Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/,

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн *******

 

Ажилгүй байсан хугацааны цалин 4,516,600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* овогтой ******* би 1979 онд төрсөн. Ам бүл 5-уул, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. МУИС-ийг “Газар зохион байгуулагч" мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, төрийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд аймгийн -т 2006 оны 2 дугаар сараас эхлэн Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сард хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан. Аймгийн -ын дарга *******д 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заагдсаны дагуу хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж, үндсэн ажилдаа орох тухай өргөдлөө гаргасан боловч 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Орон тоо байхгүй, цомхотгогдсон тул боломжгүй хариу өгөх” гэж өргөдлийг цохсон ба амаар бүтэц өөрчлөгдсөн, газрын байцаагч гэж байхаа байсан, байгаль орчны байцаагчийн орон тоотой болсон, иймд хил дээр очиж ажиллах, нэг бол 6 сарын тэтгэмжээ аваад гар... гэсэн шаардлага тавьсан бөгөөд 2015.09.01-ний өдрийн 307 албан тоотоор “Бага насны хүүхэдтэй тул ажил үүргийн шаардлагаар 2014 оны 14 тоот тушаалаар олгосон 3 жилийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуустал ажилд эргэн авах боломжгүй” гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг зөрчсөн хариу өгсөн.

Иймээс -т 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “...миний урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо цомхотгогдсон эсэх, үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэхийг тодруулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд -аас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3146 тоотоор уг ажлын байрны орон тоо цомхотгогдоогүй, хуулиараа ажлын байр хадгалагдаж байгаа, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй" гэсэн хариуг ирүүлсэн. -аас ирсэн 3/3146 тоот хариуг үндэслэн аймгийн -ын дарга *******д 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үндсэн ажилдаа орох тухай өргөдлөө дахин өгсөн боловч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн төвд улсын байцаагчийн орон тоо байхгүй, хил дээр очиж ажилла гэсэн саналыг дахин тавьсан бөгөөд хариугаа бичгээр авъя гэхэд хариуг албан ёсоор шийдвэрлэж өгөөгүй. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр -ын ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөлд “... үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэхийг тодруулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд -аас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/3931 тоотоор ******* даргад “үндсэн ажлын байраар хангах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх" гэсэн хариу ирсэний дагуу дарга Л Мөнхтулга нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 467 тоотоор “2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс дотооддоо орон тооны зохицуулалт хийж, ажилд авна” гэж мэдэгдсэн бөгөөд -ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 6/06 дугаар тушаалаар Ц.******* миний улсын байцаагчийн эрх олгогдсоноор аймгийн -ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 6/04 дүгээр тушаалаар үндсэн ажилд томилох тушаал гарсан. ******* дарга нь өөрийн хянаж баталгаажуулсан 2014 оны 29 тоот “Ажилд түр томилох тухай” тушаалыг үгүйсгэн, хуулиараа үндсэн ажилдаа эргэн орох эрх нээлттэй байсан миний ажилд орох хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжтой, өөрийн эрх хэмжээний асуудал байхад өргөдөл шийдвэрлэх хугацааг удаа дараа хэтрүүлж, үндэслэлгүй хариу өгч, удирдах дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй, хууль зөрчсөн шаардлага тавьж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, сэтгэл санааны дарамтанд оруулж, миний оронд түр томилогдсон Э.Ариунтулгыг “...хөдөөнөөс хүн татаж авчирчихаад энэ хүнээ яахын...” гэсэн шалтгаанаар чөлөөлж, зохих шийдвэрийг гаргалгүй 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд ажилд аваагүй. Иймд Ц.******* миний 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Төрийн албаны тухай хуулийн 28.2.2 /төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн...нэмэгдлээс бүрдэнэ/ заалтын дагуу аймгийн -ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 6/04 тоот тушаалын хоёрт заагдсаны дагуу буюу Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний T3-6-3 зэрэглэлд хамрагдах үндсэн цалин 613.669 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 10% /11-15 жил/, зэрэг дэвийн нэмэгдлийг 18%-иар тооцож 5 cap, 15 хоногийн цалин болох 4.516.600 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн 88.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг хугацаан дахь cap бүр төлөгдөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу үнэн зөв төлүүлж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”******* дарга нь өөрийн хянаж баталгаажуулсан 2014 оны “Ажилд түр томилох тухай” 29 тоот тушаалыг үгүйсгэн, хуулиараа үндсэн ажилдаа эргэн орох эрх нээлттэй, миний ажилд орох хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжтой, өөрийн эрх хэмжээний асуудал байхад өргөдөл шийдвэрлэх хугацааг удаа дараа хэтрүүлж, үндэслэлгүй хариу өгч, удирдах дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй, хууль зөрчсөн шаардлага тавьж, миний эрхийг хязгаарлан, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосноос -ын удирдлагад 2, Төрийн албаны салбар зөвлөлд 1, Ёс зүйн хороонд 1, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 1 удаа өргөдөл гомдол гаргасан. -ын даргын 2015 оны 213 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам”-ын 1.7-д “Аймаг, нийслэлийн , Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга нь энэхүү журамд заасан шаардлагыг хангасан иргэнд улсын байцаагчийн эрх олгуулахаар холбогдох баримт бичгийг ирүүлнэ.”, 1.8-д “Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн тушаалаар улсын байцаагчийн эрх олгосон тохиолдолд орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга тухайн иргэнийг улсын байцаагчийн албан тушаалд томилно.” гэж заасан байдаг. Энэхүү журамд заагдсанаар аймгийн -аас улсын байцаагчийг томилуулах санал ирүүлээгүй байхад нь шууд байцаагчийн эрх олгох шийдвэр гаргах боломжгүй нь -аас ирүүлсэн 2015.10.13-ны өдрийн /орон тоо цомхотгогдоогүй, ажилд нь эргүүлэн авах үүрэгтэй тухай/ 3/3146 тоот, 2015.12.24-ний өдрийн /ажлын байраар хангаж, хариу мэдэгдэх тухай/ 3/3931 тоот, мөн аймгийн -аас -т явуулсан 2016.01.04-ний өдрийн /Байцаагчийн эрх олгуулах тухай/ 02 тоот албан бичгүүдээр нотлогдох юм. Би өөрийгөө эрх чөлөөгөө хязгаарлуулах гэмт хэрэг үйлдээгүй, бусдын жигшлийг төрүүлэх ямар нэг үйлдэл хийгээгүй гэж үзэж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд хүүхэд төрүүлэхийг хориглох, гэр бүл төлөвлөлтийн асуудлыг хэн нэгэнд мэдэгдэж, хэн нэгнээс зөвшөөрөл авах, ялгаварлан гадуурхагдах, эрх чөлөөгөө хязгаарлуулах эрх зүйн үндэслэл байхгүй, энэхүү харилцааг зохицуулах эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэж ойлгож байгаа учир хүүхэд төрүүлэхийг хууль бус, нийтээр жигших үйлдэл гэж үзэхгүй байна. Татгалзах нотлох баримт гэсэнд:

Тайлбар 1. Ц.******* би 2013 онд хүүхэд асрах чөлөөний талаар удирдлагад амаар мэдэгдсэн байсан бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно.” гэж заасан байдаг.

Тайлбар 2. Ц.******* би аймгийн -ын дарга *******д 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр биш 27-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дах хэсэгт заагдсаны дагуу хүүхэд асрах чөлөөгөө дуусган үндсэн ажилдаа орох өргөдөл гаргахад 2015.07.29-ний өдөр “Орон тоо байхгүй, цомхотгогдсон тул боломжгүй хариу өгөх" гэж өргөдлийг цохсон ба 2015.09.01-ний өдөр ажилд орох хүсэлтээ илэрхийлээд уулзахад “...Орон тоо байхгүй, хил дээр очиж ажилла, нэг бол 6 сарын тэтгэмжээ аваад гар. Ийм 2 боломж байна... Хуулиа бариад яв даа, өөрийхөө бодлоор явахгүй юу” гэсэн. “Намайг цомхотгогдсон гэлээ, албан ёсны шийдвэр нь хаана байгаа юм бэ" гэхэд “өргөдлийн чинь 30 хоногоор сунгасан байгаа, чи шийдвэрээ өргөдлийн хугацаанд нь авчих” гэсэн. Тухайн үед Дотоод ажилтан Б.Норовсүрэнд өргөдөл шилжигдсэн байсан бөгөөд өргөдлөө авч үзэхэд өргөдлийг албан ёсоор 30 хоногоор сунгагдсан тэмдэглэгээ хийгдээгүй, өргөдөл гомдол хүлээж авах дэвтэр дээр ч тэмдэглэгээ хийгээгүй байсан. Үдээс хойш нь 2015.09.01-ний өдрийн 307 тоотоор “Бага насны хүүхэдтэй тул ажил үүргийн шаардлагаар 2014 оны 14 тоот тушаалаар олгосон 3 жилийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуустал ажилд эргэн авах боломжгүй” гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 /Хүүхэд асрах чөлөө дууссан, эсвэл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.../ дах хэсэгт заасныг зөрчсөн хариу өгсөн. Тухайн үед манай хүүхэд 2 нас 1 сартай, цэцэрлэгээр хүмүүждэг, хүүхэд асрах хүнтэй учир би үүрэгт ажлаа хийх бүрэн боломжгой байсан. Иймд 2015.09.08-ны өдөр -т “...миний урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо цомхотгогдсон эсэх, үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэх”-ийг тодруулж, үндсэн ажилд эргэн ажиллуулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд -аас 2015.10.13-ны өдрийн 3/3146 тоотоор “уг ажлын байрны орон тоо цомхотгогдоогүй, хуулиараа ажлын байр хадгалагдаж байгаа, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дах хэсэгт заасныг хэрэгжүүлж, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэсэн хариуг өгснөөр ******* даргын “орон тоо цомхотгогдсон учир боломжгүй хариу өгөх”, “хил дээр ажилла, нэг бол 6 сарын тэтгэмжээ аваад гар” гэсэн шаардлага үндэслэлгүй болох нь нотлогдсон.

Тайлбар 3. -аас ирсэн 3/3146 тоот хариуг үндэслэн аймгийн -ын дарга *******д 2015.10.29-ний өдөр ажилд орох өргөдлөө дахин өгсөн боловч 2015.11.25-ны өдөр Захиргаа, удирдпагын хэлтсийн дарга Э.Ишбаяр “Аймгийн төвд улсын байцаагчийн орон тоо байхгүй, Хил дээр Байгаль орчны байцаагчаар ажиллах санал тавь гэж дарга хэлсэн, тэгээд санал тавьж байна” гэж утсаар ярьсан. “Яагаад, ямар шалтгаанаар хил дээр ажиллуулна гэж байгаа юм бэ, хариуг нь бичгээр авъя” гэхэд хариуг албан ёсоор гаргаж, шийдвэрлэж өгөөгүй. Үүнээс хойш дарга Э.Ишбаяраас утсаар өргөдөл шийдвэрлэгдсэн эсэхийг асуухад “дарга Д.Ичинноров байцаагчийг жирэмсний амралтаа авахаар нь таныг оронд нь авна гэсэн” гэж, мөн “байгууллагаас фэйсбүүкээр Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилд авна гэсэн зар тавьсан байна, аймгийн төвд авна гэж байгаа юм уу” гэж асуухад “үгүй, хил дээр авах гэж байгаа юм” гэсэн. Судалж үзэхэд манай аймгийн Хил, хорио цээрийн хяналтын хэлтэст Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо батлагдаагүй, огт байдаггүй нь мөн нотлогдсон. Тухайн үед 2015.12.09-ний өдөр хүртэл бичиг хэрэг, Э.Ишбаяр нараас өргөдлийн хариу гарсан эсэхийг нийтдээ 6-7 удаа асуухад өргөдлийн хугацааг сунгасан тухай мэдэгдээгүй болно. Э.Ишбаяртай 2015.12.07-ны өдөр утсаар ярьж 2015.10.29-ний өдөр өгсөн өргөдлөө хувилж авах зөвшөөрөл авсны дагуу миний нөхөр Баярцэнгэл очиж уг өргөдөл, түүний цохолтыг нүдээр үзэхэд тухайн үед өргөдөлд хугацаа сунгасан тэмдэглэгээ хийгдээгүй байсан бөгөөд уг цохолтыг хуулбарлаж авъя гэхэд даргыг маргааш ирэхээр нь асууж байж өгөхгүй бол болохгүй гээд зөвхөн өргөдлий нь хуулбарлаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4 /Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгална/, 106.2 /Хүүхэд асрах чөлөө дууссан, эсвэл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.../, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 7.3 /Өргөдөл гомдолд дурьдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх/, 7.4 /өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулах/, 7.6 /өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх/, 15.1 /Өргөдөлд дурьдсан асуудпыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана/, 15.3 /Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ/, 16.1 /Өргөдөл, гомдпыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ./ гэсэн байдаг. Миний 2015.10.29-ний өдөр гаргасан өргөдлийг байгууллагын бичиг хэргийн ажилтан 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэж авсан байх бөгөөд дарга ******* нь миний хүсэлтийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд, шууд шийдвэрлэх боломжтой байхад “орон тооны зохицуулалт хийж амжаагүй” гэсэн шалтгаанаар бүтэн 6 сарын турш ажилд томилох шийдвэр гаргалгүй өргөдлийн хугацааг сунгасан гэх зэргээр шалтаглан хохироосон. Гэвч би дээрх хуулийн үндэслэл, аймгийн -ын даргын 2014.03.25-ны өдрийн 29 тоот тушаалаар “орон тооны зохицуулалтгүй”-ээр үндсэн ажилдаа шууд томилогдон орох давуу эрхтэй гэж ойлгож байгаа. Миний хувьд ******* даргатай урьд өмнө ямар нэг байдлаар хамтарч ажиллаж, үг сольж ч байгаагүй. Ийм учраас хувийн ямар нэг зөрчил байхгүй гэж ойлгож байгаа. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Ишбаяр нь өргөдлийн хугацааг сунгасан тухай надад утсаар мэдэгдээгүй, аймгийн -ын даргын 2015.12.07-ны өдрийн “Өргөдлийн хариу өгөх хугацаа сунгах тухай” а/42 тоот тушаалыг шүүхэд нотлох баримтад ирэх хүртэл мэдээгүй болно.

Тайлбар 4. Иймээс 2015.12.09-ний өдөр -ын ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөлд “...үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэх...-ийг тодруулж өгөх”-ийг хүсч өргөдөл гаргасан. -аас 2015.12.24-ний өдрийн 3/3931 тоотоор ******* даргад “үндсэн ажлын байраар хангах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх" гэсэн нэг хариу ирсэний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга ******* нь 2015.12.24- ний өдрийн 467 тоотоор “2016.01.04-ний өдрөөс дотооддоо орон тооны зохицуулалт хийж, ажилд авна” гэж мэдэгдсэн. Гэвч тухайн өдөр миний ажилд орох асуудал шийдвэрлэгдээгүй, харин байцаагчийн эрхийг олгуулах саналыг руу явуулсан байх бөгөөд -ын даргын 2016.01.12-ны өдрийн 6/06 дугаар тушаалаар Ц.******* миний улсын байцаагчийн эрх олгогдсоноор, аймгийн -ын дарга 2016.01.25-ны өдөр “ажилд томилох тухай” 6/04 тоот тушаал гаргасан боловч энэ хугацаанд би хүүхэд төрүүлэх болсон. Гэтэл дарга ******* нь “жирэмсэн болохоо урьдчилж мэдэгдээгүй, зөрчил үүсгэсэн” гэсэн шалтгаанаар аймгийн -ын даргын 2016.01.29-ний өдрийн 6/06 дугаар тушаалаар миний “ажилд эргүүлэн томилох тухай” 2016 оны 6/04 тоот тушаал, Э.Ариунтулгыг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 6/03 тоот тушаалыг хүчингүй болгосон байсан. Аймгийн -ын даргын 2016 оны “Тушаал хүчингүй болгох тухай" 6/06 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4 /Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана/ гэсэн нийтлэг заалтаас өөр эрх зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй байна. “...жирэмсэн болохоо урьдчилж мэдэгдээгүй...” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.4-д “Иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харъяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй”, 7.5-д “энэ хуулийн 7.4-т заасныг зөрчиж асуулт тавьсан тохиолдолд ажилтан түүнд хариулах үүрэггүй”, Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.4- т гэр бүлийн нууц хамаарч байх бөгөөд хувь хүн уг нууцаа өөрөө хамгаална гэж мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан тул би жирэмсэн тухайгаа ажил олгогчид заавал мэдэгдэх үүрэггүй юм. “...2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр жирэмсний амралтаа авах байтал 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бичүүлсэн...” гэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох журам"-ын 2.5 /Даатгуулагчид эмнэлгийн хуудсыг ..., жирэмсний амралт эхэлснээс хойш болон амаржсаны дараа 30 хүртэл хоногийн дотор эмнэлгийн байгууллага бичиж олгоно./ дахь хэсэгт заагдсанаар холбогдох хууль, журмыг зөрчөөгүй болох нь нотлогдож байгаа юм. Иймд би өөрийгөө төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, зөрчил үүсгэсэн гэж үзэхгүй байгаа бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гаргасан, хууль зөрчсөн шийдвэр гэж үзсэн тул урьдчилсан шатны шийдвэрлэлтийг хангаж -т уг тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Тайлбар 5. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төриин захиргааны албан хаагчид төриин алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2-т “Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно. Төрийн алба хаасан хугацаа (жилээр) 11-15 жил, нэмэгдлийн хэмжээ 10%”, З.в-д “төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсэн, амаржсан болон хууль тогтоомжийн дагуу нэмэгдэл чөлөөтэй байсан бол төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцно”, 4-т “Төрийн алба хаасан хугацааг байгууллагын боловсон хүчний асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар нэмэгдэл олгох хувийг тогтоож байна”, 5-д “Төрийн албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь хөдөлмөрийн буюу нийгмийн даатгалын дэвтэр болно.” гэсэн байдаг. Энэхүү журмын 4-т заагдсанаар төрийн байгууллага нь жил бүр ажиллагсдынхаа ажилласан жилийг шинэчлэн тогтоож, холбогдох нэмэгдпийг тооцож олгодог. Ц.******* би ажлаас халагдаагүй, 2013 оноос 2015.07.28-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөөтэй байсан нь дээрх журмын 3, мөн 5-д заагдсаны дагуу төрийн байгууллагад ажилласан жил 13 жил гэж тооцогдох үндэслэл болж байгаа нь Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар батлагдаж байгаа юм. Гэтэл миний цалинг аймгийн -ын даргын 2013.03.28-ны өдрийн 19 тоот тушаалаар тооцуулахаар нотлох баримтад ирүүлсэн байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ би хуулийн дагуу үндсэн ажилдаа орсон бол Аймгийн -ын даргын 2016.01,25-ны өдрийн 6/04 дүгээр тушаалын 2-т дурьдагдсанаар Засгийн газрын 2014 оны 332 дугаар топгоолоор “Төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээ”-г шинэчлэн тогтоосноор үндсэн цалин T3-6-3 шатлалд багтаж 613669 төг, дээрх журмын 2-т заагдсанаар удаан жилийн нэмэгдэл 10% буюу 61367 төг, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-д заагдсанаар зэрэг дэвийн нэмэгдэл 18% буюу 110460 төг, сарын цалин 785496 төгрөг, ажилгүй байсан хугацаа 5 cap 15 хоног, нийт 4516600 төгрөгний цалин авах байсан. Татгалзах хууль зүйн үндэслэлд: Тайлбар: Хяналтын байгууллагын удирдах албан тушаалтны буруутай үйлдлээс миний хууль ёсны эрх ашиг хохирсон бөгөөд байгууллагын цалингийн сан хүрэлцэх эсэх нь тухайн байгууллагын дотоодын асуудал гэж ойлгож байгаа учир миний хувьд нэхэмжлэлээсээ татгалзахгүй болно. Ц.******* миний аймгийн -т 2015.07.27, 2015.10.29-ний өдөр гаргасан өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй бөгөөд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 16.1-д заагдсаны дагуу хариуг цаг тухайд нь өгч байсан эсэх нь тайлбар 2, 3-аас харагдана. Иймд аймгийн -аас гаргасан тайлбарыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би бүтэц орон тооны цомхотголд ороогүй нь ерөнхий газрын шийдвэр, хариунуудаас харагдах байх. Би барилга хот байгуулалтын байгцаагчаар ажиллаж байгаагүй, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байхад гэсэн асуудал яригдаж байна. Анх би 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө хуулинд заасны дагуу өөрийн хүсэлтээр дуусгаад ажилд орох хүсэлтээ гаргасан байсан. Тухайн үед намайг ажилд аваагүй мөртлөө автоматаар шимтгэлд 192,000 төгрөг төлөөд явсан байна. Би өөрөөсөө шалтгаалж ажилдаа орохгүй байсан биш, байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарахгүй байсан учраас ажилдаа орж чадалгүй удаан хугацаанд цалингүй явж байна. Тухайн үед ажиллаж байсан бол цалингийн нэмэгдлийг аваад явах байсан. Энэ бол надаас шалтгаалсан зүйл биш гэж би үзэж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

  

Хариуцагч Өмнөговь аймгийн ******* /дарга *******/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ц.*******гийн шүүхэд гаргасан “ажилгүй байсан хугацааны цалин 4516600 төгрөг, тэмдэгтийн хураамж 88000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Татгалзах үндэслэл: Ц.*******гийн өөрийн нь хүсэлтээр үүсгэсэн маргаан болох -ын Төрийн захиргаа, удирдлагын газар, Төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн хороонд гаргасан өргөдөл, гомдол нь шийдвэрлэгдээгүй байхад аймгийн -ын даргаас шийдвэр гаргах боломжгүй байсан ба дээд шатны зөвлөл, хорооны шийдвэрийг гарсны дараа ажилд томилох арга хэмжээ авч ажилласан бөгөөд уг шийдвэр гарсны дараа Ц.******* нь жирэмсэн болохоо мэдэгдэж, төрөхийн өмнөх 60 хоногийн эмнэлгийн хуудсыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан мөн 2016 онд байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүй болсон зэргээс шалтгаалан тухайн хугацааны цалинг тооцож, нөхөн олгох боломжгүй гэж үзэж байна. Татгалзах нотлох баримт: Ц.******* нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүүхдээ төрүүлж, хүүхэд асрах чөлөөг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хүсэлтээ ирүүлэн авах байтал 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдлийг ирүүлж, зөрчил гаргасан. Мөн энэхүү зөрчлийг арилгуулахаар хүүхэд асрах чөлөөг 2014 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар олгосон байна. Ц.******* нь хүүхэд асрах чөлөөг дуусган ажилд эргэн орох тухай хүсэлтийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ирүүлж, хуулийн хугацаанд буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 307 тоот албан бичгээр хариуг өгсөн. Ц.*******гийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн өргөдлийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч, газрын дарга тухайн үед өвчний улмаас Улаанбаатар хотод эмчлүүлж байсан учраас эхний цохолтыг 11 дүгээр сарын 10-ны дотор цохож, орон тооны зохицуулалт хийгдээгүй улмаас өргөдлийн шийдвэрлэлтийн хугацааг 11 дүгээр сарын 27-ны өдөр хоёр дахь цохолтыг хийж, газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн а/42 дугаар тушаалаар өргөдлийг 30 хоногооор нэмж сунгасан. Дээрх өргөдлийг сунгасан талаар Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Ишбаяр тухайн үед нь утсаар мэдэгдсэн болно. Өргөдлийн хариуг 12 дугаар сарын 24-ний өдөр 467 тоот албан бичгээр хариуг өгсөн. Ц.*******г ажилд эгүүлэн авахаар -ын даргын 2006 оны 325 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу улсын байцаагчийн эрхийг нь олгуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичгийг -т явуулсанаар улсын байцаагчийн эрх олгосон тухай тушаал -аас 2016 оны 01 дүгээр 21-нд манай газарт ирж, газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25- ны өдрийн 6/04 дүгээр тушаалаар ажилд томилсон. Гэвч тушаал гарсан дараа жирэмсэн болохоо мэдэгдэж, төрөхийн өмнөх 60 хоногийн эмнэлгийн хуудсыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн учир газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/06 тоот тушаалаар ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгосон юм. 2016 онд байгууллагын цалингийн сан 11%-иар хасагдан батлагдаж, цалингийн сан хүрэлцэхгүй болсон мөн нэхэмжлэлд 5 cap 15 хоног гэсэн нь өөрийнх нь үүсгэсэн маргаан, өргөдөл шийдвэрлэх 30, сунгасан 30 хоног, дээд шатны байгууллагад хандсан хугацааг тус бүр тооцсон, мөн төрөхийн өмнөх амралтыг 2016 оны 1 дүгээр сарын 10-нд авах байтал, 1 дүгээр сарын 25-аас авсан гэх зэргээр хугацааны хувьд үндэслэлгүй, цалингийн сүлжээг T3-6-3 гэж 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарсан хүчингүй болсон тушаалыг баримталсан. Урьд авч байсан цалин нь ТЗ-6-2 шатлалаар цалинжиж байсан. Татгалзах хууль зүйн үндэслэл: Ц.*******гийн ирүүлсэн өргөдлийг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хууль”-ийн 16 зүйлд заасан хугацаанд хариуг өгч байсан, “Төсвийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу ажилтнуудын цалингаас Ц.*******гийн ажиллаагүй байгаа хугацааны цалинг нөхөн олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Ц.*******гийн “ажилгүй байсан хугацааны цалин 4516600 төгрөг, тэмдэгтийн хураамж 88000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.” гэжээ.

 

            Хариуцагч Өмнөговь аймгийн ******* /дарга ******* / шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.******* анх өөрөө чөлөө хүсэхдээ 3 жилийн хугацаагаар чөлөө хүссэн. Бид үүнийг нь хүсэлтийн дагуу 3 жилээр чөлөө олгосон. Яг энэ албан тушаалыг хашсан ганц байцаагчтай байдаг. Үүний дагуу бид улсын баййцаагчаа томилсон. Манайх 2 сар болж байж улсын байцаагчийн 1 эрх ирдэг. Манай байгууллагын бүтцэд өөрчлөлт орж албан тушаалын нэршил өөрчлөгдөөд 2 албан тушаал нэг болж Ц.*******гийн албан тушаал өөрчлөгдөж байхгүй болсон гэх үндэслэлээр бид өргөдлийг хүлээн аваагүй юм. Ерөнхий газраас дараа нь чиглэл өгч ажилд нь ав гэсэн. Миний хувьд ажилд нь огт авахгүй гэсэн зүйл байхгүй. Ажлын байр санал болгоход уг албан тушаал дээр өөрөө очиж ажиллаагүй. Маргаан үүсгэж явсан хугацаа нь 5, 6 сарын хугацаа болж Ерөнхий газраас чиглэл ирэхдээ ямар нэгэн ажилд ав гэж чиглэл ирсэн. Энэ чиглэлийн дагуу тушаал гарч ажилд нь авсан. Ажилд орох шаардлага тавихад жирэмсэн гэдгээ бидэнд мэдэгдээгүй шууд эмнэлгийн лист авчирч өгсөн. Ингээд ажлын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн тул би тушаалаа хүчингүй болгосон. Ц.******* гэдэг хүнээс болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Үүнээс гадна манай байгууллагын төсөв багасч батлагдсантай холбоотойгоор одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнг байгууллагын зүгээс гаргаж өгөх боломжгүй. Би ерөнхий газрын даргатайгаа гэрээ байгуулж, батлагдсан төсвийг өр, авлагагүй гаргах гэсэн нөхцөлтэй ажиллаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад 6 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлээ оруулсан мөнгөн дүн байгаа. Гэтэл бид чөлөөтэй байх хугацаанд хуулиараа нийгмийн даатгалын шимтгэлийг байнга төлсөн. Мөн тухайн үед ажиллаагүй хугацааны нэмэгдлийг бид олгох боломжгүй байгаа. Энэ нэмэгдэл нэхэмжлэлийн шаардлагад орчихсон явж байгаа. Бид бодож үзээд 1,800,000 төгрөгийг л хүлээн зөвшөөрөх боломжтой. Бусад хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ хүнийг ажилд авахгүй гэж хэлээгүй. Ажилд авна гэж байгаа.” гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймгийн *******т холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин 4,516.600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбар гаргасан болно.

            Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж: нэхэмжлэл /хх-1-3/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 307 дугаар албан бичгийн хуулбар /хх-8/,Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3146 дугаар өргөдлийн хариуны хуулбар /хх-11/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/3931 дугаар албан бичгийн хуулбар /хх-14/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 467 дугаар мэдэгдэлийн хуулбар /хх-15/, нэхэмжлэгч Ц.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21/, итгэмжлэл /хх-22/, хариу тайлбар /хх-60-65/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар албан бичгийн хуулбар /хх-123/, бүртгэл хяналтын картын хуулбар /хх-124, 126/, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийн хуулбар /хх-127/,    Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” 29 дүгээр тушаалын хуулбар /хх-128/,  Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаар албан бичиг /хх-133/, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн хуулбар /хх-134-138/ зэргийг

            Хариуцагч тал татгалзлаа нотолж: хариу тайлбар /хх-35-37/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Иргэний хэрэгт төлөөлөгчөөр томилох тухай” а/08 дугаар тушаал /хх-72/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн а/09 дүгээр тушаал /хх-108/ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймгийн *******т Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2013 оны 08 дугаар сард хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авч улмаар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож, ажилдаа орох тухай хүсэлтээ ажил олгогчид /хх-125/ гаргажээ. Дээрхи хүсэлтэд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Орон тоо байхгүй, цомхотгогдсон тул боломжгүй хариу өгөх” /хх-124/, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 307 албан бичгээр “ Газрын даргын 2014 оны 14 тоот тушаалаар Ц.*******д 3 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө олгосон. Бага насны хүүхэдтэй тул ажил үүргийн шаардлагаар уг чөлөөний  хугацаа дуустал ажилд эргэн авах боломжгүй” /хх-8/ гэх хариу өгсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:”, 35.1.4-д “жирэмсний болон  амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;”, хуулийн 106 дугаар зүйлийн  106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд Ц.******* хүүхэд асрах чөлөө дуусаагүй боловч ажилдаа хэдийд ч эргэн орох эрхтэй, харин ажил олгогч // ажил албан тушаалыг хэвээр хадгалах, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээж байна. Ажил олгогчийн “Орон тоо байхгүй, цомхотгогдсон тул боломжгүй” гэх хариу нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “ажлын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа тул үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй" /хх-11/, “үндсэн ажлын байраар хангах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх"/хх-14/ гэсэн албан бичгээр давхар няцаагдаж байна.

Нэхэмжлэгч Ц.******* 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4,516,600 төгрөгийг аймгийн Мэрэгжлийн хяналтын газраас нэхэмжилж байгаа бөгөөд ажил олгогч буюу Мэрэгжлийн хяналтын газрын даргын холбогдох хууль зөрчиж гаргасан эрх зүйн актуудаас шалтгаалж өмнө нь ажиллаж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон гэж үзэх үндэстэй байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хх-70-71/-г үндэслэн 4,516,600 төгрөгийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-3/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 307 дугаар албан бичгийн хуулбар /хх-8/,Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3146 дугаар өргөдлийн хариуны хуулбар /хх-11/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/3931 дугаар албан бичгийн хуулбар /хх-14/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 467 дугаар мэдэгдэлийн хуулбар /хх-15/, нэхэмжлэгч Ц.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21/, итгэмжлэл /хх-22/, хариу тайлбар /хх-60-65/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар албан бичгийн хуулбар /хх-123/, бүртгэл хяналтын картын хуулбар /хх-124, 126/, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийн хуулбар /хх-127/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” 29 дүгээр тушаалын хуулбар /хх-128/,  Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаар албан бичиг /хх-133/, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн хуулбар /хх-134-138/  нь хэрэгт хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

            Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” 14 дүгээр тушаалын хуулбар /хх-4/, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өргөдлийн хуулбар /хх-9-10/,  2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийн хуулбар, 12 дугаар сарын 09-ний өдрийн өргөдлийн хуулбар /хх-12-13/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б/06 дугаартай тушаалын хуулбар /хх-16/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б/06 дугаар тушаалын хавсралтын хуулбар /хх-17/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн б/04 дугаар тушаалын хуулбар /хх-18/, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Өмнөговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааны хуулбар /хх-19-20/ зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаарлага хангахгүй, мөн дараах баримт /хх-38-57, 81-85/-уудыг хэргийн хариуцагч болох аймгийн ******* нотлох баримтаар ирүүлсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах, шүүхийн өмнө талууд эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажилгүй байсан хугацааны цалин 4,516,600 /дөрвөн сая таван зуун арван зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

2.Нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 88,000 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.ЭНХТӨР