| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0515/И |
| Дугаар | 131/ШШ2016/00521 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 131/ШШ2016/00521
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н т холбогдох Зээлийн гэрээний үүрэг 500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Н.т 500000 төгрөг зээлүүлэхдээ ямар ч нотлох баримт үйлдээгүй. Аман гэрээгээр сар бүрийн 25-ны өдөр 100000 төгрөг төлөх нөхцөлтэй ярилцаж өгсөн боловч хугацаандаа мөнгөө өгөөгүй. Иймд Н.ээс зээлийн 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 500000 төгрөгөөс 120000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Н. нь 380000 төгрөг төлөхөөр эвлэрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Н.т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 500 000 төгрөг-ийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 500000 төгрөгөөс 120000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Н. 380000 төгрөгийг барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 500000 төгрөгөөс 120000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Н. 380000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж 7825 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 6025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ