| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00451/И |
| Дугаар | 448 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 448
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн *******/РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 6-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-д холбогдох
2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.******* нь суудлын “шевролет” маркийн автомашиныг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж тохиролцсон. Төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсоноос 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг одоог хүртэл элдэв шалтаг тоочин өгөхгүй байна. Манай машиныг 2015 оны 07 дугаар сард Эрдэнэтийн хүнд зараад явуулчихсан. Иймд ас 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ийн 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэгч Цэцэгдэлгэртай машины наймаа хийсэн нь үнэн. Одоо үлдэгдэл 2,500,000 төгрөг дутуу байгааг маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд боломжоороо төлж хохиролгүй болгоно.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч Л.*******ас 2,500,000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч ийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ас 27,475 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 27,475 төгрөгийг тус тус гаргуулж т олгосугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР