| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0446/И |
| Дугаар | 131/ШШ2016/00520 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2016/00520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт *******гийн , ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 06 сарын 02 ны өдөр төрсөн охин Ө., 2005 оны 07 сарын 25-ны өдөр төрсөн хүү Ө. нарыг эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2008 оны 06 сарын 02 ны өдөр төрсөн охин Ө.ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2005 оны 07 сарын 25-ны өдөр төрсөн хүү Ө.ыг 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг ******* овогт *******гийн аас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс мустанг маркийн хятад мотоцикль 1 ш үнэ 700.000, Угаалгын машин 1 ш үнэ 150.000, Хөлдөөгч/хуучин/ 1 ш үнэ 500.000, Оёдлын машин 1 ш үнэ 170.000, Дан бүрээстэй гэр 1 ш, үнэ 800.000, Бүдүүн ямаа 80 толгой үүнээс эр 40 толгой үнэ 2600.000, эм 40 толгой үнэ 1400.000, нийт 4.000.000 төгрөгийн ямаа, Ишиг 40 толгой үнэ 600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д, Эд зүйл хадгалах амбаар 1 ш үнэ 200.000, хашааны банз 360 ш үнэ 1800.000, шонгийн мод 50 ш үнэ 300.000, дөрвөн метрийн утттай прүсс 60 ш үнэ 600.000, төмөр хаалга 1 ш үнэ 500.000, гэр /том, бага/ 2 ш үнэ 2.300.000, тэмээ 2 ш үнэ 1.400.000, хонь 10 толгой үнэ 500.000, ямаа 220 толгой үүнээс эр 110 толгой 7150.000, эм 110 толгой 3850.000 төгрөг,ишиг 46 толгой үнэ 690.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.д, Дөрвөн толгой адуу, сансарын антен 1 ш, хүлээн авагчийн хамт, нарны толь 1 ш ийг гаргуулж хүү Ө., охин Ө. нарт тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү Ө., охин Ө. нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Д., эх Б.******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365300 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 365300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 63103 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ