| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/03003/И |
| Дугаар | 210/МА2024/01996 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01996
2024 11 20 210/МА2024/01996
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/03633 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.*******, Д.*******, Б.******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 78,309,083 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч бөгөөд хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/03633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч М.*******, Д.******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 24,953,276 төгрөгийг төлж, үлдсэн 49,491,641 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 38,491,641 төгрөгийг тус тус төлөх, энэхүү хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.*******ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан /17026/, Соёмботын *******,******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 142.5 м.кв талбай бүхий амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 0.29 га талбайтай, *******, аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,864,166 төгрөгт холбогдох хэсэг болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбот уулын хормойд Mountain View Residence орон сууцны 1 дүгээр орц хаягт байршилтай 68,7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас тус тус татгалзаж, хариуцагч М.*******, Д.******* нар дээрх хуваарийн дагуу төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 628,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА