| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0665/Э |
| Дугаар | 667 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 667
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч М.Сансарсайхан,
Шүүгдэгч Б.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ын д холбогдох 1808042510615 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт ын //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б.нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт тоотод хамтран амьдрагч Д.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 07-ны орой 01 цагийн үед ажлын 2 хүнтэй Нарангийн гол руу алхсан. Тэгээд 3 цагийн орчимд гэртээ ортол намайг хаагуур “золбироод, янхандаад” яваад байгаан гэж доромжлохоор нь миний уур хүрээд хэрэлдсэн. Тэгтэл Б.гараараа миний нүүрэнд цохиж үснээс зулгааж, зодсон. Тэгээд маргааш өглөө нь сэрээд байж байтал нөхөр архи ууж орж ирээд агсам тавиад байхаар нь би цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-15 х/,
2.Шүүгдэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр э ажлаа тараад ажлын хүмүүстэй ууж идэж байгаад шөнө үүрээр шахуу гэртээ халамцуу байдалтай орж ирээд надаас гар утас, виза картаа нэхэхээр нь надад байхгүй гээд хэлтэл чи авсан биз дээ гээд дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би эхнэр этэй маргалдаж байгаад түүнийг түлхтэл шалан дээр унаад босож ирээд дайрахаар нь би өөдөөс нь шанагатай ус цацчихсан чинь босож ирээд намайг маажих гээд дайрахаар нь би нүүрэнд нь гараараа 1-2 удаа цохиж үснээс нь гараараа зулгаасан өөр нэмж цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг /хх 36-37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай төрсөн ах эхнэр э болон хоёр хүүхдийн хамт СХД-ийн 1 дүгээр хороо толгойтын тоотод амьдардаг. Би бол тусдаа амьдарч байгаа. Өвөл 12 дугаар сард ээж надтай утсаар ярьж байхдаа ах чинь эхнэр ийг зодоод цагдаад шалгагдаж байгаа юм байна гэж хэлж байсан, би хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ийм л асуудал болсон. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,
4.Шинжээчийн 11004 тоот дүгнэлт
1.Д.ийн зүүн хацрын шонтон, баруун ташаа, ууцны зүүн талд цус хуралт тогтоогдоно.
2.Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 28 х/,
5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 х/
6.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 41 х/
7.Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 42 х/
8.Аюулын зэргийн үнэлгээ “эрсдлийн түвшин бага” гэх /хх 45-46 х/
9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 х/
10.Эвлэрлийн гэрээ /хх 79 х/ зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Б.нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны шөнийн 3-4 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын тоотод хамтран амьдрагч Д.этэй “гадуур тэнэж, архи уулаа” хэмээн маргалдаж улмаар гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Д.ийн “... 03 цагийн орчимд гэртээ ортол Б.намайг “хаагуур золбироод, янхандаад яваа юм” гээд гараараа миний нүүрэнд цохиж үснээс зулгааж, зодсон. ...” гэх мэдүүлэг /хх 13-15 х/,
- Шүүгдэгч Б.ийн “... би өөдөөс нь шанагатай ус цацчихсан чинь босож ирээд намайг маажих гээд дайрахаар нь би нүүрэнд нь гараараа 1-2 удаа цохиж үснээс нь гараараа зулгаасан өөр нэмж цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг /хх 36-37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Д.ийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 11004 тоот дүгнэлт /хх 28 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Б.нь Д.ийн биед зүүн хацрын шонтон, баруун ташаа, ууцны зүүн талд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б.хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Э.үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... эхнэр, нөхөр ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Б., хохирогч Д.э нар эхнэр, нөхөр болох нь тэдний гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 42 х/-р тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.нь хохирогч Д.ийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Д.э эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь эвлэрлийн гэрээ /хх 79 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэсэн.
Б.ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг оногдуулсан болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.д мэдэгдсүгэй.
5.Э.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ