| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0507/И |
| Дугаар | 131/ШШ2016/00515 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2016/00515
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******ын ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ад холбогдох Зээлийн гэрээний үүргийн төлбөр 5.292.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.******* нь 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр -гаас гутал үйлдвэрлэлийн чиглэлээр 9 600 000 төгрөгийн зээл авсан ба зээлийн хүүгийн төлбөр 4 884 000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 5 292 000 төгрөгийг 2016 оны 07 сард багтаан төлүүлэх хүсэлтэй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ж.******* нь 2013 онд гутлын үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор 9600 000 төгрөгийн зээл авч үйлдвэрлэл байгуулан ажиллаж байгаа. 2014 оны 05 дугаар сард 3192000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 1500 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Үүнээс хойш үйлдвэр ажиллаж байгаа боловч борлуулалт муудсан тул төлөлтийг хийж чадахгүй байгаа. Одоо үлдэгдэл 5292000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1764000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1764000 төгрөг, 2017 оны 07 дугаар сардын 20-ны өдөр 1764000 тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын ******* нь Ж.*******ад холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн төлбөр 5292000 төгрөг гаргуулах-ыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Ж.******* нь 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр -гаас гутал үйлдвэрлэлийн чиглэлээр 9 600 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан байна.
Улмаар гэрээний хугацаа 2016 оны 05 сарын 17-нд дууссан, хариуцагч Ж.******* нь зээлийн төлбөр, хүү 5.292.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 5292000 төгрөгийг 3 хувааж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1764000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1764000 төгрөг, 2017 оны 07 дугаар сардын 20-ны өдрийн дотор 1764000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 5292000 төгрөгийг 3 хувааж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1764000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1764000 төгрөг, 2017 оны 07 дугаар сардын 20-ны өдөр 1764000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.*******аас 49811 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ