Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 385

 

 

     2019       04         22                                   2019/ШЦТ/385

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

          Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

          Шүүгдэгч Д.Н /өөрийгөө өмгөөлсөн/,

          Шүүгдэгч Г.Х /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Н, Г.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909000600421 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бат Бэх” ХХК-ийн мексирийн жолооч ажилтай, ам бүл 5, Д.Н,

 

          Моигол Улсыи иргэн, 1987 оны 10 дугаар сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бат Бэх” ХХК-ийн оператор, ам бүл 5, Г.Х,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

       Яллагдагч Д.Н, Г.Х нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Наран плаза" төвд хохирогч Л.Жаргалболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, биед нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр шүдний сулрал, хоёр нүдний зовхи, хамрын нураа, зүүн нүдний алиманд цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хэвлийд зулгаралт, баруун чихэнд зөөлөн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Д.Н, Г.Х нар нь өөрсдийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Д.Н, Г.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

        Шүүгдэгч Д.Н, Г.Х нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Наран плаза" төвд хохирогч Л.Жаргалболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, биед нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр шүдний сулрал, хоёр нүдний зовхи, хамрын нураа, зүүн нүдний алиманд цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хэвлийд зулгаралт, баруун чихэнд зөөлөн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н, Г.Х нар нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, тэдгээрийн үйлдлийн улмаас хохирогч Л.Жаргалболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх  дүгнэлээ.  

          Шүүх шүүгдэгч Д.Н, Г.Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Д.Н, Г.Х нарын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

          Эрүүгийн 1909000600421 дугаартай хэргээс:

 

Хохирогч  Л.Жаргалболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Биндэръяатай маргалдаад зогсож байхад Д.Н намайг боль гэж хорьж байснаа баруун нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон. Миний нүдний доод хэсгээс цус гараад тонгойсон. ... би Г.Х-г гэж мэдээгүй нүүр хэсэгт гараараа цохьсон ... Г.Х миний дээр гараад нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохьсон... Г.Х, Д.Н хоёр надаас уучлалт гуйж миний эмчилгээний баримтаар гарсан 706.000 төгрөгийг өгсөн. Эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг авч байгаа, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “... Л.Жаргалболдын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр шүдний сулрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний алиманд цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хэвлийд зулгаралт, баруун чихэнд зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт 772 дугаар дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Т.Биндэръяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...23 цагийн үед “Бат Бэх” ХХК-ний ажилтан Л.Жаргалболд согтчихоод агсам тавиад байсан. Л.Жаргалболд миний өөдөөс үг сөрч маргалдсан. Л.Жаргалболдыг Д.Н гэх залуу сугадаад цааш авч явсан... 01 цаг орчмын дараа Д.Н, Л.Жаргалболд нийлээд арваад хүн орж ирсэн бөгөөд Л.Жаргалболдын нүүр ам нь хөхөрчихсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай төрсөн ах Энхтөрийн шинэ жил Энхтайваны гүүрний доор байдаг Наран плаза төвд болсон. Ахыгаа авах гээд Наран плаза төв рүү лифтээр ороход манай ах Энхтөр ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн. Би Энхтөр ахыг аваад гарах гэсэн чинь Жаргалболд ах тэр хавиар агсам тавиад хүн бүхэн рүү дайраад байсан. Л.Жаргалболд ахын ам хамраас нь цус гарчихсан байдалтай Г.Х-д агсам тавьж байсан. ... намайг лифтээр огсеөд ороход 5 давхарын кордорт Жаргалболдын хамраас цус гарчихсан орилоод зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шинэ жилийн арга хэмжээний үеэр Л.Жаргалболд согтоод тэнд байсан хүмүүстэй муудалцаад агсам тавиад байсан... Л.Жаргалболдын нүүр ам нь цус нөж болчихсон, муу сайн пизда нар гээд Г.Х-д агсам тавьж байсан...миний санаж байгаагаар Г.Х  Жаргалболдыг зодож цохиод байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Иймд шүүгдэгч Д.Н, Г.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн 1909000600421 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

 

          Д.Н.-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,  гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/, Г.Х-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, нийгмийн даатгалын лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

          Шүүх шүүгдэгч Д.Н, Г.Х нарын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Д.Н, Г.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

          Хохирогч Л.Жаргалболд  “Д.Н, Г.Х нар нь уучлалт гуйж эвлэрсэн, хохирлоо төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Д.Н, Г.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Н-г бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Г.Х-г бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Н, Г.Х нарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган./ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Н, Г.Х нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Н, Г.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Г.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                       

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ