Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 668

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Шүүгдэгч А., түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ноёд хаад овогт ийн д холбогдох 1908023160776 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг, Хар чулуут гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ноёд хаад овогт ийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 А. нь 2019 оны 04 сарын 21-ний өдрийн үүрийн 04 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо тоот хашааныхаа гадаа иргэн Д.ыг өөрийн эхнэртэй хардаж түүний толгойн дагз хэсэгт нь төмрөөр нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

           1.Хохирогч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 сарын 20-ны орой ажлынхаа хамт олныг гэртээ оруулж цай, хоол идэж уулгаж байгаад явуулсан. Сүүлд бид дөрөв үлдэж 2019 оны 04 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө г бид гурав гэрт нь хүргэж өгөх болж замдаа нэг цаг караоке бааранд орж дуулчихаад хүргэж өгөх болсон. Бид нарыг караоке бааранд орох гээд явж байтал гийн нөхөр машинтай ирээд эхнэртэйгээ хэрэлдчихээд яваад өгсөн. Тэгээд бид нар караоке бааранд нэг цаг болчихоод г хүргэж өгөх гээд түүний гэрийнх нь үүдэнд буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо гэрт нь хүргэж өгөх үед нөхөр нь гэрээсээ гарч ирээд эхнэр оройтууллаа гээд уурлаж хэрүүл маргаан болох үед гийн ах хамар хашаанаас гарч ирээд бид гуравтай маргалдаж байгаад миний эрүүнд духаараа мөргөчихсөн. Тэгээд байж байтал гийн нөхөр араас гартаа барьсан байсан төмрөөр толгойн дагз хэсэгт нэг удаа хүчтэй цохих үед толгой хагарч цус гарчихаар нь бид гурав тэндээс явж намайг гэрт хүргэж өгсөн. Би маргааш нь гэмтлийн эмнэлэг орж 3 оёдол толгойдоо тавиулж тэр өдрөө амарчихаад цагдаад өргөдөл гаргасан. Эмчилгээний зардал болох 170,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,

 

           2.Шүүгдэгч А.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би уур хүрээд хашаанд байсан нарийхан  төмрийг аваад ын толгойд нэг удаа цохисон. Дагзанд няцарсан шархыг би той маргалдаж байх үедээ хашаанд байсан төмрийг аваад нэг удаа  толгойд нь цохиж байхдаа учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. оос уучлалт гуйж 170,000 төгрөг төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх 36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           3.Гэрч А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн үед хүргэн  над руу залгаад  нэг залуутай хүзүү сээрээр тэврэлдээд зам хөндлөн гараад явж байна, би дуудсан чинь дуулаагүй яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд унтаж байтал шөнийн 03-04 цагийн хооронд манай гэрийн хаалгыг нүдэх чимээ гарахаар нь би босоод хартал тай хамт хоёр залуу ирчихсэн байхаар нь юу болоод харанхуй шөнө хаалга үүд нүдээд байгаа юм гэж хэлээд манай хаалгыг нүдсэн танихгүй хоёр залуугийн нэг болох ыг айл гэр битгий үймүүлээд бай гэж хэлээд цээжинд нь духаараа мөргөх гэтэл эрүүнд нь таарсан. Тэгээд би уурлаад явцгаа гээд гэртээ орох гэж байтал хүргэн  миний мөргөсөн залуугийн толгойг юмаар цохиод хагалчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 х /,

 

           4.Гэрч Ө.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид дөрөв гийн хашаанд орох үед  урдаас гарч ирээд эхнэртэйгээ хэрэлдсэн. Тэгтэл хамар хашаанд амьдардаг гийн төрсөн ах  гарч ирээд бид нарыг загнаж ыг духаараа эрүүнд нь мөргөн г загнах үед  манайх руу зугтаасан. Ах нь араас нь хөөх үед би араас нь дагасан, ард ,  хоёр хэрэлдээд тэй үлдсэн. Буцаад иртэл  толгойгоо хагалуулчихсан толгойноос нь цус гараад байхаар нь юу болов гээд асуутал гийн нөхөр миний толгой руу төмрөөр цохиод хагалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би   хоёрыг гэртээ авч ороод цусыг нь угааж өгсөн. Тэр үед бараг үүр цайгаад ,  хоёр ажилдаа яваад би гэртээ үлдсэн. ыг  эхнэртэйгээ хардаж төмрөөр цохисон.  гэрээсээ гарч ирэхдээ ямар нэгэн зүйл бариагүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 18 х /,

 

   5.Гэрч А.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 4 дугаар сарын 20-ны өдөр хамт ажилладаг ын төрсөн өдөр болж байна гээд  намайг гэртээ ирчихсэн байхад утсаар дуудаад байхаар нь би нөхөр д учир байдлаа хэлээд ын амьдардаг СХД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэрт нь ирэхэд манай ажлын газрынхан ирчихсэн байсан тэгээд ороод сууж байтал нөхөр утсаар ирэх болж байна уу гээд байн байн залгаад байсан тэгэхээр нь би учир байдлаа ын эхнэрт хэлээд гарах гэтэл хамт олонтойгоо хамт гар гээд явуулахгүй байсан тэгээд байж байтал нөхөр утас руу залгасаар байгаад цэнэгийг нь дуусгачихсан манай ажлынхан явсаар байгаад хамгийн сүүлд ,  нар ын гэрт эхнэрийн хамт үлдэх үед  эхнэртэйгээ маргалдаж эхэлсэн тэгээд бид гурав тэднийхээс гараад явах гэж байтал  араас гарч ирээд бид нартай хамт явна гээд байхаар нь хамт аваад явж байтал архи авч ууна гээд тэр гурав нэг зочид буудал руу орчихсон удалгүй архи авч чадаагүй гарч ирээд зам дагаад алхаж байтал гэнэт нөхөр машинтайгаа гарч ирээд хэрүүл маргаан болж ыг хоёр удаа нөхөр  цохиж аваад намайг авалгүй шууд яваад өгсөн. Нөхрийг явсны дараа бид дөрөв нэг караоке бааранд орж цаг орчим дуулаад гэртээ харихаар явцгаасан гэртээ иртэл нөхөр  өөдөөс угтаад намайг хөөсөн надтай хамт явсан ,  нартай хэрэлдсэн, би ахындаа орох гэтэл ах гарч ирээд намайг алгадсан тэгэхээр нь би ын хашаа руу гүйж орсон удалгүй нөхөр  араас орж ирээд намайг аваад гэртээ орсон. Намайг гэртээ орох үед ,  хоёр байхгүй болчихсон байсан. Ийм л асуудал болсон. ...” гэх мэдүүлэг /хх 20 х /,

           6.Шинжээчийн 5056 тоот дүгнэлт

           1.Д.ын биед дагзанд няцарсан шарх, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

           3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх  боломжтой байна. гэх дүгнэлт /хх 23 х/,

 

           7.Шинжээч Н.Туяагийн “...Дагзанд няцарсан шарх нь дангаараа гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүнд цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх 28 х/,

 

8.Ажлын газрын тодорхойлолт /хх 37 х/

9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38 х/

10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 39 х/

11.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 43 х/

12.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 45-46 х/

13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55 х/

14.Хохирогч Д.ын “... бид хоорондоо эвлэрсэн, эмчилгээний зардалд 170,000 төгрөг авсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү?” гэх хүсэлт /хх 64 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч А. нь 2019 оны 04 сарын 21-ний шөнийн 04 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо тоот хашаан дотор хамтран амьдрагчтайгаа хардан Д.ын толгойн тус газар гэрийн хаяанд байсан төмрөөр нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

           - Хохирогч Д.ын “...гийн нөхөр араас гартаа барьсан байсан төмрөөр толгойн дагз хэсэгт нэг удаа хүчтэй цохих үед толгой хагарч цус гарчихаар нь бид гурав тэндээс явж намайг гэрт хүргэж өгсөн. Би маргааш нь гэмтлийн эмнэлэг орж 3 оёдол толгойдоо тавиулж тэр өдрөө амарчихаад цагдаад өргөдөл гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,

           - Шүүгдэгч А.гийн “...би уур хүрээд хашаанд байсан нарийхан  төмрийг аваад ын толгойд нэг удаа цохисон. Дагзанд няцарсан шархыг би той маргалдаж байх үедээ хашаанд байсан төмрийг аваад нэг удаа  толгойд нь цохиж байхдаа учруулсан гэмтэл байна. ...” гэх мэдүүлэг /хх 36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          -  Гэрч А.ын “... миний мөргөсөн залуугийн толгойг юмаар цохиод хагалчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 х /,

           - Гэрч Ө.ын “...ыг  эхнэртэйгээ хардаж төмрөөр цохисон.  гэрээсээ гарч ирэхдээ ямар нэгэн зүйл бариагүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 18 х /,

           - Шинжээч Н.Туяагийн “...Дагзанд няцарсан шарх нь дангаараа гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүнд цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх 28 х/,

- Д.ын биед дагзанд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 5056 тоот дүгнэлт /хх 23 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч А. нь хохирогч Д.ын дагзанд төмрөөр цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч А. нь хохирогчийн эрүүл  мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Д.ын эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн 170,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 64 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Улсын яллагч: А.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч: Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо төлсөн, ажил эрхэлдэг тул улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэх саналыг гаргасан.

 

            А. гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их биш, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй, улсын яллагчийн гаргасан ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Ноёд хаад овогт ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан А.д үүрэг болгосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.д мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  6.А.гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 170,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ