Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01914

 

 

 

 

 

 

  2024 10 21 210/МА2024/01914

 

 

Г.*******, Э.*******, Э.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/04070 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******, Э.*******, Э.******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.эд холбогдох

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 2 дугаар байрны ******* орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.*******, Э.*******, Э.******* нарыг тогтоолгох, орон сууцыг чөлөөлүүлэх, 23,610,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 15,085,496 төгрөг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөс Г.*******ийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/04070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 2 дугаар байрны *******од байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 48.25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.ийн өмчлөлд үлдээж, Г.*******ийг орон сууцны өмчлөгчөөс хасахыг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж,

хариуцагч Д.ээс 35,800,533 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлээс Э.*******, Э.*******, Э.******* нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, 23,610,000 төгрөг гаргуулах хэсгийг болон 15,085,496 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,430 төгрөгөөс 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678,827 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын орлогоос 402,230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт, 608,627 төгрөг гаргуулж хариуцагчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 , 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 278,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас урьдчилан төлсөн 591,383 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА