Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/02003

 

 

 

 

 

2024 оны 11 сарын ,,,,,, өдөр

Дугаар 210/МА2024/02003

 

 

,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/04171 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,т холбогдох,

Баянзүрх дүүргийн ,,,,,,,,,, 1,,,,,,,,,лол, ,,,,,, тоот хаягт байрших 90 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,, тоот хаягт байршилтай 90 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,ээс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Энэ үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,тэй хамт 2005 оны 05 дугаар сараас эхлэн тохижуулж, үсчин, биллиард клубын зориулалтаар ашиглаж байсан.

2016 онд тухайн үйлчилгээний байрыг цоожилж, өөрийн дүүдээ захиж үлдээсэн. Гэтэл бидний эзгүй хойгуур ,,,,,,,, нь хаалга, цоожийг эвдэн хууль бусаар бусдад түрээслүүлж, бидний өмчлөх эрхийг зөрчиж байгааг мэдэж, тухайн үедээ цагдаад хандаж байсан.

Иймд ,,,,,,,,ын хууль бус эзэмшлээс ,,,,,,,, 5 хороо, ,,,,,,,,,,, ,,,,,, тоот хаягт байршилтай 90 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн байрыг 1995 онд ,,,,,,,,, барьж ашиглалтад оруулсан. 2011 оноос хойш ,,,,,,,,,-ийн захирал асан ,,,,,,,, намайг ,,,,,,, 25 дугаар байрыг хариуцаж шаардлагатай засвар үйлчилгээг хийж бай гэсний дагуу өдий хүртэл хариуцаж байгаа.

Уг үл хөдлөх эд хөрөнгөд сантехникийн гэмтэл гарч ус алдаж байсан тул цоожтой байхад нь бид онгойлгож ороход архины шил, пивоны лааз дүүрэн хог байсан. Тухайн үед би болон н.,,,,,,,,, гуай шаардлага тавьж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үзэхэд манай байрны биш Энхтайваны өргөн чөлөө ,,,,,,, дугаар байрны гэрчилгээ үзүүлж байсан.

,,,,,,,,,, нь Улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн ,,,,,,,, 0,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,, тоот хаягт байрлах, 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ,,,,,,,,ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,,,,,,,-р зүйлийн ,,,,,,,.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ,,,,,,,,оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,т олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Баянзүрх дүүргийн 5-р хорооны Засаг дарга 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 320 дугаартай албан тоотоор "Тус хорооны 20,,,,,, оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 4946 тоот тодорхойлолтыг ,,,,,,,,,д ,,,,,,, байр ,,,,,, байр болж өөрчлөгдсөн тухай тодорхойлолтыг олгоогүй, хүчингүй болохыг тодорхойлов" гэж тодорхойлолт гаргаж өгсөн.

Хот байгуулалтын хөгжлийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 04/2974 тоот хаягийн тодорхойлолтоор ,,,,,,,,,ийн өмчлөлийн ,,,,,,,/2-р байр нь ,,,,,, дугаар байр болж өөрчлөгдсөн гэдгийг тодорхойлох боломжгүй юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх ёстой.

Хэдийгээр хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгч байгаа боловч шүүх тухайн асуудлыг буюу маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл дэх өмчлөгч нь хэн болохоос гадна хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх талаарх үйл баримтыг тодруулах ажиллагаа хийгээгүй.

Хариуцагч нь хууль бусаар эзэмшээгүй" гэх байдлаа нотлохоор хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө олж авах боломжгүй, нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах, бүрдүүлэх үндэслэлд хамаарч байна. Мөн маргаан бүхий үл хөдлөх нь ,,,,,,-р байр уу, эсвэл ,,,,,,,-р байр уу гэдгийг тодруулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй маргааныг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон. Хариуцагчид тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх байхгүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлж хариуцагч ,,,,,,,,т холбогдуулан ,,,,,,,, 0,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч хуурамчаар олж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,ээс бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн ,,,,,,,,,, 1,,,,,,,,,лол, ,,,,,, тоот хаягт байрших 90 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Уг үл хөдлөх эд хөрөнгийн Баянзүрх дүүргийн 1,,,,,,,,,, Энхтайваны өргөн чөлөө ,,,,,,,/2 гэх хаяг нь Баянзүрх дүүргийн ,,,,,,,,,, 1,,,,,,,,,лол /13343/, ,,,,,, тоот болж өөрчлөгдсөн болох нь Хот байгуулалтын, хөгжлийн газрын 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 04/2974 тоот хаягийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэргээр тогтоогджээ.

Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ,,,,,,,, одоо эзэмшиж, ашиглаж байгааг болон дээр дурдсан үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо улсын бүртгэлийн баримтад үндэслэн нотолсон бол хариуцагч нь нэхэмжлэгчид олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ хуурамч, хаяг зөрүүтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

4.1. Баянзүрх дүүргийн 5-р хорооны Засаг дарга 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 320 тоот албан бичгээр "Тус хорооны 20,,,,,, оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 4946 тоот тодорхойлолтыг ,,,,,,,,,д ,,,,,,, байр нь ,,,,,, байр болж өөрчлөгдсөн тухай тодорхойлолтыг олгоогүй, хүчингүй болохыг тодорхойлов" гэж тодорхойлолт гаргаж өгсөн байх боловч тухайн хаяг бодитоор өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Хот байгуулалтын, хөгжлийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 04/2974 тоот хаягийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэргээр тогтоогдсон байна.

 

4.2. Мөн хариуцагчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар, хуульд заасан үндэслэлээр эзэмшиж, ашиглаж байгаа гэж дүгнэх үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдоогүй.

 

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон ,,,,,,,, ,,,,,,,,,, нарыг шалгуулах хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/13257 дугаар захирамжаар хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

4.4. Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.5. Харин нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшилтэй холбоотойгоор өмчлөгчийн шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих, дуусгавар болох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй болсон байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэлээ.

Энэхүү алдаа нь шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/04171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ