Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 268

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Ширээт баг Дэлийн 4-38 тоотод оршин суух Шарнууд овогт Балдандоржийн Жавхланцацрал /ЛЮ80062204, yтас: 96631905/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 111-12 тоотод оршин суух Боржигон овогт Батчулууны Жавзмаа  /ИЗ83121703 yтас: 96654157/-д холбогдох,

“4,900,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Жавхланцацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 09-нд Замын-Үүд сумын төвд амьдардаг Б.Жавзмаад 2,000,000 төгрөгийг 1 сарын 15%-ийн хүүтэй зээлдүүлж сар бүр хүүг тогтмол хугацаанд өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан боловч өнөөг хүртэл ямар ч хүү болон үндсэн төлбөрөөс төлөөгүй. Иймд зээлийн хүүд 2,900,000 төгрөг нийт үндсэн зээл 2,000,000 төгрөгтэй нийлээд 4,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Жавзмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Жавхланцацралаас 2,000,000 төгрөг зээлсэн төлөх нь үнэн. Хүү 2,900,000 төгрөгийг өгнө. Нийт 4,900,000 төгрөгийг 2017 оны 10 сард бүрэн төлж дуусгана” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Б.Жавхланцацрал нь хариуцагч Б.Жавзмаад холбогдуулан 4,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа 4,900,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард багтаан төлж дуусгана гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Б.Жавхланцацралын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөгний  50 хувь болох 46,675 төгрөгийг төрийн сангаас,  тэмдэгтийн хураамж 50 хувь болох 46,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Жавхланцацралын нэхэмжлэлийн шаардлага 4,900,000 төгрөгийг хариуцагч Б.Жавзмаа нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Капитал банкны 061400941 тоот дансанд төлсөн  93,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 46,675 төгрөг, хариуцагч Б.Жавзмаагаас 46,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Жавхланцацралд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ