Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 205/МА2024/00017

 

Ч.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б. нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 141/ШШ2024/00182 дугаар шийдвэртэй

Ч.*******ийн нэхэмжлэлтэй  Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь ******* ******* *******ийн ******* холбогдуулан гаргасан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь ******* ******* *******ийн төвийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тогооч мэргэжлийн багш ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ч.******* Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь ******* ******* *******ийн ******* холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь ******* ******* *******ийн төвийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тогооч мэргэжлийн багш ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Ч.******* миний бие 2013 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мэргэжил боловсролын сургуульд тогооч мэргэжлийн үндсэн багшаар ажилд орсон. Үүнээс хойш тасралтгүй тогооч мэргэжлийн багшаар ажиллаж ирсэн. Ингээд 2021-2022 онд талх нарийн боовны технологийн ажилтан мэргэжлийн 2,5 жилийн ангийг хариуцаж аваад 2023 оны 01 дүгээр сард төгсгөсөн. Мөн ******* гэдэг багш 2022 оны 09 дүгээр сард 2,5 жилтэй тогоочийн ангийг хариуцаж авч байсан ба ******* багш 2023 оны 01 дүгээр сарын эхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр хүсэлтээ өгч, ажлаас чөлөөлөгдсөн. ******* үндсэн багшийн тогооч мэргэжлийн 1 дүгээр ангийг 2023 оны 01 дүгээр сард Ч.******* миний бие дааж авч, хариуцаж ажиллаж байсан. 2023 оны 05 дугаар сарын сүүлээр Б.******* гэдэг хүн манай сургуулийн захирлаар томилогдож ирсэн. Ингээд намайг ээлжийн амралтаа авахын өмнө захирал Б.******* танд талх нарийн боовны мэргэжлийн багшаас чөлөөлөгдөөд тогооч мэргэжлийн багш болсон гэх тушаал байхгүй байна. Таны анги хаашдаа 03 сард батлагдсан болохоор дээрээс баталгаажуулахаар ангиа аваад яваарай гэж надад итгэл төрүүлж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын мэргэжлийн ******* *******ийн төвийн захирлын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Ч.******* намайг талх нарийн боов, *******, технологийн ажилтан мэргэжлийн багш-аас чөлөөлж Завхан аймгийн Тосонцэнгэл мэргэжлийн ******* *******ийн төвийн захирлын 2023 оны 06 сарын 12-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар тогооч мэргэжлийн багшаар томилсон. Талх нарийн боовны технологийн ажилтан мэргэжлийн ангийг хариуцан авах үед хүний нөөцийн ажилтан , захирал тогооч мэргэжлийн багшаас талх нарийн боовны технологийн ажилтан мэргэжлийн багш болов гэсэн тушаалыг гаргах ёстой байсан юм шиг байна лээ. Тухайн удирдлагууд талх нарийн боов технологийн мэргэжлийн ангийг тогооч багш л орох ёстой гэж ойлгосон учраас тийм тушаал гаргаагүй байх гэж би бодож байна. Мөн би жирэмсний амралттай багш ын ангийг хариуцаж аваагүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ******* багшийн ангийг хариуцаж авч байсан. *******, гэх 2 багш нь хоёулаа шинээр ажилд орсон багш нар юм. Захирал Б.******* надад хэлэхдээ Та намар 1 дүгээр анги батлагдаж ирэхээр 1 дүгээр ангиа ав. Угаасаа өмнө 03 сард суралцагчийн хяналтын тоо буюу квотыг албан ёсоор батлуулахаар яам руу өмнөх захирал удирдлагууд явуулсан байсан. Түүнд нь тогооч мэргэжлийн 1 дүгээр анги байсан. Ингээд захирлын хэлсэнд бүрэн итгэж, 1 дүгээр анги нь хасагдахгүй биз дээ манай анги чинь таван хүүхэдтэй байсан гэж хэлээд би ээлжийн амралтаа авсан. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 14-нд захирал Б.******* квотыг өөрчлөөд явуулсан байсан. Тэр квотыг өөрчилж явуулсан бол аймгийн салбар зөвлөлийн хурлаар орсон, тухайн үеийн менежерийн гарын үсэгтэй тийм квот байх ёстой. Өмнөх квотыг ямар үндэслэлээр яах гэж өөрчилснийг би мэдэхгүй. Энэ квотыг өөрчлөхдөө манай ангийг хасаад явуулсан байсан. Үүнийг намайг ажлаас халахын тулд санаатайгаар манай ангийг хассан гэж бодож байгаа. Уг квотыг 2023 оны 03 дугаар сард батлуулахаар яам руу явуулж байсан. Би 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн квотыг өөрчилсөн тухай 2023 оны 07 дугаар сард яамны сайдад манай 3 гол мэргэжлийг хасаад квот баталсан байна. Энийгээ эргэж нэг хараач тэгэхгүй бол олон жил ажилласан туршлагатай багш нар ажилгүй болоход хүрээд байна. гэх хүсэлтийг өгөхөд бид танай сургуулийн удирдлагуудын явуулсан квотыг өөрчилж баталдаггүй гэх хариуг өгсөн. Манай суманд хамгийн их эрэлттэй мэргэжил, байнга хүмүүс суралцаж байдаг, хамгийн дадлагын байр сайтай ангийг хассан. Ингээд захирал Б.******* яамнаас батлагдаж ирсэн квот гээд өөрийнхөө өөрчилсөн квотыг багш нарын олон нийтийн сүлжээн дээр тавьсан байсан. Энэ талаар би Авлигатай тэмцэх газар хандсан байгаа. *******ыг хуурамч бичиг баримт үйлдээд явуулсан гэж үзэж байна. Энэ асуудлыг АТГ-аас шалгаж байгаа юм билээ. 2023 оны намар багш ажилд орох хүсэлтээ өгч ажилдаа орсон. Ажилдаа ороход миний хариуцдаг 2,5 жилтэй ангийг өгч намайг ямар ч ангигүй болгосон. багш сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар би тэтгэвэртээ гарах дөхөж байгаа Ч.******* багшийн ангийг авахгүй. Манай сургуульд хоол зүйчийн анги батлагдаж ирсэн юм билээ. Би хоол зүйч болъё гэж хэлсэн гэсэн. Тэгээд багшийн хүсэлтээр багш хоол зүйчээр ажиллаж байгаа. Мөн манай тогооч мэргэжлийн анги 7,8 хүүхэдтэй анги бүрдэх бүрэн боломжтой байсан. Мөн маш цөөхөн хүүхэдтэй гоо сайхны, оёдлын ангиуд байхад ганцхан манай тогооч мэргэжлийн ангийн хүүхдүүдийг тараасан. Манай ангийн хүүхдүүдийг хүчээр оёдлын анги руу оруулах гэсэн. Та нар оёдлын анги руу орчих оо давхар тогоочийн үнэмлэх гаргаж өгнө гэж хэлсэн байгаа. Хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг хүртэл хязгаарласан. Ингээд манай ангийн хүүхдүүд багшаа яагаад манай ангийг тараагаад байгаа юм бэ, Бид үнэхээр тогооч мэргэжлээр суралцмаар байна гэх мэтээр бүр уйлж ч ярьж байсан. Мөн эцэг эх нь ч хүртэл над руу багшаа хүүхдүүдээ зөвхөн тогооч мэргэжлээр л суралцуулмаар байна гэж ярьсан. Бид намар элсэлтэд 8 сарын 16-нд явах байсан ба би тухайн үед хотод байсан. Ингээд 08 сарын 17-ны өдөр иртэл надтай харьцах хүн байхгүй байсан. Тэгээд би Захирал *******той орж уулзахад тогооч мэргэжлийн ангийн квот батлагдаж ирээгүй, тиймээс таныг ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй гэж Завхан Тосонцэнгэл мэргэжлийн ******* *******ийн төвийн захирлын 2023 оны 08 сарын 30-ны өдрийн Б/99 дугаартай тушаалаар "Тогооч мэргэжлийн багш П.ын жирэмсэн амаржсаны амралт дуусаж ажилдаа орох болсон тул Ч.*******ийг 2023 оны 08 сарын 31-ний өдрөөс тогооч мэргэжлийн түр багш"-ийн үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай" гэж намайг ажлаас чөлөөлсөн. Би жирэмсний амралттай багш ын ангийг хариуцаж аваагүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ******* багшийн ангийг хариуцаж авч байсан. Мөн би 2013 оноос хойш тогооч мэргэжлийн багшаар өнөөдрийг хүртэл 10 жил ажилласан. 2021-2022 онд талх нарийн боовны технологийн ажилтан мэргэжлийн 2,5 жилийн ангийг хариуцаж аваад 2023 оны 01 сард төгсгөсөн П.ын орон тоонд ажилласан гэж ойлгоод байгааг гайхаж байна. Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдож байна. Мөн уг асуудлаар сургуулийн ёс зүйн хороо, болон сургуулийн үйлдвэрчний эвлэлд хандсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Ингээд би уг асуудлаар Ч. ******* миний Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, 2023 оны 09 сарын 27-ны өдөр уг хорооны хурал болж захирал Б.******* бид тохиролцож чадаагүй тул миний Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг 2023 оны 10 сарын 04-ны өдөр .com мэйлээр явуулсныг 10 сарын 05-ны өдөр танилцаж, хүлээн авч тэмдэглэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлж болно гэсний дагуу танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймээс Завхан аймгийн Тосонцэнгэл мэргэжлийн ******* *******ийн төвийн захирлын 2023 оны 08 сарын 30-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тогооч багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Ч.******* нь манай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Мэргэжил, ******* *******ийн ******* 2013 оноос хойш "Тогооч мэргэжлийн багшаар ажиллаж байгаад захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаар тушаалаар "Тогооч" мэргэжлийн багшаас чөлөөлөгдсөн. Ингээд мөн өдрийн захирлын Б/25 дугаар тушаалаар Талх нарийн боов *******ийн технологийн ажилтан мэргэжлийн багшаар томилогдож, 2023 оны 1 сард 2,5 жилтэй ангийг 5 хүүхэдтэйгээр төгсгөсөн.Тухайн үеийн төвийн удирдлагууд "Талх нарийн боов *******ийн технологийн ажилтан" мэргэжлийн ангийг төгсгөж, ангигүй болсон Ч.******* багшид 2023 оны 01 дүгээр сараас "Тогооч мэргэжлийн ангид хичээл орсон. Ингэхдээ "Талх нарийн боов *******ийн технологийн ажилтан" мэргэжлийн багшаас чөлөөлж, тогооч мэргэжлийн багш болгосон тухай тушаал гаргаагүй байсан. Захирлын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/19 дүгээр тушаалаар Талх нарийн боов *******ийн технологийн ажилтан мэргэжлийн ангийн багшийн орон тоо нь энэ чиглэлийн ангигүй болсон учраас хасагдаж батлагдсан.Ингээд Ч.*******ийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны захирлын Б/43 тушаалаар "Талх нарийн боов *******ийн технологийн ажилтан" мэргэжлийн багшаас чөлөөлсөн тушаал гарсан.Ингээд Ч.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн цаг үед боломжтой байсан түр орон тоон дээр 2023 оны 06 дугаар сарын 02-ны захирлын Б/44 тушаалаар Тогооч мэргэжлийн түр багш"-аар томилсон. Тодруулбал 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр "Тогооч" мэргэжлийн багш Э.******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, Тогооч мэргэжлийн үндсэн багш П. нь жирэмсэн амаржсаны амралттай байсан тул тухайн үед Тогооч мэргэжлийн багш орон тоо түр хугацаатайгаар эзгүй байсан. Тодруулбал "Тогооч мэргэжлийн үндсэн багш П. нь жирэмсний амралттай байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т заасны дагуу ажлын байр хэвээр хадгалагдах зохицуулалттай юм. Энэхүү нөхцөл байдлыг Ч.******* багш өөрөө зөвшөөрч түр багшаар ажиллах хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг:

1.2 Төвийн захиралд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас батлагдсан тооноос хэтэрсэн, мэргэжлийн анги байхгүй, орон тоогүй ангид үндсэн багшаар ажиллуулах эрх хэмжээ байхгүй, үүнийг хуулиар зөвшөөрөөгүй. Тодруулбал энэхүү үйлдэл нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Харин тухайн үед ажлаас нь шууд чөлөөлөхийн оронд боломжтой ажлын байранд ажиллуулж ирсэн байдаг.

1.3 Нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй болно. Учир нь нэгэнт Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас "Тогооч мэргэжлийн багшийг хасаж, энэ чиглэлээр дахин элсэлт авахгүй болсон. Гэтэл нэхэмжлэгч нь хууль тогтоомж, дээд шатны баталсан дүрэм журам, орон тоог зөрчиж "Тогооч" мэргэжлийн багшид томилуулахаар нэхэмжлэл гаргасан нь биелэх боломжгүй хууль зөрчсөн үйлдлийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Хоёр. Ажлаас чөлөөлсөн Б/99 дугаар тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тухайд:

2.1 Мэргэжил, ******* *******ийн төвөөс 2023 оны элсэлтийн хяналтын тоо батлуулах саналд "Тогооч мэргэжлийн анги захиалсан боловч БШУЯ-ны сайдын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/280 дугаар тушаалаар батлагдаж ирээгүй болно. "Тогооч" мэргэжлийн үндсэн багш П. ажилдаа орох хүсэлт гаргаснаар 2023 оны 08 дугаар сарын 21-ний захирлын Б/86 тушаалаар ажилд нь эргүүлж авсан. Тиймээс хуулийн дагуу түр албан тушаалтай, хугацаатай гэрээ байгуулж ажиллаж байсан Ч.******* багшийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны Б/99 тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. "Тогооч мэргэжлийн 2 дугаар анги 15 хүүхэдтэй байх нормоос доогуур 3 хүүхэдтэй байсан учраас цаашид хичээллэх боломжгүй болж 2023-2024 оны хичээлийн жилд хаагдсан. "Тогооч мэргэжлийн ангигүй болсон учраас 2023 оны 08 дугаар сарын захирлын "2023-2024 оны хичээлийн жилд ажиллах орон тоог шинэчлэн батлах тухай А/34 тушаалаар "Тогооч мэргэжлийн багшийн орон тоо хасагдаж батлагдсан. ******* болон техникийн боловсролын тухай шинэ хуулиар "Хоол зүйч" мэргэжлийн орон тоо нэмж батлагдсан. Тавигдах шаардлага нь бакалавр зэрэгтэй байх ёстой байсан тул П. багшийг томилсон. /Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй/ Ч.******* багш нь бакалаврын зэрэггүй байсан учраас шаардлагыг хангах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэгч Ч.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

овогт ын *******аас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь ******* ******* *******ийн ******* холбогдуулан гаргасан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь ******* ******* *******ийн төвийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тогооч мэргэжлийн багш ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ч.*******ийн давж заалдах гомдлын агуулга, тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.******* би Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Мэргэжил ******* *******ийн ******* холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09-р сарын 11- ний өдрийн 141/ШШ2024/00182 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* би 2013 онд тогооч мэргэжлийн үндсэн багшаар ажилд орсон. Үүнээс хойш тогооч мэргэжлийн багшаар ажиллаж байгаад 2021-2023 онд "Талх нарийн боовны технологийн ажилтан" мэргэжлийн багшаар ажиллаж байгаад 2023 оны 1-р сард төгсгөсөн. 2023 оны 1-р сард "Тогооч" мэргэжлийн үндсэн багш ******* нь өөрийн хүслээр ажлаас гарах өргөдөл өгч ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үеийн удирдлагууд *******гийн 1-р ангийг надад хариуцуулан өгсөн. Тухайн үеийн удирдлагууд ******* миний Тогооч" мэргэжлийн багшийн тушаал гаргаагүй байсан. Энэ нь тухайн үеийн удирдлагын буруутай үйлдэл гэж байсан гэдгийг хариуцагчийн тайлбар ч нотолно. *******гийн дааж авсан 2-5 жилтэй "Тогооч" мэргэжлийн 1-р ангийг ******* би 2023 оны 1-р сараас 2023 оны 6-р сар хүртэл хичээллүүлсэн. Гэтэл захирал Б.******* нь 2023 оны 06 сарын 02-ны өдрийн Б/43 тоот тушаалаар Завхан Тосонцэнгэл сумын мэргэжлийн боловсролын " Талх нарийн боов *******ийн технологийн ажилтан мэргэжлийн багшийн" ажлаас чөлөөлж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2029 оны 06 сарын 12-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар "Тогооч" мэргэжлийн түр багшийн орон тоонд томилохдоо яам руу тогоочийн ангийн захиалгыг хүргүүлсэн байгаа батлагдаад ирэхээр нь таныг тогооч мэргэжлийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулна гэж хууран мэхэлсэн тушаал гаргасан байдаг. Учир нь надад тэгж хэлж халж, түр орон тоонд томилоод яам руугаа тогооч мэргэжлийн багшийн ангийг өөрөө санаатайгаар хасаж явуулсан байдаг. Ингэж хуурч мэхэлж бүтэн 10 гаруй жил ажилласан 1 жилийн дараа тэтгэвэрт нэр төртэй гарах гэж байсан хөгжлийн бэрхшээлтэй багш намайг 8-р сард ажилдаа орж ирэхэд жирэмсний амралттай гэх багшид миний дааж байсан ангийг өгсөн байсан. багш нь би тэтгэвэрт гарах гэж байгаа хүний ангийг авахгүй гээд өөрийн хүсэлтээр "Хоол зүйч"-ийн ажилд томилогдон ажилласан байдаг. ******* миний бие ажил үүрэгтээ нэг ч алдаа дутагдал гаргаж байгаагүй, захирал намайг тогооч мэргэжлийн багшаар томилох болон үндсэн ажлаас чөлөөлөхдөө та санаа зоволтгүй тогоочийн мэргэжлийн ангийн захиалгыг яам руу явуулсан учраас яамнаас тэр чигээрээ батлагдаад ирэхээр нь таныг үндсэн болгоно гээд тушаал дээрээ хүртэл оруулчихаад яам руу тогоочийн ангийг хассан квот явуулсан байгаа юм. Яамны хүмүүс нь танай сургуулиас ирсэн саналыг яам өөрчилдөггүй орон нутгийн сургуулиас ирсэн саналаар баталдаг гэж мэдэгдсэн. Яамнаас үүнийг тодруулахаар гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж хэргийн үнэн мөнийг олоогүйд гомдолтой байна. гийн гарын үсгийг хуурамчаар зурсан байж болзошгүй квотыг Яамны хуулбар үнэн дардастай баримтыг холбогдох байгууллагаас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Эрх мэдлээ ашиглаж миний ажиллах эрхийг хааж боогдуулж хохироосон гэж үзэж байна. Учир нь би 2025 оны 2-р сард тэтгэвэрт гарах байсан. Төрд ажилласан жилийн тэтгэмж авч чадахгүйд хүрч байгаа тул миний хохирлыг барагдуулж өгнө үү. Энэхүү тушаалаа харилцан тохирсон гэсэн нотлох баримт бичгээр хавсаргаагүй байдлыг үл харгалзан үзсэн. ******* багш нь тус сургуулийн үндсэн багшийн орон тоон дээр ажиллаж байсан. Хариуцагч талын мэдүүлэг, шүүхийн шийдвэрийг харахад ******* багш нь бас багшийн орон тоон дээр ажилласан гэж харагдаж байна. Тиймээс ******* багшийн жирэмсний амралттай хүний орон тоонд ажиллаж байсан гэсэн нотлох баримт хавсаргаагүй. 2024 оны 2-р сарын 28-ны өдрийн А/95 дугаартай элсэлтийн хяналтын тоог шинэчлэн батлах тухай" тушаал нь 2024- 2025 оны хичээлийн жилд хамааралтай тушаал учир миний хэрэгт хамааралгүй тушаалыг нотлох баримтаар авсан хариуцагч талын мэдүүлгийн 1.3-р хэсэгт БСШУЯ-наас "Тогооч" мэргэжлийн багшийг хасаж энэ чиглэлээр элсэлт авахгүй болсон гэсэн боловч нотлох баримт хавсаргаагүй. 2023 оны 01-р сарын 30-ны хурлын шийдвэрээр элсэлтийн хяналтын тоо нь энэ хэрэгт хамааралтай гэж үзсэн боловч хамгийн гол гэрч болох БСШУЯ-ны дэргэдэх мэргэжлийн боловсролын элсэлтийн хяналтын тоог хариуцаж батлуулдаг мэргэжилтэн ыг гэрчээр оролцуулан урьдчилан асуулт асуулгах хүсэлтийг хүлээж аваагүй.Шүүх хуралдаан дээр гэрч гийн хэлсэн ярьсан зүйлийг шүүхийн шийдвэр дээр хэт гуйвуулж буруугаар тайлбарлаж бичсэн байх ба шүүхээс тэмдэглэлтэй танилцах гэсэн боловч тэмдэглэл албажаагүй байна шүүгчээс асууя гээд хариу хэлээгүй болно. Шүүхийн шийдвэр нь гараад 14 хонох гэж байхад шүүх хуралдааны тэмдэглэл нь гараагүй байгаад гомдолтой байна. Иймд Ч.******* миний хохирлыг барагдуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримт, хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ олон удаа шүүх хуралдаан хойшилсон гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзан хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн гол нотлох баримт болсон Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох мэргэжилтэнг асуулгах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийг тогооч мэргэжлийн багшаар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тушаал гаргасан. ******* гэх хүн захирал болооод маш олон хүнийг ажлаас нь халсан. Шинээр ажилтан авсан. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр захирлаар ажилласан. 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 6 хүнийг нь ажлаас халсан байдаг. Үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа хүн дээр ажлаас халах тушаал гаргасан. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 тоот тушаалын 4 дэх хэсэгт 2023-2024 оны хичээлийн жилд тогооч мэргэжлийн хяналтын тооны захиалга батлагдсан үед үндсэн багшаар ажиллахыг хүний нөөц, гадаад харилцааны ажилтан н.д даалгасугай гэсэн тушаал гаргасан. Энэ нь болзол тавьсан асуудал байна. Нэхэмжлэгчийг түр орон тоон дээр томилсон. Тогооч мэргэжлийн хяналтын тоо батлагдан ирсэн тохиолдолд таныг үндсэн багшаар томилно гэж болзол тавьсан. Нэхэмжлэгчийг нэг ёсондоо хуурсан асуудал байна. 2023 оны 09 дүгээр сард тогооч мэргэжлийн хяналтын тоо батлагдсан ирээгүй гэж хэлсэн. Авлигатай тэмцэх газраас олон зүйлсийг шалгуулсан. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирсэн албан бичиг дээр тухайн сургуулиас тогооч мэргэжлийн орон тоог хассан байдлаар явуулсан байдаг. Яамнаас ирсэн албан бичиг дээр тухайн яамны хуулбар үнэн баримт дарагдсан байдаг. Яамны хуулбар үнэн дарагдсан баримт дээр МСҮТ-ийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байдаг. Тухайн баримт үнэн эсэхийг нотлохын тулд шинжилгээ хийлгэхийн тулд баримт эх хувиараа хэрэгтэй болсон. Тосонцэнгэл сум дахь Мэргэжил ******* үйлдвэрийн ******* тухайн баримт нь эх хувиараа байхгүй байгаа. Хуурамчаар нотлох баримт үйлдсэн эсэх тухай асуудал үүсэж байна. н. гэх хүний гарын үсгийг хуурамчаар зурсан байх боломжтой. Захиалгыг тухайн сургууль Боловсрол, шинжлэх ухааны яамны явуулдаг. Сургууль захиалга явуулахдаа тогооч мэргэжлийн 15 хүн гэж явуулаагүй байдаг. Талх, нарийн боовны технологич бэлтгэх багшийн үндсэн орон тооноосоо сайн дураараа чөлөөлөгдсөн асуудал байна. Нэхэмжлэгч өөрийгөө 2023-2024 оны хичээлийн жилд тогооч бэлтгэх ангийн багшаар ажиллана гэж бодоод тушаалын хүлээн зөвшөөрсөн байдаг. Нөгөө тушаал дээр маргаан үүсгэх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Шүүх хуралдааны өмнө, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох мэргэжилтэнг асууж өгөөч гэх хүсэлт гаргасан. Сургуулиас явуулсан захиалгад өөрчлөлт оруулдаг талаах асууж тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Боловсрол, шинжлэх ухааны яам сургуулиас ирүүлсэн захилгын дагуу квотыг батлах ёстой. Яамны зүгээс хасах эрх байхгүй гэдэг хариуг өгдөг. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэнг асууж өгөөч гэж хүсэлт гаргахаар шүүх хуралдаан олон дахин хойшилсон учир хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг ирүүлсэн байдаг. Хүний үндсэн эрх ашгийг сургуулийн захирал хөндөж байна. Нэхэмжлэгчийн хуурсан асуудал байдаг. Тогооч мэргэжлийн ангийн хүсэлтийг яам руу явуулсан яамнаас батлагдан ирээгүй байна гэдэг хариуг өгдөг. Бодит нөхцөл байдал дээр сургуулийн захиргаа тогооч мэргэжлийн ангийг хасаж явуулсан нь илэрхий байна. Маргаан бүхий тушаалын 4 дэх хэсэгт тогооч мэргэжлийн элсэлтийн хяналтын тоо батлагдсан тохиолдолд гэж болзол тавьж тушаал гаргаад үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа хүнийг түр орон тоон дээр ажиллуулахаар тушаал гаргасан байдаг. 2023 оны 06 дугаар сард нэхэмжлэгчид үзүүлсэн тушаалаа өөрчлөөд н. гэх хүнээр гарын үсэг зуруулсан байна. Н. гэх хүнийг гэрчээр асуухаар би ийм гарын үсэг зурдаггүй. Миний гарын үсэг биш гэдэг. Захирал дур мэдэн явуулсан эсэх, гарын үсгийг хуурамчаар зурсан эсэхийг шалгуулъя гэхээр тухайн баримтын эх хувь олддоггүй. Сургууль санаатайгаар тухайн баримтыг гаргаж өгөхгүй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох мэргэжилтэнг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй. Гомдолтой байна. Хэргийн гол маргаантай салшгүй холбоотой. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн н.ыг асуулгах зайлшгүй шаардлагатай байхад хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарладаг боловч үйл баримтаас харахад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах асуудал байхгүй. Н. багшийн тогооч бэлтгэх багшийн ангийг дааж авсан байдаг. Н. багшийн анги байсан байна. Та түр хүний оронд томилогдсон асуудал ярьдаг бодит байдал дээр түр томилогдсон асуудал байхгүй. Давж заалдах шатны шүүүх бүрэн эрхийн хүрээнд хэргийг тал бүрээс нь бодитоор шийдвэрлэж өгнө үү. Маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Хүсэлт гаргаж байхад хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, тогооч мэргэжлийн ангийн багшаар эргүүлэн томилуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэл магадгүй шүүхээр шийдвэрлэгдээд хангагдсан тохиолдолд тухайн шүүхийн шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүснэ. Нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан тогооч болон талх, нарийн боовны технологич бэлтгэх ангиуд нь 2023 оны 09 дүгээр сарын байдлаар хасагдсан. Хариуцагч байгууллага 2023-2024 оны хичээлийн жилд анги дүүргэлт байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай. Бодит байдал дээр биелэх боломжгүй нөхцөл байдал үүсгэхээр байна. Хоёрт, орон тооны асуудлыг ярьж байна. Орон тооны бүтцийн асуудлыг сургуулийн захирал дангаараа тогтоодог албан тушаалтан биш. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/185 дугаар тушаал байдаг. Тухайн тушаалаар мэргэжлийн, техникийн боловсролын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг баталсан. Үлгэрчилсэн дүрмийн 3.53-т *******ын байгууллага орон тоог тогтоохдоо багш, суралцагчийн тооны дундаж харьцааг харгалзан тогтооно. Харьцаа нь онолын ангийн хувьд 25, лаборатори дадлагын ангийн хувьд 15 ба түүнээс доошгүй суралцагчтай байна гэж маш тодорхой заасан байдаг. Дор хаяж 15 суралцагчтай байх шаардлагыг тавьсан. Мөн дүрмийн 3.5.8-д зааснаар орон нутгийн салбар зөвлөл, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ажил олгогч мэргэжлийн байгууллагатай хамтран хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж зохион байгуулна. Суралцагчдын тоог гаргаж ирэхдээ судалгааг үндэслэх юм байна. ******* техникийн боловсролын тухай хууль байгаа. Хуулийн 5.1.1-д хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн байх шаардлагуудыг дурдаж өгсөн байдаг. Ч.******* багшийн төгсгөсөн анги нь 3 суралцагчтай байсан. Хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа юм. Судалгаа, орон нутгийн салбар зөвлөл, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ажил олгогч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогооч мэргэжлийн анги нь эрэлт шаардлагатай ангид хамаарахгүй гэдэг илэрхий харагдаж байна. *******, техникийн боловсролын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. ******* сургуулийн багш багшлах эрхтэй байх шаардлагыг тавьсан. Ч.******* багш багшлах эрхгүй. Давж заалдах гомдолдоо олон үндэслэлүүдийг дурдсан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар Ч.******* багш чөлөөлөгдсөн, мөн өдрийн Б/44 дүгээр тушаалаар тогооч мэргэжлийн ангийн түр багшаар томилогдсон байна. Үндсэн багшаар ажиллуулсан гэдэг агуулгыг тушаалдаа оруулсан. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас одоо баталж ирсэн орон тоонд тогооч мэргэжлийн анги бол батлагдаж ирээгүй. Хоол зүйч мэргэжлийн анги ирсэн. Яамнаас албан бичгээр хариуг ирүүлсэн ба гэрчээр хүн асуух шаардлагагүй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд бүрэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Тосонцэнгэл сум дахь Мэргэжил ******* *******ийн ******* холбогдуулан тус төвийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/99 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан, тогооч мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч Ч.******* нь Завхан аймгийн Мэргэжил ******* *******ийн ******* талх, нарийн боов *******,технологийн мэргэжлийн багшаар ажиллаж байгаад тогооч мэргэжлийн багш Э.******* хүсэлтээрээ чөлөөлөгдснөөр 2023 оны 01 сараас 2023 оны 06 дугаар сарын 02 хүртэл тогооч мэргэжлийн багшаар ажиллаж байгаад, тогооч мэргэжлийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн гэх ба нэхэмжлэгчийн энэ тайлбар нь гэрч Э.*******гийн мэдүүлгээр тогтоогддог ба хариуцагч энэ талаар маргаагүй байдаг.

5. Гэтэл тус төвийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 дугаартай тушаалаар Ч.*******ийг талх нарийн боов *******, технологийн ажилтан мэргэжлийн багшаас чөлөөлж, тус төвийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар Тогооч мэргэжлийн түр багшаар томилон ажиллуулахаар тогтоосон нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн тушаалд Ч.*******ийг 2023-2024 оны хичээлийн жилд тогооч мэргэжлийн хяналтын тооны захиалга батлагдсан тохиолдолд үндсэн багшаар ажиллуулахаар заасан боловч талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтаны оронд ажиллаж байгаа бол гэрээг хугацаатай байгуулна гэж заасан нь мөн эргэлзээтэй, ойлгомжгүй байна.

6. Хэрэгт авагдсан дээрхи баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ч.******* нь Тосонцэнгэл сумын Мэргэжил ******* *******ийн ******* ямар мэргэжлийн багшаар ажиллаж байгаад, хэзээ, хэний санаачилгаар, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн эсэх, дараа нь ямар үндэслэл шаардлага, шалтгаанаар түүнтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан болох, мөн 2023-2024 оны хичээлийн жилд тус Мэргэжил ******* *******ийн төвийн тогооч мэргэжлийн багшийн ажлын байр хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрээр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн эсэх зэргийг шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэг бүрчлэн үнэлж, дүгнээгүй, талуудын маргаантай харилцааг бүхэлд нь тодорхойлоогүй байна.

7. Мөн хариуцагч байгууллага нь 2023-2024 оны хичээлийн жилд тогооч мэргэжлийн суралцагч элсүүлэх хяналтын тоог 1 жилтэй ангид 15 суралцагч байхаар Боловсрол шинжлэх ухааны яаманд баталгаажуулахаар хүргүүлсэн боловч яамнаас тус орон тоог хасаж ирүүлсэн гэж тайлбарлаж энэ талаарх албан бичгийг шүүхэд гаргаж өгчээ.

Гэтэл хэргийн 144 дүгээр хуудсанд тогооч мэргэжлийн ангид элсүүлэх суралцагчийн тоог хасаж, Боловсрол шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн тус сургуулийн захирал, *******ын менежерийн гарын үсэгтэй албан бичгийг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт нэг үйл баримтын талаарх хоёр өөр баримт хэрэгт авагдсан байна.

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрхи бичиг баримтын аль нь үнэн зөв болох, уг баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхийг харьцуулан үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна.

9. Түүнчлэн анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй тул хууль хэрэглээний алдаа гаргасаныг хуулийг зөв хэрэглээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Иймд дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 141/ШШ2024/00182 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Ч.*******ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР