Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 666

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч Ц.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жаргал овогт ий д холбогдох 1908025850809 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын тоотод оршин суух бүртгэлтэй, БЗД-ийн 19 дүгээр хороо Жаргалантын тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жаргал овогт ий //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Ц.нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” гэх нэртэй хүнсний дэлгүүр дотор иргэн С.тай “...намайг цохилоо...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гуя тус газар нь хутгаар 2 удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

           1.Хохирогч С.Мэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би хөдөө Дундговь аймаг явчихаад хотод ирсэн юм. Тэгээд Баянхошууны Хөтөл дээр ирээд зүс таних нэг дүүтэй 0,5 граммтай Хараа нэртэй архи гудамжинд хувааж уусан. ...Би Хөтөл дээр байдаг халуун усанд орох гээд тэр хоёроос салаад явсан. Тэгсэн чинь надаас мөнгөтэй юм бол тамхи аваад өгчих гэхээр нь нэг хайрцаг “Эссэ” нэртэй тамхи авч өгсөн. Тэгээд би халуун ус руу...орсон чинь согтуу миний араас орж ирчихээд согтуурхаж “чи надад дахиж архи авч өгнө биз дээ гээд хурдан усандаа ороод гараад ир” гэх зэргийн дээрэлхүү байдлаар хандаад байхаар нь би уурласан. Тэгсэн чинь миний подволкноос зуурч аваад татаад урчихсан. Тэгэхээр “чи битгий давраад байгаарай” гэж хэлээд ийн нүүр лүү нь нэг удаа гараараа цохиод халуун усандаа оролгүй буцаж гараад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн хажууд байдаг “Чандмань” нэртэй хүнсний дэлгүүр ороод шинэ подволк 7000 төгрөгөөр худалдаж аваад өмсөх гээд дэлгүүр дотор сууж байтал гаднаас орж ирээд миний зүүн гуя орчим руу жижиг эвхдэг хутгаар үгийн зөрүүгүй хоёр удаа хутгалчхаад гараад явчихсан. ... ийн үйлдлийг ямар нэг хүн дундуур орж таслан зогсоосон зүйл байхгүй. ...өөрөө хутгалчихаад гараад явчихсан. ...Ц.тэй тохиролцож дэлгүүрт тавьсан өр болох 274,000 төгрөгийг төлж өгсөн, одоо гомдол, саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх 21, 23 х/,

 

 2.Шүүгдэгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би ыг хутгалсан даа маш их гэмшиж байна. Миний буруу тухайн үед т цохиулсны даа уур хүрээд гэрээс хутга авч очоод ийм үйлдэл хийчихсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 65-66 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... согтуу цээж нүцгэн орж ирээд сая хүнтэй зодоон хийгээд подволка урчихлаа ахал нь хувцас хэрэгтэй байна нөгөө хувцсаа өгчих гээд урьд өдөр тортой хувцас тавьчихсан байсан тэр хувцсаа авсан. Тэгээд подволка өмсөөд хөлөө жийгээд үүдний хажуу талд цонхны доор сууж байсан. Би нээх тоогоогүй лангууны ард утсаа оролдоод байж байтал гаднаас хойд айлын орж ирээд “май май” гэж дуугарсан. Тэгэхээр нь би лангууны ардаас хартал гартаа эвхдэг цэнхэр бариултай хутга бариад гарсан. Би  луу хартал зүүн хөлийн гуяа орчмоос цус гарч байсан.  ахыг нь энэ гуя руу хоёр удаа хатгачихлаа гэж хэлсэн. Би ий араас нь гараад хөөш юу болж байна гэсэн чинь шууд хашаа руугаа орчихсон...Энэ үйлдэл түргэн хугацаанд болсон. ыг хутгалчхаад гараад явчихсан. Тэр үед тэр хоёрын дундуур нь орж салгасан хүн байхгүй. ... ын манай дэлгүүрт өртэй байсан 274,000 төгрөгийг төлсөн. ... ” гэх мэдүүлэг /хх 34 х /,

 

           4.Гэрч Л.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би яг дуудлагаар яваад очиход хохирогч С. зүүн хөлийнхөө гуя орчмыг гараараа барьчихсан цус болчихсон харагдсан. Тухайн үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, намайг зүгээр байхад хутгалчхаад гараад явчихлаа гэж хэлж байсан. Дэлгүүрийн худалдагч  болохоор энэ хүнийг зүгээр сууж байхад нь гаднаас “гэр нь манай дэлгүүрийн хойно байдаг гэдэг хүн үг дуугүй орж ирээд хутгалчхаад гараад явчихлаа гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 36 х /,

 

          5.Гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөртэйгээ гэр бүл болоод 30 гаруй жил болж байна. Дундаасаа 2 хүүхэдтэй тусдаа гарчихсан бид хоёулаа амьдардаг юм. Зан араншингийн хувьд тэр болгон уурлаж янз бүр болоод байдаггүй. Ажилгүй гэртээ байдаг болохоор гэрийнхээ ойролцоо байдаг хүмүүстэй нийлж хааяа архи уудаг юм. Надад хүн хутгалсан талаараа хэлсэн. Тэр хүн нь хамт архи ууж байгаад ийг зодохоор уурлаж гэртээ орж ирээд гэрт байсан эвхдэг хутгаар тэр хүнийг дэлгүүрт байхад нь хутгалчихсан гэж надад хэлсэн. Манай тэр болгон зодоон нүдээн хийгээд яваад байдаггүй. Урьд өмнө цэргийн байгууллагад ажиллаж байгаад 1990 онд орон тооны цомтголоор халагдчихсан юм. Тэрнээс хойш тогтсон ажилгүй таарсан ажил төрөл хийж яваад өдий хүрч байна. 2011 онд автомашины угаалгын газарт ажиллаж байгаад авто осолд орж хөлөө гэмтээчихсэн. Тэрнээс хойш хүнд хүчир ажил хийж чадахаа больсон. ...” гэх мэдүүлэг /хх 29 х /,

 

           6.Гэрч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний мэдэхээр ах Ц.нь дуу цөөтэй төлөв даруухан зантай, тэр болгон уурлаж уцаарлаад байдаггүй. Амьдралын хэв маягийн хувьд гоц гойд юм хийдэггүй. Чөлөө цагаараа гэртээ л байдаг. Хааяа архи уучихаад байдаг юм. Саяхан 2019 оны 02 дугаар сараас хойш бага багаар архи уудаг болчихоод байгаа юм. Архи уухаараа янз бүрийн араншин гаргаад байдаггүй. Бид нар нэг хашаанд эвтэй л амьдарч байна. Өрхийн орлогын хувьд эхнэр гийн цалингаар амьдарч байгаа. Хааяа Ц.ах ажил олдвол хийж хэдэн төгрөг олдог. ...” гэх мэдүүлэг /хх 32 х /,

 

           7.Шинжээчийн 5743 тоот дүгнэлт

    1.С.ын биед зүүн гуянд 2 шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 40 х/,

 

               8.Шинжээч Т.Чимэд-Очирын “...С.ын биед зүүн гуянд үүссэн цус хуралт нь тухайн шархны орчимд үүссэн цус, арьсны цаанаас хөхөрч харагдаж...” гэсэн мэдүүлэг /хх 44 х/,

 

9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78 х/

10.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 81 х/

11.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 84 х/

12.Хохирлын баримт /хх 91 х/

13.“Ц.д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хохирогч С.ын хүсэлт /хх 97 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Ц.нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.тай хамт архидаж “түүнийг дахин архи өг” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар гэр лүүгээ орж хутга аван түүний зүүн гуя тус газар нь хутгаар 2 удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

                  - Хохирогч С.Мэнбаярын “... би “чи битгий давраад байгаарай” гэж хэлээд ийн нүүр лүү нь нэг удаа гараараа цохиод халуун усандаа оролгүй буцаж гараад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн хажууд байдаг “Чандмань” нэртэй хүнсний дэлгүүрт ороод сууж байтал гаднаас орж ирээд миний зүүн гуя орчим руу жижиг эвхдэг хутгаар үгийн зөрөөгүй хоёр удаа хутгалчхаад гараад явчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 21, 23 х/,

 - Шүүгдэгч Ц.ийн “...би ыг хутгалсан даа маш их гэмшиж байна. Миний буруу тухайн үед т цохиулсан даа уур хүрээд ийм үйлдэл хийчихсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 65-66 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           - Гэрч Б.ын “... ахыг нь энэ гуя руу хоёр удаа хатгачихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 34 х /,

           - Гэрч Л.гийн “...намайг зүгээр байхад хутгалчхаад гараад явчихлаа гэж хэлж байсан. Дэлгүүрийн худалдагч  болохоор энэ хүнийг зүгээр сууж байхад нь гаднаас “гэр нь манай дэлгүүрийн хойно байдаг гэдэг хүн үг дуугүй орж ирээд хутгалчхаад гараад явчихлаа гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 36 х /,

          - Гэрч С.гийн “...ийг зодохоор уурлаж гэртээ орж ирээд гэрт байсан эвхдэг хутгаар тэр хүнийг дэлгүүрт байхад нь хутгалчихсан гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 29 х /,

           - Шинжээч Т.Чимэд-Очирын “...С.ын биед зүүн гуянд үүссэн цус хуралт нь тухайн шархны орчимд үүссэн цус, арьсны цаанаас хөхөрч харагдаж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 44 х/,

- С.ын биед зүүн гуянд 2 шарх, цус хуралт бүхийн хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон  шинжээчийн 5743 тоот дүгнэлт /хх 40 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Ц.нь хохирогч С.ыг хутгалж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Ц.нь хохирогчийн эрүүл  мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч С.ын хохиролд нэхэмжилсэн 274,00 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 23 х/, гэрч Б.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 34 х/, гомдол саналгүй болох нь хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 97 х/-аар тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Ц.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэсэн.

 

            Ц.ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их биш, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс түүнд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг утсгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Жаргал овогт ий ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.ийг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.д мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  6.Ц.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 274,000 төгрөг төлөгдсөн, иргэний журмаар шийдвэрлэх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ