| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0250/И |
| Дугаар | 270 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 270
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн 2-17 тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнэбаярын Жавзандулам /ЕЭ76040861, yтас: 99764716/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Өгөөмөрийн 2-3 тоотод оршин суух Жамц овогт Адъяагийн Мөнхбат /ЛЮ86092771, yтас: 96222725/-д холбогдох,
“5,000,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Жавзандулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 06 дугаар сарын 06-нд А.Мөнхбаттай хүү Батбаатарыг Сүхбаатар аймагт хурдан морь унуулахаар хэлэлцэн тохиролцож талууд гэрээ хийсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй хүү Батбаатарыг өөр айлд аваачин өгч морь унуулж мориноос хүүхэд унаж тархиндаа хүнд гэмтэл авч, баруун гарын бугалганы яс хугарч хүнд бэртэл авсан. Морь унуулах үед хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг нь хангаагүй гэрээний дагуу хамгаалалтын малгай, хувцасгүй байсан. 2016 оны 06 дугаар сарын 20-нд мориноос унаж бэртэл аваад Улаанбаатар хот руу Гэмтэл согогийн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээнд орсон ч хагалгаа хийх боломжгүй тархины гүн цус хуралттай гэсэн оноштойгоор 14 хоног эмчлэгдэн эмнэлэгээс гарч Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн эмчийн байнгын хяналтанд орсон. Хариуцагч А.Мөнхбат нь эмнэлгийн эмчилгээний зардалд 700,000 төгрөгийг 3 хувааж өгсөн. Нэхэмжлэгч Э.Жавзандулам миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй өрх толгойлсон ээж тул А.Мөнхбатаас эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Э.Жавзандулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Жавзандулам миний бие нь А.Мөнхбатад холбогдуулан 5,000,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгнөөс татгалзаж байна. Хариуцагч А.Мөнхбаттай 2,000,000 төгрөг дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүй” гэжээ.
Хариуцагч А.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...А.Мөнхбат миний бие Э.Жавзандулам эгчтэй холбоо барьж хэлсэн 2,000,000 төгрөг өгье гэж гэтэл юу ч гэсэн хүүгээ эмнэлэгт үзүүлж бариад эргээд хариу өгье гэсэн. 2,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөх боломжтой” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Жавзандулам нь хариуцагч А.Мөнхбатад холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Жавзандулам, хариуцагч А.Мөнхбат нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгнөөс нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 2,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Жавзандуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгнөөс 50 хувь болох 47,475 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 2,000,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгнөөс 50 хувь болох 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Жавзандулам, хариуцагч А.Мөнхбат нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны 091400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 94,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 47,475 төгрөг, хариуцагч А.Мөнхбатаас 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Жавзандуламд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ