| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2023/03281/И |
| Дугаар | 210/МА2024/01909 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/01909
2024 10 18 210/МА2024/01909
Ш.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/03444 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ш.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.*******т холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.*******, Х.*******
Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/03444 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа Наадамчдын зам гудамж, *******ны 5 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 49.72 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ш.*******т үлдээж, өмчлөгчөөс Х.*******ыг хасч бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн ******* тоотод байршилтай, нэгж талбарын дугаартай, 607 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг Ш.*******т, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн ******* тоотод байршилтай, 621 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар болон тус хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг Х.*******т тус тус үлдээж, нэхэмжлэгч Ш.*******ээс 48,706,975 төгрөг гаргуулж Х.*******т, хариуцагч Х.*******аас 38,844,490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т тус тус олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА