Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2016/00522

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.                

                   ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь *******ын *******т амьдардаг. Миний хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг ******* гэж, мөн төрсөн оныг 1966 он гэж тус тус буруу бичсэн тул миний хүсэлтийг хүлээн авч 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү? Миний хөдөлмөрийн дэвтэр дэх эцгийн нэрийг ******* гэж буруу бичсэн байсан. Харин нийгмийн даатгалын дэвтэр ******* гэж зөв бичигдсэн байгаа. Эцгийн нэрийг буруу бичсэн шалтгаан нь тухайн үед ажиллаж байсан боловсон хүчний буруугаас болсон гэж бодож байна. Учир нь ХК-ийн захирлын тушаалд гэж бас өөрөөр бичсэн байсан. Харин нийгмийн даатгалын дэвтэрт ******* ******* гэж зөв бичсэн байгаа..гэв.

Шүүх хуралдаанаар ******* *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, ******* *******гийн 127724 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн *******ын үржлийн малын ХК-ийн захирлын 05, 25 дугаар тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

*******ийн ******* нэрээр бичигдсэн 1986 оны 02 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр дэх *******гийн нэр ажиллаж байсан байдал зэрэг нь ******* *******гийн хувийн байдалтай тохирч байна.

Мөн ХК-ийн захирлын 05, 25 дугаар тушаалуудад ******* нэрээр бичигдсэн байна. Нөгөө талаар 1990 оноос өмнө бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, эрх олгосон баримтуудад бичигдсэн эзэмшигчийн нэр, овог, төрсөн огноо зөрүүтэй байх зөрчил нийтлэг байсан, энэ талаархи зөрчлийг арилгуулах хүсэлт шүүхэд ихээр гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна.

Эндээс үзвэл Д.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтны ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж хөдөлмөрийн дэвтэрт *******гийн эцгийн нэрийг *******, гэж зөрүүтэй бичсэн зөрчил гаргасан гэж шүүхээс дүгнэж байна.

Иймд *******ын ******* нэрээр бичигдсэн 1986 оны 02 сарын 25-ны өдрийн 127724 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан *******ын ******* нэрээр бичигдсэн 1986 оны 02 сарын 25-ны өдрийн 127724 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хон огийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ