| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0401/Э |
| Дугаар | 649 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 649
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Т.Отгонтөгс,
Хохирогч Б.,
Шүүгдэгч П., түүний өмгөөлөгч Б.Энхтуяа /ҮД:0312/,
Шүүгдэгч З., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ын , Инжээ овогт ын нарт холбогдох 180804021313 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 ээж, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн тоотод түр оршин суух, Төв аймгийн Аргалант сумын 2-р багын Хөшөөт гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ын //.
Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны тоотод оршин суух, урьд
- 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 289 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
- 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ялаар,
- 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 240дүгээр зүйлийн 2-д зааснаар 4 жилийн хорих ялаар,
- 1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2, 1231 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жилийн хорих ялаар,
- 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 онд Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж сулласан,
- 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар,
- 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр 99.1-д зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 сарын 5-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 295 дугаартай захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасч биечлэн эдлэх ялыг 1 жил 10 сар 13 хоногоор тогтоож, 2018 оны 2 сарын 9-ний өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, Инжээ овогт ын //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
П., З. нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 20-дын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам гэх газар бэлчиж байсан хохирогч Б.гийн даага насны 3 тооны адууг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай мал Соёондын ам хавиар бэлчдэг юм гэтэл 2018 оны 8 дугаар сарын 20-ны үеэр бэлчиж байсан 3 тооны адуу алга болсон байсан харин хамт бэлчиж байсан нэг залуугийн адуу нь байсан, тэгээд би адуунуудаа ойр хавиар хайгаад олдохгүй байхаар нь цагдаад бүртгүүлсэн юм. Даага насны зээрд халзан тамгагүй 1 адуу, бэдэртэй хонгор онгин тамгатай 1 адуу, онгин тамгатай хар адуу зэрэг 3 адуу байсан. Хамгийн сүүлд 8 дугаар сарын 20-нд Соёондын аманд бэлчээрт гаргаад орхисон. Нэг адууг нэг сая төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо барагдуулж аваагүй, гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 21-23 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.Шүүгдэгч П.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 8 сарын 20-ны орчим би Эмээлтэд байхад манай гэрт ирсэн тэгээд би д манай ээж өвчтэй би ажил төрөлгүй мөнгөгүй байна чи мөнгө зээлээч гэсэн чинь надад 3 даага байгаа тэрийг мөнгө болгоё тэгээд нэг дааганы мөнгийг чи ав гэхээр нь хаана байгаан гэхэд ойрхон Тахир соёотын тэр хавьд байгаа гэсэн. Маргааш нь би гийн амьдарч байсан гэрт очсон тэгээд би хүний морь гуйж унаад өөрийнхөө морийг унаад бид 2 тахир соёотын хойд энгэр рүү очиход 3 даага, 1 хонгор морь байсан чинь чи энэ 4 морийг туугаад яв 1 хонгор морийг эзэн нь ирж авна, энэ 3 даагыг 2-улаа зарна гээд чи туугаад Тахилтын өртөөний тийшээ явж бай гээд нэг газар зааж өгөөд өөрөө түрүүлж яваад нэг айлын хашаа ярьчихаад ирье гээд явсан тэгээд би тухайн 4 адууг туугаад хэлсэн газар руу нь очиход цаанаас өөрөө ирээд нэг айлын хашаанд 4 адууг оруулсан тухайн үед 18 цаг болж байсан. Би ченж рүү утасдаад 3 даага байна ирээд үзчих үү гэсэн чинь за яваад очъё гэсэн тэгээд тэр хооронд нэг танихгүй хүн ирээд хонгор морийг миний адуу гээд аваад явсан. 19 цагийн үед портер машинтайгаа 2 дугаар ангийн охинтойгоо ирээд нөгөө 3 даагыг үзээд хулгайн даага биш биз дээ гэж асуухаар нь бид 2 тийм зүйл байхгүй хулгайн адуу биш миний адуу гэж хэлсэн. 1 адууг 200.000 төгрөгөөр бодоод 300.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл мөнгийг дараа ярьж байгаад өгье гэж хэлээд нөгөө 3 даагыг машиндаа ачаад аваад явсан. Тухайн мөнгөнөөс би 160.000 төгрөгийг аваад, 140.000 төгрөгийг аваад салцгаасан. ... Занх цагдаагийн хажууд надад чи энэ хэргийг даачих гэж хэлсэн. Партизаны цагдаа надад тэгж хэлсэн зүйл байхгүй....Би уг хэргийг Данх той хамт хийсэн. Би г дуудсан, хулгайн адуу гэж хэлээгүй, надаас авахдаа гар утсаараа бичлэг хийж авсан уг бичлэг дээр би энэ адуунууд миний адуу гэж хэлээд бичлэг хийсэн. ...Тухайн өдөр занх бор морь унаж ирсэн. Тэгээд данх миний мотоциклийг унаад, би данх гийн унаж ирсэн морийг нь унасан юм. Уг морь хэний эзэмшлийн морь гэдэг талаар би сайн мэдэхгүй. ... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч З.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны орчим гэртээ ганцаараа байж байхад манай гэрт мотоцикльтэй ганцаараа ирээд манай ээж өвдөөд памперсны мөнгө байхгүй амьдрал хэцүү байна мөнгөтэй болмоор байна чи туслаач гэхээр нь надад өөрийн эзэмшлийн нэг адуу байдаг юм уг адууг би Шижирийн давааны хавьд орхисон байсан. Тэгээд би од тэгвэл өөрийн ганц адуугаа өгч туслая гэж хэлээд бид 2 гэрээс хамт гараад миний адууг хайсан боловч олдоогүй тэгээд гэр рүүгээ буцаж явтал Тахир соёотын тэр хавьд манай найзын хонгор адуутай хамт нийлсэн танихгүй 3 даага байсан чинь энэ юун адуу вэ гэхээр нь нэг хонгор адуу бол манай найз Аагийгийн адуу байна нөгөө 3 адууг нь бол мэдэхгүй гэсэн. ...Хөвсгөл аймгийн харъяат Тэрбиш гэдэг 60 гаруй насны ах Хүй долоон худаг дээр зусдаг байсан, би уг ахтай танилцаж түр адуу малыг нь харж тусалдаг байсан хэрэг болох үед би Тэрбиш ахын их насны бор морийг унаж явсан. Хэрэг гарсны дараа 2018.09 сарын эхээр эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан сураг сонсогдсон. ... хүүхэд нь ирээд эцгийнхээ малыг аваад явлаа гээд бүх малаа аваад явсан. Хэрэг гарах үед унаж байсан морийг хүртэл аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 62-65, 236 х/,
4.Шүүгдэгч З.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би ын гэрт нь очоогүй. ... бид хоёр багийн найзууд юм. Тэгээд ын мотоциклийг унаж араас нь очиж ын хашаа руу тухайн малыг оруулсан нь миний буруу ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
5.Гэрч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 сарын 27, 28-ны үед Тахир соёотын хорих ангийн ойролцоо бэлчиж байсан 3 тооны даагийг Сонгинохайрхан дүүргийн Рашаантын хэсэг 1-6 тоотод оршин суух ын хашаанд хашиж байгаад портер автомашинд ачиж авч явсан. Тухайн 3 дааганы зүс тамга нь хар хүрэн халзан хойд 2 хөл өсгий цагаан хонгор бэдэртэй 2 даага тамгатай байсан, 1 даага нь тамгагүй байсан аль даага нь тамгагүй байсныг санахгүй байна. Тамга "О" онги тамгатай байсан. Шар өнгийн мотоцикльтэй залуу нь Шижирт байсан ба бор азаргатай адууны эзэн гэж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 6-7 х/,
6.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр хэдэн байсныг санахгүй байна. Хуучны танил над руу 16 цагийн үед залгаад 3 адуу байна ирээд 800.000 төгрөгөөр ав гэхээр нь юу яриад байгаа юм очиж үзэж харъя гэсэн чинь Сонгинохайрхан дүүргийн 61-н гарамаар баруун тийш салаад рашаант гэдэг газар хүрээд ир, ирээд залга гэсэн. Тэгээд би өөрийн машинтай 18 цаг өнгөрч байхад тухайн газар нь очиход тосч аваад нэг танихгүй айлын хашаанд авч ороход уг хашаан дотор айлын хүмүүс бололтой хэдэн хүн бас хамт нэг залуу байсан. Тэгээд энэ 3 адуу гээд үзүүлэхээр нь 600.000 төгрөгөөр тохироод би гарал үүслийн бичиг асуухад тийм бичиг байхгүй гэхээр нь би өө тэгвэл би авахгүй гэсэн чинь зүгээрээ найдвартай миний амины адуу байгаа юм гэхээр нь би тухайн үед утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд тэр хавийг бичээд авсан. ... уг бичлэг дээр миний адуу би өөрийн 3 адууг ачуулж байна гэж хэлсэн. Тэгээд адууг ачаад хөдлөхдөө 300.000 төгрөг бэлнээр од тоолж өгөөд би явсан. Тухайн өдрөөс 4-5 хоногийн дараа той утсаар холбогдоход ирээд үлдэгдэл мөнгөө өг гэхээр нь эмээлтийн тэр хавьд ганц хашаагүй гэр байсан гэрт , эхнэр гэх нэг эмэгтэй, бас нэг настай хүн байсан. Тэгээд би од бэлэн 250.000 төгрөг өгөөд явсан. ...тухайн үед би гар утас дээрээ бичлэг хийсэн байсан боловч устсан байсан, гарал үүслийн бичиг асуухад багийн дарга байхгүй хэцүү байна найдвартай гээд байсан. намайг махны наймаа хийдгийг мэддэг болохоороо 7 сард надтай тааралдаад мах зарна гэж байсан тэр үед миний дугаарыг аваад явсан. Тэгээд над руу холбогдсон байх. ...” гэх мэдүүлэг /1 хх 25, 121-122 х/,
7.Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 сарын 20-ны үеэр би үхрээ саачихаад гэртээ байж байхад миний багын танил Занх хочтой ганцаараа улаан өнгийн мотоциклтэй ирээд "найз нь өөрийнхөө 3 даагыг хашаанд чинь түр хашчихаад байж байя гэхээр нь би зөвшөөрсөн тэгээд араас нь бор морьтой нэг хүн 3 даага тууж ирээд манай хашаанд хашсан, удаагүй араас нь нэг портер машинтай бүдүүн залуу нэг жоохон хүүхэдтэй ирээд нөгөө 3-н даагыг үзэж байгаад ачаад явсан. ...Нэг хонгор халзан даага, хүрэн даага, хар даага байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 98-99 х/,
8.Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... эхээсээ 5 уулаа айлын 2 дахь хүүхэд доороо 3 дүүтэй одоо 2 нь байдаг, аав нь байдаггүй ээж нь бие муутай хэвтэрт, бид 2-той хамт амьдарч байгаа. Манай нөхөр нь тогтсон ажил байхгүй хүний мал малладаг ажил хийдэг байсан одоо ээжийгээ сахиад гэртээ байгаа. ...Зан харилцааны хувьд яриа хөөрөө сайтай бусадтай зөв харьцаж чаддаг нийтэч, бас их тусархуу зантай. Манай нөхөр урд өмнө хэрэгт холбогдож байгаагүй ер нь хэрэг хийхээр хүн биш гэж би боддог. ...” гэх мэдүүлэг /1 хх 63-64 х/,
9.Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 20 ны орчим Б. гэх манай хорооны оршин суугч манай хороон дээр ирээд би 3 тооны адуугаа алдсан гэж бүртггүүлсэн үүнээс 2-3 хоногийн дараа өөрөө манай хорооны цагдаа дээр ирээд мотоциклтой нэг хүн 3 даага туугаад нэг айлын хашаанд оруулсан сураг байна та шалгаад өгөөч гэсний дагуу би тэр хавийн хүмүүсээс сураг тавихад СХД-ийн 21 дүгээр хороо Рашаантын нэг айлын хашаанд 3 даага хашсан гэж сонсоод айлыг нь хайж байгаад очиход Түвшээ гэх залуу манай хашаанд занх гэж миний танидаг хүн 1 хүнтэй хамт ирээд 3 даага оруулаад удалгүй нэг портер машинтай бүдүүн залуу ирээд нөгөө 3 даагийг нь ачаад явсан гэсэн, тэгээд би давааны зөрлөгийн тэр хавьд хашаагүй задгай тоотод ороод гэдэг хүн байна уу гэхэд би байна гээд нэг намхан шар царайтай 45-50 орчим насны эрэгтэй хүн байсан, уг хүнийг ын гэж байсан, тэгээд би тухайн хэргийн талаар асуухад би тийм даага мэдэхгүй гэж байсан дараа нь би ганцаараа явсан тэр чинь миний даага гээд байснаа сүүлдээ Занх гэдэг хүнтэй явсан гэхээр нь оор Занх гийн амьдарч байсан гэх 361 гарамын ойролцоо хашаагүй задгай тоотод очиход 40 дөхөж яваа бор улаан царайтай намхан залуу байсан, өөрийгөө гэж байсан, тэгээд би тэр 2-ыг аваад ченж гэх тай холбогдож олж авсан, тэр 3-ыг аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж материалаа өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 96-97 х/,
10.Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний эзэмшлийн супер Dayon гэдэг нэртэй улаан өнгийн хятад мотоцикл байдаг. Уг мотоциклыг хааяа унаж адуу маланд явдаг. 2018.08 сарын сүүлээр санагдаж байна миний мотоциклыг хамгийн сүүлд унаж гарахдаа найз гийн морийг хайж байгаад ирнэ гэж хэлээд гарч байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 238 х/,
11.Шинжээч, гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ямар нэг баримт гаргаж өгөөгүй хохирогч хэлэхдээ Сүхбаатар аймгаас ирсэн Сүхбаатар аймгийн угшилтай адуу гэж хэлсэн тухайн аймгийн угшилтай адуу нь бусад угшилийг бодвол илүү өндөр үнэлгээтэй байдаг. ...” гэх мэдүүлэг /1 хх 34 х/,
12.Тэнцвэр Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “3 адуу 3,000,000 төгрөг” /1 хх 28-29 х/
13.П.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 37 х/
14.П.ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 44 х/
15.З.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 111 х/
16.З.ын шийтгэх тогтоолын хуулбарууд, зан байдлын талаарх тодорхойлолт /1 хх 132-158 х/,
17.З.ыг хорих ялаас хугацааны өмнө сулласан шүүгчийн захирамж /1 хх 156 х/,
18.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1 хх 242 х/
19.“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “супер Dayon мотоцикл 300,000 төгрөг” /1 хх 243-245 х/
20.Тэнцвэр Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Их насны бор морь 800,000 төгрөг” /1 хх 247-249 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
П., З. нар бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 20-дын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам гэх газар бэлчиж байсан Б.гийн дааган насны 3 тооны адууг хулгайлж, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.гийн “... Дааган насны зээрд халзан тамгагүй 1 адуу, бэдэртэй хонгор онгин тамгатай 1 адуу, онгин тамгатай хар адуу зэрэг 3 адуу байсан. Хамгийн сүүлд 8 дугаар сарын 20-нд Соёондын аманд бэлчээрт гаргаад орхисон. ...” гэх мэдүүлэг /хх 21-23 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч П.ын “… 2018 оны 8 сарын 20-ны орчим би Эмээлтэд байхад манай гэрт ирсэн тэгээд би д манай ээж өвчтэй би ажил төрөлгүй мөнгөгүй байна чи мөнгө зээлээч гэсэн чинь надад 3 даага байгаа тэрийг мөнгө болгоё тэгээд нэг дааганы мөнгийг чи ав гэхээр нь хаана байгаан гэхэд ойрхон Тахир соёотын тэр хавьд байгаа гэсэн. Маргааш нь би гийн амьдарч байсан гэрт очсон тэгээд би хүний морь гуйж унаад өөрийнхөө морийг унаад бид 2 тахир соёотын хойд энгэр рүү очиход 3 даага, 1 хонгор морь байсан чинь чи энэ 4 морийг туугаад яв 1 хонгор морийг эзэн нь ирж авна, энэ 3 даагыг 2-улаа зарна гээд чи туугаад Тахилтын өртөөний тийшээ явж бай гээд нэг газар зааж өгөөд өөрөө түрүүлж яваад нэг айлын хашаа ярьчихаад ирье гээд явсан тэгээд би тухайн 4 адууг туугаад хэлсэн газар руу нь очиход цаанаас өөрөө ирээд нэг айлын хашаанд 4 адууг оруулсан тухайн үед 18 цаг болж байсан. Би ченж рүү утасдаад 3 даага байна ирээд үзчих үү гэсэн чинь за яваад очъё гэсэн тэгээд тэр хооронд нэг танихгүй хүн ирээд хонгор морийг миний адуу гээд аваад явсан. Занх буюу миний адуу гэж хэлсэн, 1 адууг 200.000 төгрөгөөр бодоод 300.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл мөнгийг дараа ярьж байгаад өгье гэж хэлээд нөгөө 3 даагыг машиндаа ачаад аваад явсан. Тухайн мөнгөнөөс би 160.000 төгрөгийг аваад, 140.000 төгрөгийг аваад салцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх 94, 86-87 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч З.ын “… Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны орчим гэртээ ганцаараа байж байхад манай гэрт мотоцикльтэй ганцаараа ирээд манай ээж өвдөөд памперсны мөнгө байхгүй амьдрал хэцүү байна мөнгөтэй болмоор байна чи туслаач гэхээр нь надад өөрийн эзэмшлийн нэг адуу байдаг юм уг адууг би Шижирийн давааны хавьд орхисон байсан. Тэгээд би од тэгвэл өөрийн ганц адуугаа өгч туслая гэж хэлээд бид 2 гэрээс хамт гараад миний адууг хайсан боловч олдоогүй тэгээд гэр рүүгээ буцаж явтал Тахир соёотын тэр хавьд манай найзын хонгор адуутай хамт нийлсэн танихгүй 3 даага байсан чинь энэ юун адуу вэ гэхээр нь нэг хонгор адуу бол манай найз Аагийгийн адуу байна нөгөө 3 адууг нь бол мэдэхгүй гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 62-65 х, шүүх хуралдаан тэмдэглэлээс/,
- Гэрч Л.ын “...Тухайн 3 дааганы зүс тамга нь хар хүрэн халзан хойд 2 хөл өсгий цагаан хонгор сэдэртэй 2 даага тамгатай байсан, 1 даага нь тамгагүй байсан аль даага нь тамгагүй байсныг санахгүй байна. Тамга "О" онги тамгатай байсан. Шар өнгийн мотоцикльтэй залуу нь Шижирт байсан ба бор азаргатай адууны эзэн гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 6-7 х/,
- Гэрч Б.ын “... уг бичлэг дээр миний адуу би өөрийн 3 адууг ачуулж байна гэж хэлсэн. Тэгээд адууг ачаад хөдлөхдөө 300.000 төгрөг бэлнээр од тоолж өгөөд явсан. ...” гэх мэдүүлэг /хх 25, 121-122 х/,
- Гэрч Д.ын “...З. найз нь өөрийнхөө 3 даагыг хашаанд чинь түр хашчихаад байж байя гэхээр нь би зөвшөөрсөн тэгээд араас нь бор морьтой нэг хүн 3 даага тууж ирээд манай хашаанд хашсан, удаагүй араас нь нэг портер машинтай бүдүүн залуу нэг жоохон хүүхэдтэй ирээд нөгөө 3-н даагыг үзэж байгаад ачаад явсан. ...Нэг хонгор халзан даага, хүрэн даага, хар даага байсан. ...” гэх мэдүүлэг /хх 98-99 х/,
- Гэрч Б.гийн “...портер машинтай бүдүүн залуу ирээд нөгөө 3 даагыг нь ачаад явсан гэсэн, тэгээд би давааны зөрлөгийн тэр хавьд хашаагүй задгай тоотод ороод гэдэг хүн байна уу гэхэд би байна гээд нэг намхан шар царайтай 45-50 орчим насны эрэгтэй хүн байсан, уг хүнийг ын гэж байсан, тэгээд би тухайн хэргийн талаар асуухад би тийм даага мэдэхгүй гэж байсан дараа нь би ганцаараа явсан тэр чинь миний даага гээд байснаа сүүлдээ Занх гэдэг хүнтэй явсан гэхээр нь оор Занх гийн амьдарч байсан гэх 361 гарамын ойролцоо хашаагүй задгай тоотод очиход 40 дөхөж яваа бор улаан царайтай намхан залуу байсан, өөрийгөө гэж байсан, тэгээд би тэр 2-ыг аваад ченж гэх тай холбогдож олж авсан ...” гэх мэдүүлэг /хх 96-97 х/,
- Шинжээч Д.гийн “...Ямар нэг баримт гаргаж өгөөгүй хохирогч хэлэхдээ Сүхбаатар аймгаас ирсэн Сүхбаатар аймгийн угшилтай адуу гэж хэлсэн тухайн аймгийн угшилтай адуу нь бусад угшлыг бодвол илүү өндөр үнэлгээтэй байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 34 х/,
- Тэнцвэр Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “3 адуу 3,000,000 төгрөг” /хх 28-29 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч П., З. нар бусдын өмчлөлийн бэлчээрт байсан 3 тооны адууг эзэнд нь мэдэгдэхгүйгээр нууцаар, хэн нэгэнд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл, учруулсан хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч нар бусдын адууг зөвшөөрөлгүй нууцаар авсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, П., З. нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Б.гийн алдагдсан даага тус бүрийг 1,000,000 төгрөгөөр үнэлж нийт 3,000,000 төгрөгөөр үнэлгээ хийгдсэн, уг үнэлгээгээр тооцож хохирлыг шүүгдэгч нарт тэнцүү хувааж буюу шүүгдэгч тус бүрээс 1,500,000 төгрөг гаргуулах.
Улсын яллагч: П.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч З.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааар 01 жилийн хорих ял оногдуулж, энэ оногдуулсан хорих ял дээр өмнө 2018 оны 02 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 33 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан 01 жил 01 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 01 сар 14 хоногийн хорих ял оногдуулахаар тогтоож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч П.ын өмгөөлөгч Б.Энхтуяа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасан байдаг. ... Зөвхөн хохирогчид хохирол төлөөгүй гэдгээр хүнд хорих ял оногдуулдаг 2002 оны Эрүүгийн хуулийг бид нар хэрэглэхээ больсон. Харин хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэх хэрэгтэй. нь өвчтэй ээж, эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан. Өнөөдөр шүүгдэгч нь 52 настай бөгөөд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр өдий хүртэл амьдралаа авч явсан байдаг. Иймд шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч З.ын өмгөөлөгч Л.Батаа: З.од хугацааны өмнө тэнссэн ялыг оролцуулалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч П., З. нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгч З. хувийн байдлын хувьд урьд 7 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй хэдий ч мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүчин зүйлд шүүх тооцож З.од 01 жилийн хорих ял, П.ын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөх талаар тодорхой санал санаачилгууд гаргаж байгаа зэргийг харгалзан П.ыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд түүнд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, бусдад учруулсан хор уршиг их бишийг харгалзан З.ын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж, иргэн Т.ын өмчлөлийн гэх DAEWOO маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь, мотоциклууд бусдын өмчлөлийнх бөгөөд өмчлөгч нар гэмт хэрэг үйлдэхэд ашигласныг мэдээгүй тул дээрх морь, мотоциклийн үнэ нийт 1,100,000 төгрөгийг шүүгдэгч П., З. нарт тэнцүү хувааж шүүгдэгч тус бүрээс 550,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгч П.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч З.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ын , Инжээ овогт ын нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар, П.ыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.од энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 91 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 01 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар З.ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан П.од мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар З.оос 1,500,000 төгрөг, П.оос 1,500,000 төгрөг тус тус гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Булгийн 21-3 тоотод оршин суух АИ89013116 регистрийн дугаартай Б.д олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар П.оос 550,000 төгрөг, З.оос 550,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
8.П., З. нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, иргэн Т.ын өмчлөлийн DAEWOO маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, З.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ