| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
| Хэргийн индекс | 136/2016/00357/И |
| Дугаар | 136/ШШ2016/00333 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 136/ШШ2016/00333
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Н нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Доровгой” гэх газар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор гүний худаг гаргаж өгөхөөр “Г” ХХК-ийн төлөөлөгч П.Д эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 28,275 төгрөгийг төрийн сангаас, үлдэх 28,275 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-с гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН