| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2022/04316/И |
| Дугаар | 210/МА2024/02004 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02004
| 2024 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2024/02004 |
,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01108 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т тус тус холбогдох,
5,146,922 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс ,,,,,,,,,, нэг ,,,,,,,,,,,,,-т жолоочоор ажиллаж байгаа бөгөөд 36 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Миний өвчтэй байх хугацааны листний мөнгийг олгохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх листний мөнгө 1,668,352 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх листний мөнгө 485,722 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх листний мөнгө 900,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх листний мөнгө 2,578,566 төгрөг, нийт 5,146,922 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс ,,,,,,,,,,,,,,,,-аас 1,139,779 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 4,007,143 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсийн татгалзал, тайлбарын агуулга:
2021 оны асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны хувьд нэхэмжлэгч үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн хувь хэмжээг тогтоосон акт дээр нь Ж68 гэж байхад тухайн бичигдсэн лист нь ,,,, гэсэн оноштой байсан. Үүнийг магадлагч эмч хянаж үзээд цаашид сайн шалгаж үзэхгүй бол энэ хүн агуулгаараа мэргэжлээс шалтгаалах өвчин тоос тоосонцроос гаралтай өвчнөөр өвдсөн байхад нэмэгдээд эмнэлгийн хуудсаар уушги амьсгалын замын өвчнөөр бичүүлсэн нь буруу гэх үндэслэлээр листийг буцаасан.
Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа дээр сүүлийн 3 сар нь төлөгдөөгүй гэж гарч ирсэн тул 2023 онд лист бодогдоогүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-ын татгалзал, тайлбарын агуулга:
2021 онд ,,,,,,,,,,,, нь манайд ажиллаж байгаагүй. Түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал 2021 оны 10 дугаар сарын 08-09-ний өдөр гарсан. Тухайн үед ажилласан 3 сарынх нь нийлбэр нь 60 хоногт хүрэхгүй байсан. 2021 оны 10 дугаар сард 9 хоног, 11 дүгээр сард 29 хоног, нийт 38 хоног ажилласан. Нийгмийн даатгалын тухай хуульд сүүлийн 3 сар тогтмол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой гэж заасан тул тэтгэмж бодогдоогүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 625,632 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,-иас 223,440 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ад олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 4,297,850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-аас 7,353 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 19,419 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ад олгож шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Листээр ердийн өвчин гэж эмч оношилсон баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн 10 эмч нар Ж68 гэх онош тогтоож өгсөн. Хариуцагчийн ,,,, нь амьсгалын зам уушгитай холбоотой онош байсан гэх тайлбар нь тодорхой бус юм. 2022 онд өвчилсөн 14 хоногт олгох тэтгэмж 696,430 төгрөг бөгөөд үүнээс ,,,,, ,,,,,,-аас 5 хоногийн тэтгэмж болох 248,725 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 9 хоногийн тэтгэмж болох 447,705 төгрөгийг нэхэмжилж байна.
5.2. Би хөдөлмөрийн гэрээний 2.9-д зааснаар өвчтэй байсан бөгөөд өөрийн өвчилсөн актыг байгууллагын эмч, хэсгийн даргад мэдэгдсэн. Хөдөлмөрийн гэрээний 3.6-д зааснаар ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч ногдох хувиа хугацаандаа төлөх үүрэгтэй боловч тус үүргээ биелүүлэлгүй намайг хохироосон.
2023 оны листэд ,,,,, ,,,,,,-аас 5 хоногийн тэтгэмж 533,160 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,ын газраас 14 хоногийн тэтгэмж 1,492,848 төгрөг нэхэмжилж байна.
Мөн анхан шатны шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
2022 онд нэхэмжлэгч нь ,,,, оношоор хэвтсэн нь мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон оношид хамаарна. 2023 онд дараалсан 3 сар шимтгэл төлөөгүй болох нь баримтаар тогтоогдсон. Иймд гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон оноштой холбоотой нэхэмжлэгч эмнэлэгт хэвтсэн, мөн дараалсан 3 сар шимтгэл төлөөгүй болох нь баримтаар тогтоогдсон. Энэ хугацаанд өөрөө ажиллаагүй. Иймд гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хуульд зааснаар авах ёстой гэх үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-аас 1,139,779 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 4,007,143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэхдээ алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1-д ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй, 19 дүгээр зүйлийн 1-д хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно гэж заасан.
Иймд нэхэмжлэгч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хариуцагч нараас шаардах эрхтэй.
3.2. Нэхэмжлэлээс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-аас 223,440 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 625,632 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шийдэлд зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ талаар дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
3.3. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 07, 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ,,,, оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.
Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Ж68 оноштой мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон онош өөр байхад дээрх хугацаанд эмнэлэгт хэвтсэнийг мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас эмчлүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй.
Энэ талаарх тайлбараа хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Үүнд холбогдох нотлох баримтын хуваарилалтыг анхан шатны шүүх буруу хийснийг ийнхүү залруулав.
Иймд дээрх хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид нэхэмжлэгчийн 2022 оны 04-06 дугаар сарын цалингийн дунджид үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасан 75 хувиар тооцож ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 447,705 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,-аас 248,725 төгрөг тус тус гаргуулах нь зүйтэй.
3.4. Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.
Хэрэгт нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,-т 2010 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт авагдсан бөгөөд энэ хугацаанд зөвхөн 2023 оны 05 дугаар сарын шимтгэл төлөлт тасалдсан. Тухайн сард нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн, өөрийн буруугаас шимтгэл төлөөгүй гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй.
Ажил олгогч ,,,,,,,,,,,,,,,, нь хуульд зааснаар ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, эсхүл ажилтан ажиллаагүй тохиолдолд холбогдох арга хэмжээ авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иймээс ажилтнаас шалтгаалж нийгмийн даатгалын шимтгэл тасалдаагүй учир Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны шаардлагыг нэхэмжлэгч хангасан байна.
2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид нэхэмжлэгчийн 2022 оны 02-04 дүгээр сарын цалингийн дундажид үндэслэн ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 380,191 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,-аас 271,565 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
3.5. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 1,453,528 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,-аас 743,730 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ад олгож, нэхэмжлэлээс 2,949,664 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байхад анхан шатны шүүх төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй байгааг залруулж өөрчлөлт оруулна.
Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-ын нэршлийг буруу бичсэн байгааг зөвтгөнө.
5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 1,453,528 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,-аас 743,730 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ад олгож, нэхэмжлэлээс 2,949,664 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын орлогоос 104,793 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-аас 22,399 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,ын хэлтсээс 38,206 төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАДРАХ