| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0513/И |
| Дугаар | 131/ШШ2016/00523 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 131/ШШ2016/00523
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын ******* ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1961 онд Баянхонгор аймгийн *******анд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдал болон 1984 оны 01 сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож өгнө үү?
Хөдөлмөрийн дэвтэрт миний эцгийн нэрийг гэж буруу бичсэн байна. Миний эцгийн нэр бол ******* юм. Энэ нь тухайн үед боловсон хүчнээр ажиллаж байсан хүний хайхрамжгүй байдалтай холбоотой гэж бодож байна. Ажилласан жилийн хувьд 1985 оноос хойш ажилласан байдлаа тогтоолгоно. Өмнөх онуудыг тогтоолгох шаардлагагүй..гэв.
Шүүх хуралдаанаар Л.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 87 дугаар албан бичиг, Л.*******ын 1984.01.14-ний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******ын Цэцэрлэг яслийн комбинатын эрхлэгчийн 1989.01.05-ний өдрийн 02, 1990.03.01-ний өдрийн 18, 1991.07.15-ны өдрийн 17 дугаар тушаалын хуулбарууд, О., А., А., А. нарын төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Л.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
ын ******* нэрээр бичигдсэн 1984 оны 01 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр дэх өөрийн нэр, төрсөн огноо, ажиллаж байсан байдал зэрэг нь *******ын *******ын эцгийн нэр болон төрсөн он, ажиллаж байсан байдалтай тохирч байна
Түүнчлэн *******ын *******ын дугаар нийгмийн даатгалын дэвтрийн ажилласан байдлыг тэмдэглэсэн хэсэгт Баянхонгор аймгийн *******ын хүүхдийн цэцэрлэгт, туслах багш, гал тогооны туслах, үйлчлэгч гэж бичигдсэн, тэмдэг дарж баталгаажуулсан нь ын ******* нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр дэх ажилласан байдалтай тохирч байна.
Нөгөө талаар 1990 оноос өмнө бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, эрх олгосон баримтуудад бичигдсэн эзэмшигчийн нэр, овог, төрсөн огноо зөрүүтэй байх зөрчил нийтлэг байсан, энэ талаархи зөрчлийг арилгуулах хүсэлт шүүхэд ихээр гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Эндээс үзвэл Л.*******ын хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтны ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж хөдөлмөрийн дэвтэрт Оюун гэж зөрүүтэй бичсэн зөрчил гаргасан гэж шүүхээс дүгнэж байна.
Түүнчлэн хүсэлт гаргагч Л.******* нь 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31 ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн *******ын Цэцэрлэгт асрагч, үйлчлэгч, туслах багшаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 87 дугаар албан бичиг, Л.*******ын 1984.01.14-ний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******ын Цэцэрлэг яслийн комбинатын эрхлэгчийн 1989.01.05-ний өдрийн 02, 1990.03.01-ний өдрийн 18, 1991.07.15-ны өдрийн 17 дугаар тушаалын хуулбарууд, дугаар нийгмийн даатгалын дэвтэр, О., А., А., А. нарын төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд овогтой ******* нэрээр бичигдсэн 1984 оны 01 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болохыг болон ажиллаж байсан байдлыг тус тус тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан овогтой ******* нэрээр бичигдсэн 1984 оны 01 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ын 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31 ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн *******ын Цэцэрлэгт асрагч, үйлчлэгч, туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ