Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 435

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:/-д холбогдох

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.******* нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөх ёстой 20,000,000 төгрөгийг одоо болтол төлөлгүй худал хэлж, элдэв шалтаг тоочин утсаа авалгүй зугтсаар байгаа билээ. Иймд Д.*******өөс авах 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.*******ын нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. С.*******тай танилын холбоотойгоор 2006 оноос эхлэн мөнгө зээлж, өгч, авч эхэлсэн. Энэ хугацаанд ямар ч хүчин төгөлдөр гэрээ байгуулалгүйгээр өөрийнх нь хэлсэн мөнгөн дүнгээр маш найдвартайгаар төлж ирсэн. С.*******аас 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг зээлж 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр П.Орхоны данснаас 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 7,000,000 төгрөгийг боломж гарахаар төлнө.” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д.******* нар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийн 11,000,000 төгрөгөөс татгалзаж 9,000,000 төгрөгийг хариуцагч Д.*******өөс гаргуулахаар болж, хариуцагч Д.******* нь 9,000,000 төгрөгийг төлөхөө  хүлээн зөвшөөрч ойрын хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцов. Талууд хэн нэгний нөлөөнд авталгүй, өөрийн хүсэл зоригоор уг эвлэрлийн гэрээг байгуулав.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж 9,000,000 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Д.******* нь 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч ойрын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагын 11,000,000 төгрөгөөс татгалзаж 9,000,000 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Д.******* нь 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч ойрын хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Д.*******өөс 128,975 төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогоос 128,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР