| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0054/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 52
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч О.Пүрэвсүрэн,
Шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал /ҮД:0214/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баарин овогт ын т холбогдох 1808045071574 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цахилгааны инженер мэргэжилтэй, -нд цахилгааны инженер ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол 2 дугаар байрны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баарин овогт ын /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Д. нь 2018 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 6 дугаар орцонд иргэн Ц.тэй маргалдан зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол зочид буудалд найзынхаа гавъяатын найранд эхнэр гийн хамт очиж баяр хүргэж жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад найр тараад эхнэртэйгээ хамт такси бариад охин ын гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны 210 тоотод буюу 2 дугаар байрны 6 дугаар орцны үүдэнд шөнийн 01:00 цагийн үед ирсэн. Тэгээд би таксинаас буугаад орцны үүдний сандал дээр сууж байхад манай эхнэр хаалганы кодыг хийх гээд зогсож байхад баруун талаас нэг залуу хүрч ирээд хаалганы кодыг хийгээд тэр залуу орц руу ороход эхнэр араас нь орсон би эхнэрийн араас ороод нэгдүгээр давхарт гарахад нөгөө залуу эргэж хараад надтай маргалдахад манай эхнэр настай хүнтэй битгий маргалдаа гээд бид хоёрын дундуур ороход тэр залуу манай эхнэрийг гараараа түлхэж холдуулаад өөдөөс тулж ирээд толгойгоороо толгой руу мөргөхөд хамраас цус гарахад би тэр залууг цааш нь түлхсэн. Тэр үед манай эхнэр дахиад бид хоёрын дундуур ороод нөгөө залууд боль гэж хэлсэн. Би тухайн үед ч нөгөө залуутай маргалдахад тэр залуу хүрч ирээд намайг заамдаад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон тэгээд бид хоёр барьцалдаад шатны руу унахад тэр залуу дээр гараад нэг гараараа хоолой боогоод гараараа толгой тархигүй маш олон удаа цохисон. Тухайн үед манай эхнэр дундуур ороод салгах гэсэн боловч тэр залуу салахгүй байсан. Тэгээд тэр залуу орцоор гараад зугатаагаад явчихлаар нь би хөөгөөд тэр залуутай хоёулаа учраа ольё хүрээд ир гээд 12 дугаар хорооны хажууд араас нь дагаад явж байхад тэр залуу өөдөөс хүрч ирээд намайг өшиглөөд газар унасан. Тэгээд тэр залуу зугатаад явсан ба би хэсэг газар сууж байгаад охиныхоо гэрт нь ороод тургэн тусламж дуудаад эмнэлэг явсан. Би тухайн үед юунаас болж тэр залуутай маргалдсанаа санахгүй байна. Би найран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед манай эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл хамт явж байсан. Би гэмтлийн эмнэлгийн тархи, мэдрэлийн тасагт 12 хоног хэвтэн эмчлүүлж байгаад тэндээсээ гараад хувийн “Ган Зүү” эмнэлэпг 10 хоног хэвтэн эмчлүүлсэн хажуугаар нь эм тариа авч хэрэглэсэн. 3.395.000 төгрөгийн зардал болсон. Мөн тухайн үед миний зүүн гарын ядам хуруунд байсан монетан бөгж, пиджакны баруун халаасанд байсан Самсунг Жи-5 маркийн гар утас алга болсон. Бөгжөө 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Мөнгөн завъяагаас 6.7 гр бөгжийг 455.000 төгрөгөөр худалдан авч байсан, гар утсаа 2016 онд 300.000 төгрөгөөр худалдан авч байсан ...Би хохирлын 2.500.00 төгрөгийг ын аав аас хүлээн авсан. Одоо надад цаашдаа нэхэмжлэх эд зүйл байхгүй. Би тухайн өдөр найранд яваад нэлээд согтсон байсан. Тэгээд найр тараад охиныхоо гэрт нь хонох гэж ирээд орцны үүдэнд гэдэг залуутай тааралдаад би согтуурхаж маргаан үүсгэсэн юм. Одоо гомдол санал нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй. миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал байхгүй, би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх 48-53 х/,
2.Шүүгдэгч Д.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хоро 9 дүгээр байрны 122 тоотод амьдардаг өндөр настай эмээгээ харж байгаад эмээг унтсаны дараа буюу шөнийн 01 цагийн үед гэр лүүгээ явсан. Тэгээд байрны орцны үүдэнд ирэхэд нэлээн согтуу байдалтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хаалга онгойлгох гээд хаалганы код хийж чадахгүй зогсож байхаар нь би хажуугаар нь ороод хаалганы код хийгээд орц руу ороход миний араас эрэгтэй нь чи дайрч алах нээ, ална шүү пизда минь зогсож бай гээд над руу агсрах маягтай хэл ам хийхээр нь би эргэж хараад хаалга онгойлгоод өглөө гэхэд чамайг ална шүү муу пизда минь гээд над руу дайраад байхаар нь би зогсоод та орох газраа ор гэхэд тэр хүн намайг түлхээд авахаар нь би зөрүүлээд нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиход тэр ах миний хувцаснаас зуураад бид хоёр шатны уруу унасан. Тэгээд би босох гэхэд тэр ах чамайг ална гээд миний хувцаснаас зуураад куртик тайлчихаад тавихгүй зууралдаад байхаар нь куртикээ тавиулах гэж тэр ахыг дахиад хэд хэдэн удаа нүүр толгой руу нь цохиод куртикээ татаж аваад орцноос гараад явахад тэр ах араас гарч ирээд чамайг ална гээд хөөгөөд байхаар нь би та одоо боль гэж хэлээд хурдан хурдан алхаад явж байхад намайг байрны урд талын тоглоомын талбайн хажууд гүйцэж ирээд бариад авахаар нь түлхэхэд газар унасан. Тэгээд би цаашаа зугатаад цэцэрлэг тойроод явж байхад дахиад араас ирээд хувцаснаас зуураад авахад гарыг нь тавиулаад 1-р байрны зүгт зугатаасан. Тэгээд зугатаж явсаар байгаад 3 дугаар эмнэлгийн хажууд очиж зогсож байхад хойноос хүн ирэхгүй байхаар нь 1 цаг орчмын дараа 3 дyraap эмнэлгийн урд талаас таксигаар гэртээ ирсэн юм. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлын нөхөн төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх 79-82 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч П.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2018 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагийн үед хаалга тогшоод ээж Б. орж ирээд аав чинь гадаа нэг хүнтэй зууралдаад зодолдох гээд байна гараад оруулаад ир гэж хэлэхээр нь би оруулах гээд гарсан. Тэгсэн орцны гадаа байхгүй байсан. Ингээд араас нь хайгаад 12 дугаар хорооны хойно очсон чинь аавтай нэг залуу зууралдаад зогсож харагдсан ингээд намайг очиход нөгөө залуу нь зугатаагаад явчихсан харин аавын толгой тархи нил цус болчихсон байсан. Тэр залууг хайгаад 10 дугаар хороолол хүртэл яваад олоогүй. Нүүрний яс нь баруун талаараа цөмөрсөн баруун гарын шуу нь цуурсан, тархинд нь цус хурсан хамар нь мурийсан, зүүн хавирга нь хөндүүрлээд өвчтэй байгаа. Гэмтэл согогын Үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байна. Аавыг ээж эмнэлэгт сахиж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 54 х/,
4.Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 26-ны шөнийн 01 цаг 45 минутын үед нөхөр гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байр 4-210 тоотод төрсөн охин ындоо орохоор орц руу орж яваад нэг залууд нөхөрөө зодуулсан юм. Ингээд тэр шөнөдөө цагдаагийн байгууллагад хандсан юм. ГССҮТөвийн гавал тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал тааруухан байгаа. Нүдний ухархай, дух, хамар, зүүн шанаа нь цөмрөлт хугаралттай мөн баруун гарын шуу хугарсан тархиндаа харвалт цус хуралттай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа. Өндөр л залуу байсан. Тэр өндөр залуу ганцаараа байсан. Манай нөхөртэй маргалдаад хэрэлдээд байхаар нь миний дүү чи настай хүнтэй хэрэлдээд яах юм бэ гэж гуйсан тэгсэн тэр залуу манай нөхрийг цохиод унагаачихсан би салгаж дундуур нь ороод утсаа газарт унагаачихсан. Ингээд тэр залуу гараад зугатаахаар нь манай нөхөр араас нь гарсан би гар утсаа газраас аваад үлдсэн, хүүхдээ дуудаад гарч ирцгээн гадагшаа гарч хайцгаасан юм. Манай нөхөр согтсон байсан ингээд зодуулаад араас нь хөөгөөд явахдаа гар утас, бөгжөө алга болгосон уу, гар утас, бөгжийг нь тэр залуу авсан уу үгүй юу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Тэр шөнөдөө алга болсон эсэхийг нь мэдээгүй маргааш нь утас, бөгж байхгүй байгааг нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 56-57 х/,
5.Гэрч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай хүү нь 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Айлын том хүүхэд доороо хоёр дүүтэй. Манай хүү бага насаа өвөө эмээгийн гар дээр буюу Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо 9 дүгээр байрны 122 тоотод эмээ өвөөгийнхээ гэрт өнгөрүүлсэн. Манай Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар цэцэрлэгг 2-6 нас хүртлээ хүмүүжиж байгаад Ирээдүй цогцолбор сургуульд 2004 онд орж 2014 онд 12 дугаар анги төгсөөд ШУТИС-д элсэн орж 2018 онд цахилгааны инженерээр дээд боловсрол эзэмшсэн төгссөн. Миний хүү зан араншингийн хувьд номхон дөлгөөн ааштай, хүнд их тусч хүүхэд ба хоёр дүү, хэвтрийн эмээгээ асардаг. Одоо -д ажиллаж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 58-59 х/,
6.Шинжээчийн 11736 дугаар дүгнэлт
1.Ц.гийн биед зүүн хацар яс, гайморын хөндийн урд болон арын хана, зүүн нүдний ухархайн дээд хана, гадна хана, доод ханын хугарал, духны хэсгийн хатуу хальс дээрх цус хуралт, тархи доргилт, зүүн чамархай зулайн баруун хэсэг, дух, хамар, хацар, зүүн зовхи, чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн дээд зовхинд няцарсан шарх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 62 х/,
7.Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 66-67 х/,
8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 83 х/
9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 88 х/
10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 89 х/
11.-ийн ажил байдлын тодорхойлолт /хх 93 х/
12.Хохирол төлсөн баримт /хх 94, 95 х/
13.Гомдол саналгүй тухай баримт /хх 100 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Д. нь 2018 оны 9 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 6 дугаар орцонд иргэн Ц.тэй хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ц.гийн “... нэгдүгээр давхарт гарахад нөгөө залуу эргэж хараад надтай маргалдахад манай эхнэр настай хүнтэй битгий маргалдаа гээд бид хоёрын дундуур ороход тэр залуу манай эхнэрийг гараараа түлхэж холдуулаад өөдөөс тулж ирээд толгойгоороо толгой руу мөргөхөд хамраас цус гарахад би тэр залууг цааш нь түлхсэн. Тэр үед манай эхнэр дахиад бид хоёрын дундуур ороод нөгөө залууд боль гэж хэлсэн. Би тухайн үед ч нөгөө залуутай маргалдахад тэр залуу хүрч ирээд намайг заамдаад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон тэгээд бид хоёр барьцалдаад шатны руу унахад тэр залуу дээр гараад нэг гараараа хоолой боогоод гараараа толгой тархигүй маш олон удаа цохисон. Тухайн үед манай эхнэр дундуур ороод салгах гэсэн боловч тэр залуу салахгүй байсан. Тэгээд тэр залуу орцоор гараад зугатаагаад явчихлаар нь би хөөгөөд тэр залуутай хоёулаа учраа ольё хүрээд ир гээд 12 дугаар хорооны хажууд араас нь дагаад явж байхад тэр залуу өөдөөс хүрч ирээд намайг өшиглөөд газар унасан. ...” гэх мэдүүлэг /хх 48-53 х/,
Шүүгдэгч Д.ын “... 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хоро 9 дүгээр байрны 122 тоотод амьдардаг өндөр настай эмээгээ харж байгаад эмээг унтсаны дараа буюу шөнийн 01 цагийн үед ... орц руу ороход миний араас эрэгтэй нь чи дайрч алах нээ, ална шүү пизда минь зогсож бай гээд над руу агсрах маягтай хэл ам хийхээр нь би эргэж хараад хаалга онгойлгоод өглөө гэхэд чамайг ална шүү муу пизда минь гээд над руу дайраад байхаар нь би зогсоод та орох газраа ор гэхэд тэр хүн намайг түлхээд авахаар нь би зөрүүлээд нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиход тэр ах миний хувцаснаас зуураад бид хоёр шатны уруу унасан. Тэгээд би босох гэхэд тэр ах чамайг ална гээд миний хувцаснаас зуураад куртик тайлчихаад тавихгүй зууралдаад байхаар нь куртикээ тавиулах гэж тэр ахыг дахиад хэд хэдэн удаа нүүр толгой руу нь цохиод куртикээ татаж аваад орцноос гараад явахад тэр ах араас гарч ирээд чамайг ална гээд хөөгөөд байхаар нь би та одоо боль гэж хэлээд хурдан хурдан алхаад явж байхад намайг байрны урд талын тоглоомын талбайн хажууд гүйцэж ирээд бариад авахаар нь түлхэхэд газар унасан. ...” гэх мэдүүлэг /хх 79-82 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч П.ын “... аавтай нэг залуу зууралдаад зогсож харагдсан ингээд намайг очиход нөгөө залуу нь зугатаагаад явчихсан харин аавын толгой тархи нил цус болчихсон байсан. ... Нүүрний яс нь баруун талаараа цөмөрсөн баруун гарын шуу нь цуурсан, тархинд нь цус хурсан хамар нь мурийсан, зүүн хавирга нь хөндүүрлээд өвчтэй байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 54 х/,
Гэрч Б.гийн “... 2018 оны 09 дүгээр сарын 26-ны шөнийн 01 цаг 45 минутын үед нөхөр гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байр 4-210 тоотод төрсөн охин ындоо орохоор орц руу орж яваад нэг залууд нөхөрөө зодуулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 56-57 х/,
Шинжээчийн 11736 дугаар дүгнэлт
1.Ц.гийн биед зүүн хацар яс, гайморын хөндийн урд болон арын хана, зүүн нүдний ухархайн дээд хана, гадна хана, доод ханын хугарал, духны хэсгийн хатуу хальс дээрх цус хуралт, тархи доргилт, зүүн чамархай зулайн баруун хэсэг, дух, хамар, хацар, зүүн зовхи, чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн дээд зовхинд няцарсан шарх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 62 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Д. нь хохирогч Ц.г зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогтдсон тул шүүгдэгч нарын үйлдэл, тэдгээрийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлүүдийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 62 х/ гэж дүгнэсэн зэрэг нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч нь хохирогчийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Ц. нийт 2,500,000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч бүрэн төлсөн хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирол төлсөн баримт /хх 95, 100 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Д.т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч Д.ын өмгөөлөгч: Хохирлоо төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй тул торгуулийн ялын доод хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Д. нь хохирогчийг танихгүй бөгөөд шөнийн цагаар байрны үүдэнд тааралдаж согтуу хүнтэй маргалдан зодсон нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баарин овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д.т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.т мэдэгдсүгэй.
5.Д.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
| С.-.гь з иэл : ___ Г, , mi згс > .'*ГЪ СПЭ 3с Г - ** Ml ■ |