| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 149/2022/00491/И |
| Дугаар | 208/МА2024/00065 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 208/МА2024/00065
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШШ2024/00207 шийдвэртэй
Хариуцагч Маха боди ХХК, *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн "Түрээсийн гэрээ"-ний дагуу барилгын эд хөрөнгө худалдах, худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардал 340 475 703 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлтэй болон *******д холбогдуулан Ж. Ундрахын гаргасан "Маха боди" ХХК-н нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, "Маха боди" ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн тэмдгийг гаргуулах тухай, "Маха боди" ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ *******д эх хуваараа байгаа болохыг тогтоолгох, *******ын өмчлөлийн барилгын бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэх үүргийг *******д даалгуулах, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ямар нэгэн гэрээ хэлцэлгүй үл хөдлөх эд хөрөнгө болох барилгыг ашиглаж байсан тул түрээсийн төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах, ******* нь *******ын үл хөдлөх эд хөрөнгө болох барилгыг 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сард ажиглаж байхдаа хэрэглэсэн цахилгааны төлбөр 5,461,867 төгрөг 67 мөнгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай
Хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн "Түрээсийн гэрээ"-г 3 жилийн хугацаатай байгуулан үйл ажиллагаа явуулж байсан ч захирал *******тай амаар харилцан тохиролцож гэрээний хугацааг 10 жилээр сунгаж энэ хугацаанд бид уг обьекттой холбоотой бүхий л зардал буюу газрын төлбөр, цэвэр бохир ус, цахилгааны төлбөр, хогны төлбөр, түүгээр ч үл барам "Маха Боди" ХХК-ийн компанийн татварын тайлан зэргийг цаг хугацаанд гаргаж, төрийн байгууллагад тайлагнаж, төлбөр тооцоог бүрэн барагдуулж байсан. Мөн бид үйл ажиллагаа явуулж байхдаа захирал *******тай бичгийн гэрээ байгуулалгүйгээр харилцан итгэлцэж, аман хэлцэл хийж 10 жилийн дотор захирал ******* нь обьекттой холбоотойгоор ямар нэгэн асуудал гаргахгүй буюу биднийг санхүүгийн асуудлаа шийдвэрлэх хүртэл өөр бусдад худалдан борлуулахгүй байхаар харилцан тохиролцсоны дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулах, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс хуучирч муудсан, өнгө үзэмжээ алдсан тавилга эд хогшил, эд хөрөнгүүдийг орчин цагийн үйлчилгээний байгууллагын хэв маягт оруулах зорилгоор үйл ажиллагаанаас олсон ашиг орлого, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан зээлээр барилгыг засан сайжруулж ирсэн. Тэр бүрд захирал ******* нь ирээдүйд та нарынх болох юм чинь өөрсдөө засан сайжруулалтаа хийгээрэй гэж ярилцаж, итгэлцэж байсан. Үүний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөн л харилцан тохиролцож "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээл хүсэж байсан ч шаардлага хангахгүй гэх үндэслэлээр зээл олгохоос татгалзаж байсан ба энэ нөхцөл байдлыг хэн аль нь мэдэж ойлгож байсан.
Бидний хооронд байгуулагдсан "Түрээсийн гэрээ"-ний дагуу нэхэмжлэгчид
1. 65,248,800 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн,
Үйл ажиллагаанд зориулж
2.120,810,000 төгрөгийг шаардлагатай эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан.
Барилга буюу үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулахад зориулж
3. 219, 685,703 төгрөгийг зардал гаргасан байна.
Гэтэл түрээслэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд цаг үеийн нөхцөл байдал хүндрэлтэй байх үед ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй хэрнээ нөхцөл байдал хэвийн болж байгаа энэ хугацаанд өөр бусдад обьектоо худалдан борлуулах болсон тухайгаа хэлж биднийг сэтгэл санааны дарамтад оруулж эхэлсэн.
Үүний дагуу бид гэрээний дагуу төлсөн болон уг барилгыг засан сайжруулахтай холбоотой гарсан зардал зэргийг тооцоо нийлж дүгнэх гэтэл захирал ******* нь уурлаж "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г цуцлах тухай нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхээс гэрээг цуцалж шийдвэрлэсэн.
Ийнхүү өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөр болон барилгатай холбоотойгоор нийт 405,744,503 төгрөгийн зардал гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн "Түрээсийн гэрээ"-ний дагуу барилгын эд хөрөнгө худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардалд 340,475,703 /гурван зуун дөчин сая дөрвөн зуун далан таван мянга долоон зуун зурав/ төгрөгийг "Маха Боди" ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Маха боди ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн ******* нь 2017 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн Мандал сум, 7 дугаар баг, 2-р хэсэг төвийн урд байрлалтай 384.4 кв.м талбайтай, үйлчилгээний зориулалттай, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн бар, зоогийн газар, дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан. Улмаар 2019 оны эхээр уг хөрөнгийг зээлээр худалдан авах санал тавьж бид ярилцсанаар 2019 оны 01 дүгээр сарын 23-нд "Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ" мөн Газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 300 000 000/Гурван зуун сая/ гэж тохирон худалдан авсан үнийн урьдчилгаа төлөх дүн. хэсэгчлэн төлөх дүнг гэрээгээр зохицуулсан. Гэвч ******* нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байсан тул удаа дараа мэдэгдэл шаардлага өгөөд үр дүнд хүрээгүй тул шүүхэд хандсанаар тус Сум Дундын шүүхийн 2022 оны 06 сарын 20-ны 00284 тоот шийдвэрээр "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-нээс татгалзан *******. ******* нарын эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлсэн.
*******гийн хувьд 2018 онд тийм их үнэ цэнэтэй засвар хийсэн гэж надад хэлээгүй, би түүгээр орж гарч явдаг хүний хувьд тийм их хэмжээний засвар хийснийг хараагүй. Харин нийтэд үйлчлэх үйлчилгээ эрхэлж байсны хувьд хэрэглэгчдийн шаардлага, эрэлт, өөрийн бизнесийн эрх ашгийг үүднээс зарим хөнгөн маягийн засвар хийсэн, тоноглосон зүйл бол байгаа. Засварын төсөв хийсэн хүн 2018 онд ямар засвар хийсэн болохыг юуг үндэслэн тооцож ийм өндөр дүн гаргаж ирснийг хэлж мэдэхгүй байна. *******, ******* нар барилгыг түрээсэлж, үйлчилгээ эрхлэхдээ манай "Маха боди" ХХК-ийн бүх эрхийг ашиглаж /Бар, дэлгүүрийн тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, тамга тэмдэг/ аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсныг тооцож нэхэмжлэл гаргах үндэслэл бий гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Маха боди ХХК-ийн захирал ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Чимгээгийн Даваасүрэнд холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
*******гээс "Маха боди" ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, "Маха боди" ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн тэмдгийг гаргуулан "Маха боди" ХХК-ийн захирал Ж. Ундрах надад олгоно уу.
Хариуцагч Маха боди ХХК-ийн захирал ******* нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан өөрчилсөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2022 оны 11 дүгээр сарын 16-ны 02008 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ захирамжид сөрөг нэхэмжлэл гаргагч гомдол гаргаснаар тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны 21 тоот тогтоолоор шүүгчийн 02008 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Сөрөг нэхэмжлэлд *******гээс "Маха боди" ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага нь танай шүүхийн 2022 оны 06 сарын 20-ны 00284 тоот шийдвэрт хангаагүйгээр тусгагдсан ИХШХШТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөлийг хангаж байх тул энэ хэсгээс татгалзаж ИХШХШТ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд одоо "Маха боди" ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах Түүгээр үйлчлэх Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нэхэмжлэгч *******д эх хувиараа байгаа болохыг тогтоож егнө үү гэж өөрчилж байна гэжээ.
******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: *******гийн надаас эд хөрөнгийг засан сайжруулсан зардалд ******* төгрөг нэхэмжилсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын өмчлөгч энэ хэргийн хариуцагч ******* миний бие ШУТИС-ын Барилга, архитекторын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны "*******" төвд хүсэлт гарган барилгад экспертиз хийлгэн дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр *******гийн хийсэн засвар шинэчлэлт гэх үйл ажиллагааны улмаас барилгын бат бэхийн чанар алдагдаж эрсдэлтэй байдал бий болсон тул "Барилгын хаяавчийг шинэчлэх, дээврийн модон хучилтын хөшүүнийг дээшлүүлж хүчитгэх, 1 ба 2 дугаар давхарт агааржуулалтын хоолой гаргах, шаардлагатай бол хуучин цонхнуудыг зураг төсөл хийлгэн сэргээн гаргах шаардлагатай болж байна. Миний бие нь одоогоор барилгыг одоо байгаа байдлаар зарим засвар үйлчилгээ хийгээд худалдан борлуулах, эсхүл мэргэжлийн байгууллагаар зураг төсөл, төсөв хийлгэн зайлшгүй засвар хийсний дараа ашиглах эсэхээ шийдээгүй, ийм зураг төсөл, төсөв хийлгэх санхүүгийн боломж ч тааруу байна. Ямар ч байсан хүчитгэлийг хийх шаардлагатай нь тодорхой байна. Иймд барилгын бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэх үүргийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 зааснаар *******д даалгаж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн түүнчлэн ******* нь миний барилгыг түрээслэн ашиглаж байгаа түрээсийн хөлсөө 2021 хүртэл 1.200.000 төгрөгөөр тооцож байгаад 2021 оноос харилцан тохиролцож сарын 1.500.000 төгрөгөөр тооцох болсон ба ******* 2022 оны 06 дугаар сар хүртэл төлсөн ба одоогоор барилгыг өмчлөгчид хүлээлгэн өгөөгүй ашигласаар байгаа тул 2022 оны 08 дугаар сарын 10-аас 2023 оны 02 дугаар сарын 10 хүртэлх түрээсийн төлбөр /1500000*6/=9000000 төгрөгийг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг үндэслэн *******гээс гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа мөн нэмэгдүүлж байна гэжээ.
******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлэхдээ: *******гийн надаас эд хөрөнгийг засан сайжруулсан зардалд ******* төгрөг нэхэмжилсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 05 сарын 19-нд "" ХК-ийн салбараас "Маха боди" ХХК-ийн нэр дээр хуримтлагдсан 5484580 төгрөг 67 мөнгөний цахилгааны төлбөрийн тайланг надад ирүүлж төлөхийг шаардлаа. Энэ тайланг хянаж үзвэл 2023 оны 01 сараас 05 сарыг хамарсан байх бөгөөд үүнээс 5461867 төгрөг 67 мөнгө нь миний өмчлөлийн барилгад ******* үйл ажиллагаа явуулж байсан 2023 оны 01-р сараас 03-р сард хамаарч байна. Цахилгааны хэрэглээний төлбөрийн тайлан, нэхэмжлэх нэгэнт манай "Маха Боди" ХХК-ийн нэр дээр гарсан, эрчим хүчний төлбөрийг Ч. Даваасүрэнгээр төлүүлж "" ХК-д өгөхөөс аргагүй байна. Иймд *******гээс 5461867 төгрөг 67 мөнгийг манай "Маха боди" ХХК- д олгоно уу. Энэ нэхэмжлэл нь Ч. Даваасүрэнгийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон энэ хэргийн зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 10-ны "Түрээсийн гэрээ"-ний дагуу явуулсан үйл ажиллагаатай холбоотой тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдоно... гэжээ.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэг, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2, 289.1.2 дах хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С Даваасүрэн, ******* нарын хариуцагч "Маха боди" ХХК, захирал *******, ******* нарт холбогдуулан "2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн "Түрээсийн гэрээний дагуу барилгын эд хөрөнгө худалдах, худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардал 340.475.703 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагаасаа эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан 120.810.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзсан. ******* нь *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа" Маха Боди" ХХК-н нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, "Маха боди" ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн тэмдгийг гаргуулах, "Маха боди" ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ *******д эх хуваараа байгаа Болохыг тогтоолгох, *******ын өмчлөлийн барилгын бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэх үүргийг *******д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан зэргийг тус тус баталж, хариуцагч "Маха боди" ХХК, захирал *******, ******* нараас 146.760.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, *******ын *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 9.000.000 төгрөгийг *******гээс гаргуулж *******ад олгож, мөн ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул 5,461,867 төгрөг гаргуулан *******ад тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 72,925,337 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Даваасүрэнгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,860,320 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, *******гээс Улсын тэмдэгтийн хураамжид 158,500 төгрөг, 102,300 төгрөг зэргийг тус тус гаргуулж *******ад олгож,
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 149/ШЗ2022/01927 дугаартай "Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай, мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 149/Ш32022/02007 дугаартай "Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо:
Иргэний хуулийн шаардах эрхийн зохицуулалтыг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан барилгын засварын төсвийг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэн, хариуцагчийн гаргасан тайлбар, түүний үндэслэл, нотлох баримт, маргааны үйл байдал, Иргэний болон, Барилгын тухай хуулийн тодорхой заалт, зохицуулалтыг тайлбарлан хэрэглээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь нэг талыг барьсан шинжтэй үндэслэлгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлийг хангасан баримтынхаа үндэслэлийг нягтлаагүй хариуцлагагүй хандснаас үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна. Энэхүү байдал нь *******д Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2-5-д заасан засан сайжруулалтын зардал хөлслүүлэгчээс шаардах эрх үүсэх боломжгүй нөхцөлийг бий болгож байгаа тул шүүх талуудын гаргасан нотлох баримтыг харьцуулан үнэлэх учиртай. *******гийн гаргасан төсөв, түүнээс шүүхийн хангасан шууд зардал гэх 146,760,366 төгрөгийг нарийвчлан авч үзвэл дараах байдалтай байна.
а.Тухайн төсвийн 1-16 дахь талд засварын бүхий л төрөл, нэрийн ажлын цалин хөлсийг тусгажээ. Энэ бүрэлдэхүүнд ажилчдын цалин 21.078.395 төгрөг, инженер техникчдийн цалин 3 583 327 төгрөг, нэмэгдэл цалин 7 799 006 төгрөг, нийт цалин 32.460.728 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл 4 122 512 төгрөг, ажлын багаж, хувцас 4 414 659 төгрөг, нийт дүн 40 997 899 төгрөг гэснийг шүүх үндэслэлтэй гэж үзжээ.
Гэтэл ******* төсөвчинд болон шүүхэд ажилчдад цалин хөлс олгосон, инженерүүд ажиллуулсан, нэмэгдэл цалин олгосон, цалингаас ХХОАТ суутган төлсөн, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, багаж хэрэгсэл, ажлын хувцас худалдан авсан нэг ч баримт гаргаагүй, тийм зардал гаргасан баримт байгаа талаар /шүүх хуралдааны тэмдэглэл үзэх/ тайлбар гаргаагүй байна.
б.Тухайн төсвийн дараагийн 1-7 гэж дугаарласан хэсэгт материал ба тээврийн зардал гэж жагсаасан байх ба *******г 80.542.757 төгрөгийн материал зарцуулсан, түүний тээврийн зардалд 9.901.446 төгрөг зарцуулсан гэж тусгажээ. ******* төсөвчинд материал тээврийн зардлын баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд харин 2024.05.03-ны шүүх хуралдаанд нэхэмжлэлээ нотлохоор анхан шатны баримт гаргажээ. Эдгээр баримтыг судлан үзвэл Цант Орхон ХХК-д бохир ус зайлуулсны төлбөрт 6 удаа 460.790 төгрөг, УБТЗ-ын 1-р ангид усны төлбөрт 5 удаа 621.995 төгрөг нь өөрийнх нь үйл ажиллагааны зардлын баримт байх ба энэ нь засварын ажилд хамаарахгүй. Бусад худалдан авсан материалын гэх 6.579.305 төгрөгийн баримт байх боловч энэ зарлагын падан, нэхэмжлэх хэлбэртэй, худалдан авагч нь *******, төв, , Жи жэйн гэх зэрэг/ олон нэршилтэй заримд нь нэр тодорхойгүй баримт байна. Харин нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү 6.579.305 төгрөгийн баримтын хэмжээнд хангах эсэх шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзнэ.
в.Тухайн төсвийн дараагийн хэсэгт нийт машин механизмын хэрэгцээ гэж 15.318.264 төгрөг тусгажээ. Энд томоохон барилга байгууламжийн суурийн ажлаас эхлээд дээврийн ажилд хүртэл хэрэглэдэг машин механизмын хэрэгцээг тооцоолон гаргасан байх ба ******* ийм машин механизмыг засварт ашигласан тухай баримт, тайлбар ч гаргаагүй байна. Төсөвчин угаасаа "хэрэгцээ" гэж тооцоолол гаргасан байхад түүнийг *******гээс гаргасан зардал шүүх үзсэн нь хэтэрхий үндэслэлгүй байна.
г. ******* нь өмчлөгч *******, Б.Баяраа нартай зөвшилцөж зөвшөөрөл аваагүй хийсэн, гийн төсөвт тусгагдсан Газ буюу хийн тоног төхөөрөмж, газын өрөөг цаашид ашиглахгүй тул, Лед дэлгэц/төсөвт 10 сая төгрөгөөр тусгасан/ одоо хэвээр байгааг, мөн камерын өрөөгөө холбогдох эд зүйлийн хамт, халаалтын төхөөрөмж, усны шугам хөлдсөн, зөвшөөрөлгүй барьсан зэргийг салгаж буулгаж авахыг ******* зөвшөөрч байгаа /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 15-17 дахь тал/ тул түүний зардлыг *******аар төлүүлэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 288.2.4 заасан зохицуулалт байсаар байхад шүүх үүнд дүгнэлт хийлгүй төлбөр гаргуулж *******ыг нэг ёсондоо хууль бусаар шийтгэсэн байна.
д.Шүүхийн нэхэмжлэлийг хангасан дүнд багтсан, А. Байгалмаагийн төсөв дотор анх *******тэй гэрээ хийж эзэмшилд шилжүүлэхэд байсан цахилгааны монтаж, халаалтын хоолойнууд гэх мэт зүйлийг шинээр хийсэн мэтээр тусгасан байгаа нь *******ыг өөрийнхөө барилгын бүтэц хэсгийг бусдад төлөхөд хүргэж байна.
1. Шүүгч хариуцагчийн ******* нь засварын хэлбэр, хэмжээ, нэр төрөл, зардал зэргийг танилцуулаагүй, харилцан хүлээн зөвшөөрсөн зүйлгүй" гэсэн тайлбар нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийжээ. Болоогүй, хийгдээгүй зүйлийг хариуцагч нотлох боломжгүй ба харин нэхэмжлэгч түүнийг зөвшөөрөхгүй байгаа бол ингэж танилцуулсан, ийм зөвшөөрөл авсан гэж няцааж нотлох/ИХШХШТ хуулийн 37.1/ учиртай.
2. Дээр дурдсанаар ******* нь *******, Б.Баяраа нарын өмчлөлийн барилгад засан сайжруулалт хийсэн, үүнд 146.760.366 төгрөгийн шууд зардал гаргасан гэдэг нь нотлогдохгүй, ирүүлсэн нотлох баримт нь үндэслэлгүй, илт эргэлзээтэй, зураг төсөл, анхан шатны баримтад үндэслээгүй болох нь тогтоогдож байхыг зэрэгцээ дараах үйл байдлууд мөн тогтоогдож байна.
а.Энэхүү маргаан нь талуудын хооронд 2017 оны 03 сарын 10-нд байгуулж хэрэгжсэн "Түрээсийн гэрээ"-тэй холбоотой бөгөөд уг гэрээний "Гэрээний зорилго" хэсэгт "Тухайн барилгад хийгдэж байгаа засварын хөрөнгийг Даваасүрэн өөрөө гаргахаар Түрээсийн төлбөрийг удаан хугацаанд нэмэгдүүлэхгүй" гэж талууд харилцан үүрэг хүлээсэн байна. Түрээслүүлэгч ******* барилгыг *******гээс чөлөөлөх хүртэл буюу 2023 оны 02 сарын 10 хүртэл 2017.03.10-ны гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг нэмэгдүүлээгүй харин анх тохирсон сарын 1.400.000 төгрөгийг 1.200.000 төгрөг болгож бууруулсан байна. Үүнийгээ нотолж *******, ******* нар ХААН банкны дансны холбогдох хуулгаа өгсөн нь хэрэгт авагдсан. Ийм учраас талуудын гэрээгээр хүлээсэн энэ үүрэгт шүүх дүгнэлт өгөх учиртай.
б.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэх бөгөөд энэ утгаар мөн хуулийн 289.1.3-т зааснаар "Хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх үүргийг мөн түүнчлэн Барилгын тухай хуулийн 48.4-т заасан өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөхийг хориглоно" гэснийг түрээслэгч ******* зөрчсөн байна.
в.******* нь засварын ажлаа өмчлөгчөөс болон мэргэжлийн байгууллагын ямар ч зөвшөөрөл, зураг төсөлгүйгээр дур мэдэн хийсэн нь барилгын чанар байдлыг дордуулсан байх ба энэ нь Барилгын тухай хуулийн 4, 9 дүгээр зүйлд зааснаар барилга байгууламжийг өргөтгөх, засварлах ажил барилгын ажилд хамаарах ба ман хуулийн 40.1.16 "Барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх", 40.2 "Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно" гэснийг зөрчснийг шүүгч байж болох асуудал гэж үзсэн бололтой. Аливаа хууль бус ажиллагаанаас хууль ёсны үр дүн шаардах боломжгүй ба харин хор уршиг, хохирол учирдаг нь эрх зүйн унасан асуудал юм.
г.Ийм ч учраас хариуцагч ******* нь *******гийн хууль бус үйл ажиллагаанаас өмчлөлийн барилгадаа учирсан доголдлыг арилгуулахаар үүрэг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан. ******* өөрөө нэхэмжлэл гаргачхаад маргаанаа шийдвэрлүүлэхгүй элдэв шалтгаар шүүх хуралдааныг хойшлуулж сунжруулж өмчлөгчийг хохироож байсан тул бид энэ асуудлаа хожим шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой гэж үзэж энэ шаардлагаасаа татгалзаж шүүх хуралдааныг явуулсан.
д. Иргэний хуулийн 289.2.5-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрх хөлслөгчид байгаа боловч талууд өөрөөр тохиролцсон, хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр засвар өөрчлөлт хийсэн, зайлшгүй зардал байсан гэж үзэх боломжгүй хөлслөгч өөрийн үйл ажиллагааны зорилт, ашиг орлогод нийцүүлэн хийсэн, эцсийн дүнд засаж сайжруулаагүй харин ч чанар байдлыг алдагдуулсан учир энэ эрх *******д үүсэхгүй байна. Гэтэл шүүх нотлох баримт, маргааны үйл байдал, мэтгэлцээний Үндэслэлд дүгнэлт өгөлгүй ганц "нүцгэн төсвөөр нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргажээ.
Нэхэмжлэгч *******гийн хүсэлтээр ИХШХШТ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүгчийн 2022 оны 11 сарын 07-ны 149/132022/01927 тоот захирамжаар *******ын өмчлөлийн барилгыг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж битүүмжилсэн Энэ шийдвэрийг ШШГА биелүүлж шүүхэд мэдэгдсэн. ******* нь өмчлөлийн барилгыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй захиран зарцуулах эрхийг хязгаарласныг зөвшөөрье, би ямар ч буруугүйгээр өмчөө битүүмжлүүлж түүнтэйгээ харьцах ашиглах эрхийг хязгаарлаж байгааг зогсоож шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгөөч гэдэг хүсэлтийг шүүхэд 2023 оны 04 сарын 28-нд *******ын өмгөөлөгчийн 23/22 тоотоор гаргасан боловч шүүгч тодорхой шийдвэрлээгүй орхиж, дөнгөж саяын 2024.05.03-ны хурлаар шийдвэрлэж бид хүнд өвчинтэй, хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй эрүүл мэндээр ноцтой хохирч байгааг дурдъя.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж хууль, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлж, хэргийн нотлох баримт, үйл байдалд зөв дүгнэлт хийж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 149/ШШ2024/00207 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Шүүх сөрөг нэхэмжлэлийг үндэслэлтэй зөв шийдвэрлэснийг дурдаж байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
- Нэгдүгээрт Иргэний хуулийн шаардах эрхийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй.
- Нэхэмжлэгчийн гаргасан төсвийн нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан үнэлж дүгнэсэн.
- Анхан шатны шүүх хуралдаан дээр зохигчдын гаргасан мэтгэлцээний үндэслэлд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.
- Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж, хэрэглэж чадаагүй.
- Эдгээрээс хамаарч шүүх нэг талыг барьсан дүгнэлт хийж маргааныг үндэслэлгүй буруу шийдвэрлэсэн гэх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан.
Уг барилга бол *******, ******* нарын өмчлөлийн тэр үед С.Даваасүрэнд ямар ч хамааралгүй болчихсон 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дүгээр шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээг нь цуцлаад барилгыг буцааж эзэнд нь өгчихсөн барилга байсан. Очиж хэмжилт, төсөв хийхдээ өмчлөгчийг хууль ёсны эзэмшигч гэж огт харьцаагүй. Тийм учраас эзэмшил, өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн төсөв байгаа юм. Төсөв зохиож байгаа нь ямар учиртай вэ? гэхээр барилгын 2022 оны төсвийн дүрмийн 1.1-д зураг төслийн шатанд барилгын бүтэц, ажлын төрлөөр давсан төсвийн суурь хураамжийг үндэслэн барилгын бүтээгдэхүүний өртгийг тооцоход үйлчилнэ гэж заасан. Зураг төсөл, төлөвлөлтийн баримт бичиг байна. Тэгэхээр нэгэнт хийгдсэн засварын ажил хийх гэж байгаа бол тэнд хийсэн засварын санхүүгийн баримтууд, засварын ажлын зураг төсөл, гүйцэтгэлийг үндэслэж тогтоож байж бодит зардлын гүйцэтгэлийн бичиг баримтыг хийх ёстой. Манайд үйлчилж байгаа эрх зүйн зохицуулалтаар бол нэгэнт хийчихсэн ажлыг тодруулах гэж байгаа бол захиалагчийн хүсэлтээр гүйцэтгэлийн аудит хийнэ. Гүйцэтгэлийн аудит хийхдээ санхүүгийн баримт, гэрээ хэлцэл дээр түшиглэж гүйцэтгэлийн аудит хийдэг. Тэгтэл шүүгч маань төсвийн нэгдсэн тооцоо гэсэн дээр барилгын шууд зардал 146,763,366 нийт зардал нь 219,000,000 төгрөг гэж шууд дүгнэчихсэн. Уг төсвийн шууд зардлыг цааш нь аваад үзэхээр олон зүйл байгаа. Ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, машин механизм ашиглалтын зардал гэж байгаа. Задалж бичвэл цалин гэвэл нийт цалин 32,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгал 4,000,000 төгрөг, нэмэгдэл цалин 7,000,000 төгрөг гэх мэт цалин гарсан бол С.Даваасүрэн ийм хэмжээний цалин хүмүүст өгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд, тэр нь нийгмийн даатгалын тайлангаар гарч ирээд байж байх ёстой. Ямар ч баримт шүүхэд ирээгүй. Тээврийн зардал 80,000,000 төгрөг гэж байгаа. Ямар ямар тээвэр, төлсөн шатахуун зэрэг бүх зардал байж байх ёстой. Машин механизмын хэрэгцээ 15,000,000 төгрөг гэж байгаа юм. Шүүх дээр ирсэн С.Даваасүрэнгийн зардал гэж үзэх ямар ч боломж байхгүй. Шүүх шууд үнэлчихсэн байгаа.
Ийм байдлаар давж заалдах гомдлыг гаргасан. Анхан шатны шүүхийн 207 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юу ч хийж болох барилга юм. Ямар ч зөвшөөрөлгүйгээр цоолоод шатны хонгил барьсан. Тэр нь хөөсөнцөр дулаалаад бөөн оготны үүр болчихсон. 6 жил ажилласан хүн. Анх 300,000,000 төгрөгөөр арилжаа хийнэ гээд худалдах, худалдан авах гэрээ хийж өөр дээр нь шилжүүлчхээд банкнаас зээл авна гээд итгээд бараг л барилгаа тавьчих шиг болсон. 1,200,000 төгрөгөөр бүрэн бүтэн сумын төвд байгаа объектыг би түрээсэлж байсан. 500,000,000 аж ахуй нэгж болгоод зээл авах орлоготой газар аваад өгөөч гээд 2019 онд барилгаа шилжүүлж өгч байсан гэв.
Нэхэмжлэгч С.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Байгалмаа гэх хүнийг би өөрөө танихгүй. Барилгачдын холбооноос надад санал болгосон. Хоёр давхрын бааранд их зардал орсон. Доод хоолны газарт мөн засан сайжруулалт хийхдээ тодорхой хэмжээнд хоёр гурван өрөө гаргасан. Одоо үүнийг мэдэхгүй хүн байхгүй.
Тусгай зөвшөөрлийн талаар ярьж байх шиг байна. Манай д зөвшөөрөл авдаг зүйлүүд байна. Бохир гэхэд бохирын зөвшөөрөл нь надад байна. Цэвэр ус гэхэд хойд талын барилгаас авдаг байсан учир хойд талын барилгад тусгай зөвшөөрөл нь байсан. Тэр барилгаас хэдэн метрийн зайтай байсан бэ гэхээр 20 метрийн зайтай учраас шууд тус барилга надтай гэрээ хийсэн. Тоолуурын заалтыг төлнө гэсэн гэрээ хийж явж байсан. Бусад тог цахилгааны хувьд хүчдэл нь бага хэмжээний юм ажиллуулж байсан учраас хоёр эх үүсвэртэй болгосон. Шинэ тоолуур авч тавь гэсэн шаардлагыг авч тавь гэсний дагуу засан сайжруулалт хийж байсан.
Өнөөдөр би банканд 147,000,000 төгрөгийн өртэй байна. Анх 350,000,000 төгрөгийн өр зээл авсан гэдэг нь хуулгаар тогтоогдоно. Дандаа өөрийн урсгал зардлаа бичээд эсхүл ямар ч ор үндэслэлгүй зүйл нэхчихсэн юм шиг зүйл ярьж байна. Үнэндээ тийм зүйл байхгүй. Би сүүлдээ ******* ахаас гуйж байсан. Барилгаа өөр хүнд зарлаа, чамд зарахаа болилоо гэхэд нь хоёулаа хэрүүл маргаан болоод яахав та надад 100,000,000 төгрөгийг минь өгчих гэхэд миний өөдөөс салаавч өгсөн. Түрээсийн гэрээнд заахдаа түрээслэгч түрээсэлж байгаа хүндээ үйлчилгээ явуулах боломжийг нь олгож өгөх ёстой гэж бодож байна. Тийм хууль заалт байдаг байх. Надад ******* гэж хүн нэг ширхэг ч хадаас хадаж өгөөгүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр намайг ийм байдалд оруулаад зөндөө өртэй болгож хаячхаад өөр хүнд барилгаа зараад мөнгөө авчихна гэж байгаа юм. Би 450,000,000 төгрөгөөр хүнтэй тохирчихсон. Барилгаа чөлөөлөх ёстой байна гэхээр нь та надад 100,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би өөр юу ч хүсээгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр "Маха Боди" ХХК-тай "Түрээсийн гэрээ"-г байгуулж Мандал сум 7 дугаар баг, гийн 2 дугаар хэсэгт байрлах "Фамили" нэртэй дэлгүүр, зоогийн газар, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг клубыг нийтэд үйлчлэх зорилгоор түрээслэн хөлсөлж үйл ажиллагаа явуулж байсан ба улмаар 2019 оны эхээр уг хөрөнгийг зээлээр худалдан авах санал тавьж талууд ярилцан 2019 оны 01 дүгээр сарын 23-нд "Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ" мөн газрын эрх шилжүүлэх гэрээ хийжээ.
Уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 300.000.000 төгрөг байхаар тохирон худалдан авсан үнийн урьдчилгаа төлөх дүн, хэсэгчлэн төлөх дүнг гэрээгээр тус тус тохиролцсон боловч худалдан авагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул худалдагч тал шүүхэд хандсанаар тус Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 сарын 20-ны 00284 тоот шийдвэрээр "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-нээс татгалзан *******. ******* нарын эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлж шийдвэрлсэн байна.
Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* уг объектыг худалдах худалдан авах гэрээний дагуу өөрийн эзэмшилд авч улмаар өмчлөлд ирсэн гэж тооцоолон барилгыг засаж сайжруулан засвар үйлчилгээ хийсэн ба уг байрыг засаж сайжруулсан талаар талууд маргаангүй ба харин уг засварын үнийн дүнгийн талаар үлэмж маргаантай байна.
Нэхэмжлэгч ******* ******* нар нь хариуцагч "Маха боди" ХХК, захирал *******, ******* нарт холбогдуулан "2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн "Түрээсийн гэрээний дагуу барилгын эд хөрөнгө худалдах, худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардал 340.475.703 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан 120.810.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж 219.665.703 төгрөг гаргуулахаар, хариуцагч ******* нь *******д холбогдуулан "Маха Боди" ХХК-н нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, "Маха боди" ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн тэмдгийг гаргуулах, "Маха боди" ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ *******д эх хувиараа байгаа болохыг тогтоолгох, *******ын өмчлөлийн барилгын бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэх үүргийг *******д даалгуулах, уг объектыг түрээсгүйгээр ашигласны төлбөрт 9.000.000 төгрөг, барилга хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд цахилгааны төлбөрт 5,461,867 төгрөг гаргуулах тухай тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нар нь "Маха Боди" ХХК-н нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, "Маха боди" ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн тэмдгийг гаргуулах, "Маха боди" ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ *******д эх хувиараа байгаа болохыг тогтоолгох, *******ын өмчлөлийн барилгын бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэх үүргийг *******д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзжээ.
Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон сөрөг нэхэмжлэгч нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус сайн дураараа татгалзсан татгазлыг, мөн цахилгааны төлбөрт 5.461.867 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, харин үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 219.665.703 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 146.760.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, 72.925.337 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагаас 9.000.000 төгрөгийг гаргуулан олгохоор тус тус шийдвэрлэсэн.
4. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нарын зүгээс ...анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийж чадаагүй, төсөвчин гийн гаргасан дүгнэлт нь хүчингүй болсон дүрэм, журмыг баримтлан гаргасан тул хууль ёсны дагуу болж чадаагүй байхад анхан шатны шүүх уг төсвийг үндэслэн 146.760.000 төгрөгийг надаас гаргуулахаас шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Харин хариуцагчийн зүгээс *******г уг объектод засвар хийснийг бол хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг барилгын үнийн дүнгээс давсан нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд материалын үнийг бол төлөхөд татагалзах зүйлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.
5.Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдснээр дуусгавар болж, зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* уг барилга өөрийн өмчлөлд ирсэн гэж найдан уг барилгыг засан сайжруулж, барилгын өөрийн өртгийг нэмэгдүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдсон мөн энэ талаар зохигчид маргаангүй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар маргаан бүхий барилгын шударга эзэмшигч бөгөөд мөн зүйлийн 94.3-д зааснаар эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаандаа түүнийг арчлах, хадгалах, үйлчилгээ явуулахаар засан сайжруулахад гаргасан зардлаа эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******гийн хүсэлтээр уг объектод үзлэг хийж гаргасан шинжээч гийн дүгнэлтийг хүчингүй болсон дүрэм баримталсан гэж хариуцагч талаас маргаж байгаа боловч уг барилгад баарны зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар хийгдсэн, засвар хийхэд тодорхой хэмжээний материал орсон талаар талууд маргаагүй зэрэг байдлыг харгалзан засварт орсон барилгын материалын үнэ болох 80.542.757 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь: Уг материалын шууд үнэлгээ нь засварт орсон шууд өртөг бөгөөд харин түүнийг зөөвөрлөсөн машин мехизмын зардал, ажиллах хүчний зардал зэргийг тооцоолсон дүрэм хүчингүй болсон гэж үзэж, энэхүү шаардлагаа нэхэмжлэгч ноьлож чадаагүй гэж энэ хэсэгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
6.Нэхэмжлэгчийн гаргасан 219.685.703 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 139.142.946 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж буруутгах боломжгүй ба давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагыг шударга эзэмшигчийн шаардах эрх үүссэн гэж үзэн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтанд зохих өөрчлөлтийг оруулав.
Түүнчлэн анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас уг барилгыг ******* одоог хүртэл өмчлөгчид хүлээлгэн өгөөгүй ашигласаар байгаа гэж үзэн 2022 оны 08 дугаар сарын 10-аас 2023 оны 02 дугаар сарын 10 хүртэлх түрээсийн төлбөр /1500000*6/=9000000 төгрөгийг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Учир нь: Талууд уг барилгыг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулснаар тэдний хооронд байгуулагдсан өмнөх эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзсэн талаар урд дүгнэсэн бөгөөд уг хугацаанд ******* Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д .Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
7.Иймд хариуцагч түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар 26-ны өдрийн 149/ШШ2023/00403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
1.Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4, 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2, 289.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С Даваасүрэн, ******* нарын хариуцагч "Маха боди" ХХК, захирал *******, ******* нарт холбогдуулан "2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн "Түрээсийн гэрээний дагуу барилгын эд хөрөнгө худалдах, худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардал 340.475.703 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагаасаа эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан 120.810.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзсан. ******* нь *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа" Маха Боди" ХХК-н нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, "Маха боди" ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн тэмдгийг гаргуулах, "Маха боди" ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ *******д эх хуваараа байгаа болохыг тогтоолгох, *******ын өмчлөлийн барилгын бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэх үүргийг *******д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан зэргийг тус тус баталж, хариуцагч "Маха боди" ХХК, захирал *******, ******* нараас 80.542.757 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, *******ын *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 9.000.000 төгрөгийн, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 139.142.946 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 5,461,867 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталсугай гэж,
2 дахь заалтыг:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Даваасүрэнгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,860,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 560.664 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 158.500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж сөрөг нэхэмжлэл хангагдсан хэсэгт ногдох 102.340 төгрөгийн нэхэмжлэгч *******гээс гаргуулж хариуцагч *******ад олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолд төлсөн 891.750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гомдол хангагдсан хэмжээгээр буюу 560.664 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Б.ЭРДЭНЭХИШИГ
Bottom of Form