Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 265

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Эрүүл мэндийн гудамж 1-2 тоотод оршин суух Бөө овогт Чанцалсүрэнгийн Батбаяр /РД: ЕО67030895/,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Эрүүл мэндийн гудамж 1-2 тоотод оршин Харчу овогт Даваагийн Болормаа /РД: ЕО69122161/ нарт холбогдох

“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,920,747.24 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ч.Батбаяр, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа нар нь 2014.04.29-нд Замын-Үүд Хас Банктай зээлийн 1390005985 дугаар гэрээ байгуулж 9,947,000 ( Есөн сая есөн зуун дөчин долоон мянган ) төгрөгийн зээлийг нэмэлт санхүүжилтын зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр aвсaн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

1. 2014.04.29-ний өдрийн Барьцаат зээлийн 1390005985 тоот гэрээгээр ДГО 29-42 улсын дугаартай, LBZ416BB44A002846 арлын дугаартай, BElBEN маркийн ачааны автомашин чиргүүлийн хамт,

2. 2014.04.29-ний өдрийн Барьцаат зээлийн 1390005985 тоот гэрээгээр ДГО 36-91 улсын дугаартай, LZZ5CLNB97A126872 арлын дугаартай, HOWO маркийн ачааны автомашин чиргүүлийн хамт барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн 1390005985 дугаар гэрээ, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2014 оны 08 дүгээр сарын 29-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг сар давуулан хугацаа хэтрүүлэн төлж байж байгаад 2016 оны 06-р сарын 28-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Ч.Батбаяр, Д.Болормаа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 184 болсон байна. Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Ч.Батбаяр, Д.Болормаа нар нь зээлийн 1390005985 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Ч.Батбаяр, Д.Болормаа нарын зээлийн үлдэгдэл 2016.08.26-ны өдрийн байдлаар гэрээний үндсэн төлбөр 4,144,583.24 төгрөг, хүү 749,184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,980 төгрөг нийт 4,920,747.24 төгрөг болоод байна”  гэжээ.            

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас манай гаргасан 39/408 тоот нэхэмжлэхийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлээ хэвийн төлж барагдуулах тухай хариу тайлбар өгсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг дурдаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Батбаяр, Д.Болормаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Ч.Батбаяр, Д.Болормаа нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,920,747.24 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахыг хүссэн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,682 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 93,682 төгрөгний 50 хувь болох 46,841 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас мөн тэмдэгтийн хураамж 50 хувь болох 46,841 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,920,747.24 төгрөгийг хариуцагч Ч.Батбаяр, Д.Болормаа нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх 4,920,474.24 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 458 дугаар зүйлийн 458.1,175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох 29-42 ДГО улсын дугаартай, LBZ416BB44A002846 арлын дугаартай, BElBEN маркийн ачааны автомашин чиргүүлийн хамт, 36-91 ДГО улсын дугаартай, LZZ5CLNB97A126872 арлын дугаартай, HOWO маркийн ачааны автомашин чиргүүл  зэрэг эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

3. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

4. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 137/ШЗ2016/00827  дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Хас банкны 061400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 93,682 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 46,841 төгрөг, хариуцагч Ч.Батбаяр, Д.Болормаа нараас 46,841 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв олгосугай.

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

7. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ