ны өдөр болж үндсэн зээлийн 15 000 000 төгрөгөө авах гэтэл байр зарагдахаар өгье, түр хүлээж байгаач гэсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй. Түүнээс хойш эхнэр элэгний эмчилгээнд явах болоод мөнгөний хэрэг гараад байна, мөнгөө авъя гэхэд мөн өгөөгүй. Сүүлд 2016 оны 06 сарын 20-ны өдөр З.тай уулзахад үндсэн зээлийн 15 000 000 төгрөгийг 06 сарын 22-ны өдөр, хүүгийн 9 000 000 төгрөгийг 8-р сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Иймд З.аас үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, хүүгийн 9 000 000 төгрөг нийт 24 000 000 төгрөг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие хариуцагч З.аас 24.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 16.500.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 7.500.000 төгрөгийг 2016.09.15-ны дотор хариуцагчаас гаргуулан авахаар боллоо..гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан 24.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 16.500.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, 7.500.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 15-ны дотор төлөхөөр эвлэрч нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байна..гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь З.д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 24000000 төгрөг-ийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын тайлбараа З. нь 2013 оны 07 сарын 17-ны өдөр Б.*******гоос 15.000.000 төгрөгийг аман хэлцлээр тохиролцон 2 сарын хугацаатай 5 хувийн хүү төлөхөөр зээлсэн байна.
Улмаар 2015 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн хүүд 15.910.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана..гэж тус тус заасан байна.
Эндээс үзвэл нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч З.аас зээлийн гэрээний хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь харилцан тохиролцож нэхэмжлэгч Б.******* нь 24000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 16.500.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 7500.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 24.000.000 төгрөгөөс 16.500.000 төгрөгийг татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 7.500.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны дотор Б.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж 138975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 67475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ