| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00364/И |
| Дугаар | 443 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 443
Зохигчид эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, *******,******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* овгийн *******ын *******
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, тоотод оршин суух овгийн гийн /РД:/-д холбогдох
Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.ын нөхөр ын *******аас тоот хашаа, газрыг 2015 оны 5 сарын 29-нд газар, хашаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн газраар гэрчилгээ хууль ёсны дагуу гаргуулан өөрийн өмчлөх эрхийг авсан билээ.
Гэтэл Т. нь элдэв шалтгаан тоочин одоо болтол тус газар хашааг чөлөөлж өгөхгүй байгаа билээ. Иймээс аас хашаа, газрыг чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие тоот газрыг 2002 онд хүсэлт гарган хэмжүүлж авсан. Ц.*******тай 2004 онд гэр бүл болсон, 2014 оны 09 сард Ц.******* нь тоот газрыг намайг элдвээр дарамтлан гуйж уурласаар байгаад өөрийн нэр дээр болгочихоод 2014 оны 11 сард Ж.*******ад барьцаанд тавин 3,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед би хориглосон боловч “Газраа буцаагаад авчихна, хаяхгүй” гэж байсан. 2015 оны 05 сард 3 нялх хүүхдээ хаяад өөр хүүхэн дагаад явсан.
Одоо би эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6-уул, 4 нялх хүүхэдтэй, энэ газар дээр олон жил болсон учир хур хог ихтэй, 5 ширхэг пин, их хэмжээний автомашины сэлбэг зэрэг нь нүүхэд маш их зардал гарахаар байна.
Иймд нэгэнт газраа Ж.*******ад зээлийн өрөнд өгч байгаа тул тухайн үед төлж байсан хүү, алданги зэрэг 2,000,000 орчим төгрөгийг авч хохиролгүй болж нүүх зардлаа хийн, нүүж газрыг чөлөөлөх боломжтой.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч Т. нар нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч Т. нар нь 2016.09.20-ны өдрийн шүүх хуралдаан дээр эвлэрч дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг байгуулав.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлд дурдсанаар хашаа, газар чөлөөлүүлэх гэсний хашаа гэдэг хэсгийг хасч зөвхөн газар чөлөөлүүлэхээр болж, хариуцагч Т. газар чөлөөлөх шаарлагыг зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тоот 961 мкв газар дээрээс өөрийн бүх эд хогшлыг авч нүүн, газрыг нэхэмжлэгч Ж.*******ад чөлөөлж өгөхөөр талууд харилцан тохиролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* дээрх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн болно.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар харилцан тохиролцож 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлд дурдсанаар хашаа, газар чөлөөлүүлэх гэсний хашаа гэдэг хэсгийг хасч зөвхөн газар чөлөөлүүлэхээр болж, хариуцагч нь газар чөлөөлөх шаарлагыг зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4 дүгээр баг, тоотод байрлалтай, 961 мкв газар дээрээс өөрийн бүх эд хогшлыг авч нүүн, газрыг нэхэмжлэгч Ж.*******ад чөлөөлж өгөх нөхцөлтэйгөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.******* нь өөрийн нэхэмжлэлд дурдсан хашаа, газар чөлөөлүүлэх гэсний хашаа гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Т. нь газар чөлөөлөх шаардлагыг зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4 дүгээр баг, тоотод байрлалтай, 961 мкв газар дээрээс өөрийн бүх эд хогшлыг авч нүүн, газрыг нэхэмжлэгч Ж.*******ад чөлөөлж өгөх нөхцөлтэйгөөр талууд харилцан тохиролцон зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас 35,100 төгрөг, орон нутгийн төсвөөс 35,100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******ад олгосугай.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР