| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0408/Э |
| Дугаар | 911 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Иргэдийн төлөөлөгч М.Удвал,
Улсын яллагч Э.Гэрэлмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунсайхан, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу /ҮД:2711/,
Шүүгдэгч П.Х, түүний өмгөөлөгч А.Ганзориг /ҮД:2146/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Хт холбогдох 1806 00000 2257 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Архангай аймагт 1976 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 915а тоотод оршин суух хаягтай гэх боловч тодорхой оршин суух газаргүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Пын Х РД: ........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
П.Х нь 2018 оны 12 дугаар сарын 24-нөэс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Эмнэлгийн 32 дугаар гудамжны 831 тоотод 53 настай эрэгтэй Д.Чулуунбаатарыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар зодож олон тооны гэмтэл шарх учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Хын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунсайханы өгсөн: “Миний аав гарын ур дүйтэй зураг зурдаг хүн байсан. Мөн янз бүрийн ажил хийдэг байсан. Хүний дургүйг хүргээд байдаггүй, төлөв даруу хүн. Миний аавыг харгис хэрцгий аргаар алсан гэж манай гэр бүлийн зүгээс үзэж байгаа. Шүүгдэгчээс оршуулгын зардал болон бусад зүйлд хэрэглэсэн нийт 4.941.090 төгрөгийн зардал гарснаас баримтаар 3.011.840 төлбөрийг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.7-20/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.21-26/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.1.50, 53/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.51-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунсайханы өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед аавын гэрт очиход гэр нь цоожтой, аав байхгүй байсан. Гэрт нь ороход галтай дулаахан, энд тэндгүй архины шил, том өрөөний кресла холдуулж байгаад дрож авахад аймаар олон архины шил байсан. Тэгээд гэртээ харихад 23 цаг өнгөрч байсан... аавынхаа гэрт очиход ямар нэгэн цус болсон зүйл харагдаагүй. Том өрөөний ханан пийшингийн хажууд тень байсан тэрний хажууд ус буцалгагч зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх.1.54-56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Галбаатарын өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 18-ны орчим ах Д.Чулуунбаатартай уулзах гээд Шар хаданд байдаг гэрт нь очиход ах маань гэртээ байхгүй байхаар утсаар нь холбогдоод 20 орчим минутын дараа цуг шал хийж байгаа гэх 1 залуугийн хамтаар ирж уулзсан... 2018 оны 12 дгуаар сарын 24-ний өдөр 13 цаг 31 минутын орчим ахынхаа утас руу залгатал Чука ах гэртээ байгаа, одоохондоо алга байна гэж яриад утсаа тасалсан. Цуг шал шахаж байсан гэх залуу өнөөдөр цагдаагийн машинд суусан байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх.1.61-62/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Дайчинхүүгийн өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 09 цаг 50 минутын орчим би талийгаачийн гэрт очиж бурханы авдар хийлгэх гээд очиход байшингийн хаалга түгжээгүй, хаалттай байхаар нь яваад ортол хаалганаас ойрхон зайтай өрөөний үүд рүү толгойгоо харуулсан, доогуураа нүцгэн, оймстойгоо, дээгүүрээ цамцтай, нүүр ам нь цус болсон, хөхөрсөн байдалтай, их эвгүй харагдахаар нь айгаад гарч “Бидний дэлгүүр”-ийн хажууд таньдаг Ганаа гэдэг засварчин залуугийн гар утсаар 102 утас руу дуудлага өгсөн. Би одоогоос 20 гаран хоногийн өмнө талийгаачтай Эрдэнэтолгойн гудамжинд тааралдаад шинэ жилээс өмнө бурханы авдар хийлгэх талаар яриад, өнөөдөр очиж бурханы авдраа хийлгэх санаатай очсон юм. Намайг өглөө очиход талийгаачийн гэрт ямар нэгэн хүн байгаагүй. Талийгаачийн гэрээс муухай нэвширсэн үнэр үнэртсэн байдалтай гэр нь хүйтэн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.64-65/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Доржпаламын өгсөн: “... бүх хүмүүс намайг Бааска гэж дууддаг. 2018 оны 12 дугаар сарын 24-нд Х, би, Баатар, талийгаач Чука ах бид уулзсан. Чулуунбаатар ах орон дээрээ хэвтэж байсан. Баатараа, бид хоёр цонхон талд нь буйдан дээр сууж байгаад хэсэг унтчихсан байсан. Бид нар хэсэг унтаад 00 цагийн үед сэрэхэд Х газарт сууж байгаад Чулуунбаатар ахыг “та босож ирээд суугаач ээ” гэсэн чинь Чулуунбаатар ах “ах нь босож чадахгүй байна” гэсэн чинь “энэ хүний үгнээс дандаа зөрж байх юм” гээд Х босож ирээд хэвтэж байсан Чулуунбаатарын цээж, нүүр хэсэг рүү баруун хөлийн өсгийгөөрөө 2-3 удаа дээрээс нь цохиод, гараараа бас хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь Баатар бид 2 боль гээд Хадааг татаж аваад болиулсан. Тэгэхэд би “та битгий наад өвгөнөө цохиод бай, таныг цохих болгонд өмдөндөө баагаад байна шүү дээ” гэсэн. Тэгэхэд Х миний урдаас инээгээд, тэгээд агсрахаа больсон. Тэгсэн Чулуунбаатар ахын нүүр, дух хэсгээс нилээн цус гараад, нүүр нь нил цус болчихсон байсан. Тэгсэн Хадаа гарч яваад 5 литрийн ус олж ирчихээд талийгаач ахыг нүүрээ угаа гэж хашгирч байгаад хүчээр нүүрийг нь угаалгасан. Тэгэхэд Чука ах “миний бие өвдөөд байна” гэж байсан тэгээд хүчээр угаалгаад талийгаач буцаад орон дээр хэвтсэн. Хадаа газраар хэвтсэн... тэгээд ус дуусаад 02 цагийн үед Баатар бид 2 талийгаачийн баруун талын 2 дахь айлаас ус авах гэж очин маргалдаад, тухайн айлын хүмүүс цагдаа дуудсан. Тэгээд Чука ахын гэр лүү орох гэж байхад цагдаа араас ирээд бид хоёрыг бариад Чука ахын гэр лүү хамт ороход Чука ах орон дээр хэвтэж байсан. Х газраар унтаж байсан... Өмнө нь бол цохиж зоддог байсан, хэрэг гарсан өдөр толгой, цээжин дээр нь дэвссэн. Гараараа толгой руу 2 удаа цохисон. Тэгээд хүчээр нүүрийг нь угаалгаад шалан дээр байсан цусыг Х алчуураар арчсан. Сүүлийн 10 гаран хоног хамт ууж байсан, энэ хугацаанд талийгаачийнд амьдарч байсан. Х эрүүлдээ талийгаачтай сайн харилцаатай байсан, архи уухаараа байнга дарамталдаг өмнөө суулгаад мөргүүлдэг байсан, архи уухаараа цохиж зоддог байсан...” гэх мэдүүлэг /хх.1.74-77/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Отгонбаатарын өгсөн: “... би цонхны доор байсан сандал дээр суусан. Доржпалам миний хажууд бас буйдан сандал дээр, Чулуунбаатар орон дээр хэвтэж байхад Х газар нэг суугаад буйдан дээр нэг сууж байгаад гэнэт босоод Чулуунбаатарын толгой руу гараараа эхлээд цохисон. Тэгэхээр би араас нь босоод салгах гэсэн чинь Чулуунбаатарыг чирээд газар унагаасан. Салгаад Хыг сандал дээр нь суулгасан чинь Чулуунбаатар босоод ор луугаа хэвтсэн. Тайвшруулаад суулгаж байсан чинь дахиад ухас хийж бссоод орноос татаж унагаагаад цээж толгой хэсэг рүү дээрээс нь дэвсэх маягтай хөлийн өсгийгөөрөө цохисон. Тэгэхэд Чулуунбаатар одоо болиоч ээ гэсэн, тэгсэн дахин Х ухас хийж босоод Чулуунбаатарыг орноос татах хооронд хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд Чулуунбаатарын духны баруун дээд хэсгээс цус нүүр хэсэг рүү нь гоожиж байсан, тэгээд жоохон байж байгаад ус олж ирнэ гээд Х гараад явсан. Хадаа гадагшаа гараад 5 литрийн савтай ус оруулж ирээд талийгаачийн цус болсон нүүрийг хүчээр угаалгасан. Удалгүй ус дуусаад Доржпалам бид хоёр ус олж ирэхээр гараад талийгаачийн хашаанаас зүүн талын 2 дахь хашаа руу орж ус авах гэж байгаад гэрийнх нь эзэнтэй муудалцаад, тэгээд тэр хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан. Урьд өмнө нь талийгаач Хадаа хоёр муудалцдаг л байсан. Хадаа талийгаачийг ганц нэг удаа цохиж харагддаг. Толгой хэсэг рүү 2-3 удаа хүчтэй өшиглөсөн. Нуруу, гэдэс, хавирга хэсэг рүү 2-3 удаа өшиглөж 1 удаа нүүр лүү нь өшиглөж харагдсан. Хадаа талийгаачийг нүүрээ угаа гээд татан босгож ирээд байсан, тэгтэл талийгаач угааж чадахгүй байхаар нь өөрөө угаасан. Тухайн өдөр талийгаач өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй, бид нартай хамт байсан. Хадаа дэлгүүрээ дампууруулж эзэнд нь буцааж өгчихөөд тэгээд Чука ахынд хамт байдаг болсон...” гэх мэдүүлэг /хх.1.78-80/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Эрдэнэбатын өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00 цаг 31 минутад Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 31-827 тоотод “хажуу айлын хүн агсам тавиад гэрт орж ирэн зодоод байна” гэх дуудлагын дагуу очих гээд явж байхад Эрдэнэтолгойн 31 дүгээр гудамжинд 2 согтуу хүн явж байхаар нь энэ хоёр хүн дуудлага өгүүлсэн байж таараа гэж бодоод, машинаа зогсоогоод тэр 2 хүнийг дуудахад нэг согтуу эрэгтэй над руу ирээд нөгөө нь цаашаа хашаа руу орчихсон... хашаа руу орсон хүний араас хашаанд нь ороод байшинд ороход хойд орон дээр 1 хүн дээгүүрээ хөнжил ч юм уу даавуу ч юм уу нэг юм нөмөрчихсөн хэвтэж байсан, газарт бас нэг эрэгтэй хүн дээгүүрээ юм нөмөрчихсөн хэвтэж байсан. Нөгөө 2 согтуу хүнийг аваад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн... явахаасаа өмнө газарт хэвтэж байсан хүнийг энэ юун хүн юм гээд хөнжлийг нь сөхөөд хөөе гээд дуудахад сэрэхгүй байсан. Тэгэхээр нь архидаж байсан хүмүүсийнх нь нэг нь байна гэж ойлгоод үлдээгээд явсан. Тухайн үед 2 согтуу эрэгтэй хүний нэг залуугийн баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан цус гоожсон байсан, дуудлага өгсөн айлын хаалгыг нүдээд тэр айлын дуудлага өгсөн хүн нь гэрээс гарч ирээд хаалгаар түлхэж унагааснаас болж хөмсөг сэтэрсэн гэж хэлсэн. Дуудлага өгсөн хүн ч гэсэн зууралдаж газар унасан. Унаад босохдоо цус гарч байсан гэж хэлсэн. Орон дээр хэвтэж байсан хүний хөнжлийг сөхөж хараагүй. Ханан пийшингийн хэсэг газарт шалан дээр бага хэмжээний цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.85-86/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын цогцост хийсэн шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаартай:
“1.2. Талийгаач Д.Чулуунбаатарын цогцост тархины хоёр тал бөмбөлгийн орой хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, цээжний баруун талд 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы шууд бус хугарал, цээжний зүүн талд 8,9-р хавирганы шууд хугарал, орчны эдийн цус хуралт, баруун бөөрний язарсан шарх, баруун бөөрний өөхлөгт цус хуралдалт /400гр/, зулай орой, баруун зулай, чамархайн хуйханд шарх, баруун чамархайн булчин, хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, баруун эгэмд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, зүүн шанаа, баруун чихний дэлбэн, уруул, ооч, хүзүү, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаачид учирсан тархины хоёр тал бөмбөлгийн орой хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, баруун бөөрний язарсан шарх, баруун бөөрний өөхлөгт цус хуралдалт /400гр/ гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээжний баруун талд 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы шууд бус хуга цээжний зүүн талд 8,9-р хавирганы шууд хугарал, орчны эдийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зулай орой, баруун зулай, чамархайн хуйханд шарх, баруун чамархайн булчин, хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, баруун эгэмд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, зүүн шанаа, баруун чихний дэлбэн, уруул, ооч, хүзүү, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Талийгаачийн цусанд 2,0 промилли, шээсэнд 2,1 промилли, ходоодны шингэнд 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамааарна. Ходоодны шингэн нитрит, демидрол илрээгүй. Ходоодны шингэнд хүчил, шүлт илрээгүй. Шээсэнд мансууруулах бодис илрээгүй.
6. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7.8. Шинжээч эмч тогтоохгүй.
9. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх.1.90-91/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 277 дугаартай дүгнэлт /хх.1.114/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 283 дугаартай дүгнэлт /хх.1.145/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Тэнүүний 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 350 дугаартай дүгнэлт /хх.1.146/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 279 дугаартай дүгнэлт /хх.1.150/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Тэнүүний 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 351 дугаартай дүгнэлт /хх.1.153/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 284 дугаартай дүгнэлт /хх.1.167/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Тэүүний 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 415 дугаартай дүгнэлт /хх.1.168/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй багийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 254 дугаартай:
“1. П.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. П.Х нь тэр үедээ өөрийн хийж байсан үйлдлийн учир холбогдолыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. П.Х нь үйлдэгдсэн хэргийн үйлдлийг зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай байна.
2. П.Х нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. П.Х нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх.1.182-183/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч М.Золжаргалын өгсөн: “... дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, өшиглөх, дэвсэх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүдийг авсан тохиолдолд тодорхой хугацаанд үйлдэл хийх боломжтой... духанд, хуйханд учирсан язарсан шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн ирмэгтэй зүйлээр олон удаагийн үйлчлэлээр үүссэн...” гэх мэдүүлэг /хх.1.217-218/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Хын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх.1.69-71, 189-191/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.Х нь 2018 оны 12 дугаар сарын 24-нөэс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Эмнэлгийн 32 дугаар гудамжны 831 тоотод 53 настай эрэгтэй Д.Чулуунбаатарыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар зодож олон тооны гэмтэл шарх учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.7-20/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.21-26/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.1.50, 53/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.51-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунсайханы өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед аавын гэрт очиход гэр нь цоожтой, аав байхгүй байсан. Гэрт нь ороход галтай дулаахан, энд тэндгүй архины шил, том өрөөний кресла холдуулж байгаад дрож авахад аймаар олон архины шил байсан. Тэгээд гэртээ харихад 23 цаг өнгөрч байсан...” гэх мэдүүлэг /хх.1.54-56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Галбаатарын өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 18-ны орчим ах Д.Чулуунбаатартай уулзах гээд Шар хаданд байдаг гэрт нь очиход ах маань гэртээ байхгүй байхаар утсаар нь холбогдоод 20 орчим минутын дараа цуг шал хийж байгаа гэх 1 залуугийн хамтаар ирж уулзсан... 2018 оны 12 дгуаар сарын 24-ний өдөр 13 цаг 31 минутын орчим ахынхаа утас руу залгатал Чука ах гэртээ байгаа, одоохондоо алга байна гэж яриад утсаа тасалсан. Цуг шал шахаж байсан гэх залуу өнөөдөр цагдаагийн машинд суусан байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх.1.61-62/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Дайчинхүүгийн өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 09 цаг 50 минутын орчим би талийгаачийн гэрт очиж бурханы авдар хийлгэх гээд очиход байшингийн хаалга түгжээгүй, хаалттай байхаар нь яваад ортол хаалганаас ойрхон зайтай өрөөний үүд рүү толгойгоо харуулсан, доогуураа нүцгэн, оймстойгоо, дээгүүрээ цамцтай, нүүр ам нь цус болсон, хөхөрсөн байдалтай, их эвгүй харагдахаар нь ... 102 утас руу дуудлага өгсөн... Намайг өглөө очиход талийгаачийн гэрт ямар нэгэн хүн байгаагүй. Талийгаачийн гэрээс муухай нэвширсэн үнэр үнэртсэн байдалтай гэр нь хүйтэн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.64-65/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Доржпаламын өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 24-нд ... 00 цагийн үед сэрэхэд Х газарт сууж байгаад Чулуунбаатар ахыг “та босож ирээд суугаач ээ” гэсэн чинь Чулуунбаатар ах “ах нь босож чадахгүй байна” гэсэн чинь “энэ хүний үгнээс дандаа зөрж байх юм” гээд Х босож ирээд хэвтэж байсан Чулуунбаатарын цээж, нүүр хэсэг рүү баруун хөлийн өсгийгөөрөө 2-3 удаа дээрээс нь цохиод, гараараа бас хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь Баатар бид 2 боль гээд Хадааг татаж аваад болиулсан. Тэгэхэд би “та битгий наад өвгөнөө цохиод бай, таныг цохих болгонд өмдөндөө баагаад байна шүү дээ” гэсэн. Тэгэхэд Х миний урдаас инээгээд, тэгээд агсрахаа больсон. Тэгсэн Чулуунбаатар ахын нүүр, дух хэсгээс нилээн цус гараад, нүүр нь нил цус болчихсон байсан... Өмнө нь бол цохиж зоддог байсан, хэрэг гарсан өдөр толгой, цээжин дээр нь дэвссэн. Гараараа толгой руу 2 удаа цохисон... Х эрүүлдээ талийгаачтай сайн харилцаатай байсан, архи уухаараа байнга дарамталдаг өмнөө суулгаад мөргүүлдэг байсан, архи уухаараа цохиж зоддог байсан...” гэх мэдүүлэг /хх.1.74-77/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Отгонбаатарын өгсөн: “... Х газар нэг суугаад буйдан дээр нэг сууж байгаад гэнэт босоод Чулуунбаатарын толгой руу гараараа эхлээд цохисон. Тэгэхээр би араас нь босоод салгах гэсэн чинь Чулуунбаатарыг чирээд газар унагаасан. Салгаад Хыг сандал дээр нь суулгасан чинь Чулуунбаатар босоод ор луугаа хэвтсэн. Тайвшруулаад суулгаж байсан чинь дахиад ухас хийж босоод орноос татаж унагаагаад цээж толгой хэсэг рүү дээрээс нь дэвсэх маягтай хөлийн өсгийгөөрөө цохисон. Тэгэхэд Чулуунбаатар одоо болиоч ээ гэсэн, тэгсэн дахин Х ухас хийж босоод Чулуунбаатарыг орноос татах хооронд хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд Чулуунбаатарын духны баруун дээд хэсгээс цус нүүр хэсэг рүү нь гоожиж байсан... Толгой хэсэг рүү 2-3 удаа хүчтэй өшиглөсөн. Нуруу, гэдэс, хавирга хэсэг рүү 2-3 удаа өшиглөж 1 удаа нүүр лүү нь өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг /хх.1.78-80/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Эрдэнэбатын өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00 цаг 31 минутад ... Нөгөө 2 согтуу хүнийг аваад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн... явахаасаа өмнө газарт хэвтэж байсан хүнийг энэ юун хүн юм гээд хөнжлийг нь сөхөөд хөөе гээд дуудахад сэрэхгүй байсан... Орон дээр хэвтэж байсан хүний хөнжлийг сөхөж хараагүй. Ханан пийшингийн хэсэг газарт шалан дээр бага хэмжээний цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.85-86/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын цогцост хийсэн шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаартай:
“1.2. Талийгаач Д.Чулуунбаатарын цогцост тархины хоёр тал бөмбөлгийн орой хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, цээжний баруун талд 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы шууд бус хугарал, цээжний зүүн талд 8,9-р хавирганы шууд хугарал, орчны эдийн цус хуралт, баруун бөөрний язарсан шарх, баруун бөөрний өөхлөгт цус хуралдалт /400гр/, зулай орой, баруун зулай, чамархайн хуйханд шарх, баруун чамархайн булчин, хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, баруун эгэмд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, зүүн шанаа, баруун чихний дэлбэн, уруул, ооч, хүзүү, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаачид учирсан тархины хоёр тал бөмбөлгийн орой хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, баруун бөөрний язарсан шарх, баруун бөөрний өөхлөгт цус хуралдалт /400гр/ гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээжний баруун талд 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы шууд бус хуга цээжний зүүн талд 8,9-р хавирганы шууд хугарал, орчны эдийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зулай орой, баруун зулай, чамархайн хуйханд шарх, баруун чамархайн булчин, хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, баруун эгэмд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, зүүн шанаа, баруун чихний дэлбэн, уруул, ооч, хүзүү, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Талийгаачийн цусанд 2,0 промилли, шээсэнд 2,1 промилли, ходоодны шингэнд 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамааарна. Ходоодны шингэн нитрит, демидрол илрээгүй. Ходоодны шингэнд хүчил, шүлт илрээгүй. Шээсэнд мансууруулах бодис илрээгүй...
9. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх.1.90-91/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 277 дугаартай дүгнэлт /хх.1.114/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 283 дугаартай дүгнэлт /хх.1.145/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Тэнүүний 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 350 дугаартай дүгнэлт /хх.1.146/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 279 дугаартай дүгнэлт /хх.1.150/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Тэнүүний 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 351 дугаартай дүгнэлт /хх.1.153/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 284 дугаартай дүгнэлт /хх.1.167/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Тэүүний 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 415 дугаартай дүгнэлт /хх.1.168/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Хын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт П.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
П.Хын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунсайхан нь 4.941.030 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримттай нэхэмжлэлийн 3.011.844 төгрөгийг шүүгдэгч П.Хаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунсайхан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.Хаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
П.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
П.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.Хын холбогдсон гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хэмжээний хорих ялыг түүнд шийтгэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзэхэд дээрх хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
П.Хын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс цагдан хоригдсон 161 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, бусад эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овгийн Пын Хыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч П.Хт 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт тус тус зааснаар П.Хт оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Хын урьд нь цагдан хоригдсон 161 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, цагаан өнгийн хагарсан шаазан бариултай аяга 1 ширхэг, тамхины хайрцаг 2 ширхэг, тамхины иш 7 ширхэг, ногоон эрээн өнгийн дөрвөлжин хээтэй хөнжлийн даавуу 1 ширхэг, 45смх70см хэмжээтэй шаргал өнгийн дэрний уут 1 ширхэг, цэргийн бор ногоон өнгийн материалаар хийгдсэн өвлийн дотортой урдаа 36 ширхэг товчтой өмд 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан хөх өнгийн 65x30 см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хуучирч өнгөө алдсан алчуур 1 ширхэг, өмсгөл тодорхойгүй эмэгтэй хүний таавчик 1 ширхэг, 110 см урттай тэлээ 2 ширхэг, бор ногоон өнгийн малгайтай урдаа цахилгаантай өвлийн куртик 1 ширхэг, ногоон өнгийн ханцуйгүй урд энгэртээ цэнхэр өнгийн цахилгаантай хантааз 1 ширхэг, саарал өнгийн дугуй захтай даавуун цамц 1 ширхэг, саарал өнгийн босоо захтай урд энгэртээ цахилгаантай даавуун цамц 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, эвдэрсэн ус буцалгагчийн суурь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч П.Хаас 3.011.844 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунсайханд олгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунсайхан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.Хаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Б.АРИУНХИШИГ
Т.ШИНЭБАЯР