| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0511/И |
| Дугаар | 131/ШШ2016/00516 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2016/00516
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн төлбөр 2 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянхонгор сумын 2,6-р багт оршин суух О., Т. нар нь 2016 оны 05-р сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан хамтран тохиролцож, сарын 20 хувь, 14 хоногт 10 хувийн хүүтэйгээр 2 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн хугацаа 2016 оны 6-р сарын 11-ний өдөр дууссан боловч зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй утсаа ч авалгүй алга болсон.
2016 оны 06-р сарын 13-ны өдөр зээлийн хүүд 500 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш одоо болтол алга болсон тул үндсэн зээл буюу 2 000 000 төгрөг, зээлийн хүү 800 000 төгрөгөөс 500 000 хасаад 300 000 төгрөг, нийт 2 300 000 төгрөгийг/ 2016 оны 07 сарын 26-ны байдлаар\ нэхэмжилж байна. Энэ өдрөөс хойшхи хүү алдангийг үндсэн зээлтэй нь зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч О., Т. нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 2300000 төгрөгөөс 236600 төгрөгийг татгалзаж, хариуцагч О. 467400 төгрөг, хариуцагч Т. 1596000 төгрөг, нийт 2063400 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь О., Т. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн төлбөр 2300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид харилцан тохиролцож 2016 оны 05 сарын 27-ны өдөр 2000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2016 оны 06 сарын 11-ны өдрийг хүртэл зээлийн гэрээ байгуулсан байна.
Улмаар хариуцагч О., Т. нар нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 2300000 төгрөгөөс 236600 төгрөгийг татгалзаж, хариуцагч О. 467400 төгрөг, хариуцагч Т. 1596000 төгрөгийг тус тус 2016 оны 08 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 2300000 төгрөгөөс 236600 төгрөгийг татгалзаж, хариуцагч О. 467400 төгрөг, хариуцагч Т. 1596000 төгрөгийг тус тус 2016 оны 08 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу тушаасан 4800 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж 25875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч О.гаас 7336 төгрөг, хариуцагч Т.гаас 20243 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ