| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/03710/И |
| Дугаар | 210/МА2024/02049 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/02049
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2024/02049 |
,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/03862 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,д холбогдох,
Сургуульд орох бэлэн байдлын үнэлгээний журам болон хүү ,,,,,,,,,,,ын үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн талаарх материалтай танилцуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Хүү ,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,, сургуулийн бэлтгэл ангид орохоор шалгалт өгсөн. Ингэхэд элсэлтийн шалгалт хэрхэн авагдах, ямар материалаар авах, хүүхдийн яг ямар чадварыг шалгах, хэдэн хүүхдийг нь авах талаар буюу элсэлтийн журам ерөөсөө танилцуулаагүй. Шалгалтаас долоо хоногийн дараа танай хүүхэд батлагдсан тоонд хүрээгүй гэж хэлсэн.
Үнэлгээний материалтай танилцъя, хүүхдийнхээ хийсэн даалгаврын материалыг авъя гэдэг хүсэлт тавихад, захирал нь татгалзсан хариу өгсөн.
Байгууллагын нууц гэж байгаа боловч элсэлтийн журмаа танилцуулахад энэ байгууллагын ямар хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа нь ойлгомжгүй.
Иймд ,,,,,,,,,,,, сургуулийн сурагчдыг сургуульд орох бэлэн байдлын үнэлгээний журам болон хүү ,,,,,,,,,,,ын үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн талаарх материалтай танилцуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хэргийн материалд өгсөн мэйлээр шалгалтыг асуулга, ажиглалт, сонгон шалгаруулалтаар авна гэсэн мэдээлэл байгаа.
Сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүн болгонд манайх сонгон шалгаруулалттай холбоотой бүх баримт бичгээ гаргаад өгөх юм бол нууцын хууль болон байгууллагын нууцын журам зөрчигдөнө. Байгууллагын нууц нь байгууллагын нууцын журмаар хамгаалагдах ёстой. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 40 дүгээр зүйлийн 40.1.,,,,,,,-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,д ,,,,,,,,,,,, сургуулийн сурагчдыг сургуульд орох бэлэн байдлын үнэлгээний журам болон хүү ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,ын үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн талаарх материалтай танилцуулахыг хариуцагч ,,,,,,,,,,,,,д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,,,,,,,6 дугаар зүйлийн ,,,,,,,6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулснаар хамтран ажиллана гэж заасан. Мөн хуулийн 3.1.11-т "суралцагч" гэж боловсролын сургалтын байгууллагад албан ёсоор суралцаж байгаа хүнийг хэлнэ гэж заажээ. Үүнээс үзэхэд, Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг нь сургуульд албан ёсоор суралцаж буй суралцагчийн эцэг эхэд хамааралтай.
Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 27 дугаар зүйлийн 27.,,,,,,, дахь хэсэгт заасны дагуу сургуульд суралцан төгсөж буй суралцагч нарт боловсролын баримт бичгийг олгоно. Харин нэхэмжлэгчийн хүү нь энэ шаардлагыг хангахгүй тул түүнд боловсролын баримт бичиг танилцуулах үүрэг үүсэхгүй.
Хариуцагчийн хувьд бэлтгэл бүлэгт хүүхэд элсүүлэхдээ сургуульд бэлтгэгдсэн байдлыг өөрсдийн сургуулийн онцлог байдал, хэв загварт тулгуурлан боловсруулагдсан үнэлгээний материалыг үндэслэн үнэлдэг. Энэ нь хүүхдүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулсан хэрэг биш бөгөөд үнэлгээний үр дүнгээр жагсаах үйлдэл хийгээгүй.
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам"-ын 3.,,,,,,,-д Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлсэн үнэлгээний үр дүнг суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэхгүй, зөвхөн сургалтын үйл ажиллагаанд ашиглана гэж заасан нь хүүхдийн эрх ашгийг сургуулийн зүгээс хамгаалж буй хэлбэр юм.
Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээг байгууллагын нууцад хамааруулж болно гэж заасан.
Хариуцагч сургуулийн 2007 онд батлагдсан байгууллагын нууцын журмын 2-т сургалтын онцлогтой холбоотой баримт бичиг нь байгууллагын нууцад хамааруулах талаар тусгасан.
Гардуулсан шүүхийн шийдвэрт шүүгч гарын үсэг зурсан боловч шүүхийн тамга дарагдаагүй байсан. Шүүхийн албан хэрэг хөтлөх журам зөрчигдөж шүүхийн шийдвэрийг албан ёсоор баталгаажуулаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.,,,,,,,-т заасантай адилтгахуйц шийдвэрийг хүчингүй болгох зөрчил үүссэн.
Талуудын хооронд эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн аливааа эрх нь зөрчигдөөгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
,,,,,,,. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шүүх үндэслэлтэй дүгнэлт өгсөн. Би өөрийн хүүхдийн үнэлгээтэй танилцах эрхтэй. Шийдвэрт шүүгч гарын үсэг зурсан бөгөөд заавал тамга дарна гэсэн хуулийн заалт байхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,, нь хуульд заасан эцэг, эхийн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,д холбогдуулан сургуульд орох бэлэн байдлын үнэлгээний журам болон хүү ,,,,,,,,,,,ын үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн материалтай танилцуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...байгууллагын нууцтай холбоотой... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ,,,,,,,,,гийн ,,,,,,, настай хүү ,,,,,,,,,,, нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ерөнхий боловсролын ,,,,,,,,,,,, сургуулийн 2024-202,,,,,,, оны хичээлийн жилийн бэлтгэл бүлэгт элсүүлэх сурагчдын сургуульд орох бэлэн байдлын үнэлгээнд оролцсон боловч бэлтгэл бүлгийн батлагдсан тоонд багтаж орж чадаагүй байна.
Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгчээс сургуульд орох бэлэн байдлын үнэлгээний журам болон хүү ,,,,,,,,,,,ын үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн материалтай танилцах хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авчээ.
3.1. Анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,, нь бэлтгэл бүлэгт сурагч элсүүлэхээр бэлэн байдлын үнэлгээ авсан нь санал гаргах дуудлага бөгөөд харилцан хүсэл зоригийг илэрхийлж үүргийн харилцаа үүсгээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 19,,,,,,, дугаар зүйлийн 19,,,,,,,.3, 19,,,,,,,.4 дэх хэсэгт нийцсэн байна.
Хэдийгээр зохигчийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй боловч бэлэн байдлын үнэлгээтэй холбоотой аливаа асуудал нь Боловсролын ерөнхий хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарна.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.,,,,,,,-д зааснаар иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарч байх тул холбогдох гомдлыг хангахгүй орхив.
3.2. Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.,,,,,,,-д зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин, боловсролын болон сургалтын баримт бичиг болон өөрийн хүүхдийн бэлэн байдлын үнэлгээтэй танилцах эрхтэй.
Тодруулбал, хариуцагч боловсролын байгууллага нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь өөрийн хүүхдийн сурч боловсрох үйл явцад хамаарах сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин, боловсролын болон сургалтын баримт бичигтэй танилцуулахыг шаардах эрхийг байгууллагын нууцад хамааруулсан үндэслэлээр хязгаарлах эрхгүй.
Хариуцагч нь тус сургуульд нэхэмжлэгчийн хүүхэд элсэн ороогүй тул суралцагчийн эцэг, эхийн эрх, үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй гэж байгаа боловч бэлтгэл бүлэгт сурагч элсүүлэхээр бэлэн байдлын үнэлгээнд орсноор Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.,,,,,,, дахь хэсэгт заасан эрх үүснэ.
3.3. Хэрэгт авагдсан Ерөнхий боловсролын ,,,,,,,,,,,, сургуулийн нууцын журмын 2-т сургалтын онцлогтой холбоотой баримт бичиг нь байгууллагын нууц байна гэж заасан байна.
Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нууцыг байгууллага өөрөө тогтооно гэж зохицуулсан бөгөөд байгууллагын нууцад хамаарах мэдээлэл, журмын нэг бүрчлэн тогтоох шаардлагыг хуулиар тогтоосон.
Харин, хариуцагч байгууллагын хувьд байгууллагын нууцад сургалтын онцлогтой холбоотой баримт бичгийг нууцад хамруулсан боловч үүнд сургуульд орох бэлэн байдлын үнэлгээний журмыг хамааруулахаар шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн, хариуцагч байгууллага нь хувь хүний мэдээлэл авах эрхийг хязгаарласан шинжтэй тайлбар гаргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүйн зэрэгцээ нэхэмжлэгч нь бусад бэлэн байдлын үнэлгээнд оролцсон хүүхдүүдийн материалтай танилцах шаардлага гаргаагүй, зөвхөн өөрийн хүүхдийн бэлэн байдлын үнэлгээний материалтай танилцах шаардлага гаргасан байхад байгууллагын нууцад хамаарна гэж тайлбарлаж байгаа нь Байгууллагын нууцын тухай хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцэхгүй байна.
,,,,,,,,,,,, сургуулийн төлөөлөгч нь ...Сургуульд орох бэлэн байдлын үнэлгээний журмаар тус сургуульд элсэн суралцах хүүхдүүдийн мэдлэг, чадварыг шалгаж, сургуульд элсүүлдэг гэсэн тайлбараас дүгнэхэд тус журмыг байгууллагын нууцад хамааруулах үндэслэлгүй бөгөөд уг журамтай нэхэмжлэгч нь танилцсанаар хариуцагч байгууллагын ашиг сонирхолд хохирол учруулах хамгаалалтад байх мэдээлэл алдагдсан нөхцөл байдал үүсэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Тиймээс сургуульд орох бэлэн байдлын үнэлгээний журам нь байгууллагын нууцад хамаарахгүй.
3.4. Иймд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь өөрийн хүүхдийн сургалт, шалгалт, гүйцэтгэлийн материал, үнэлгээ, холбогдох журамтай танилцах эрхтэй тул шүүхээс нэхэмжлэгчид Ерөнхий боловсролын ,,,,,,,,,,,, сургуулийн бэлтгэл бүлэгт элсэх сурагчийн сургуульд орох бэлэн байдлын үнэлгээний журам болон хүү ,,,,,,,,,,,ын үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн материалтай танилцуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.,,,,,,,-д нийжээ.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг баримталсан нь маргааны зүйлд хамааралгүй учир хассан өөрчлөлт оруулна.
3.,,,,,,,. Мөн шийдвэрт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/280 дугаар тушаалаар баталсан Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журмаар үнэлгээний үр дүнгээр хүүхдийг эрэмбэлэх, байр эзлүүлэхийг хориглосон зохицуулалтын талаар дүгнэлт өгсөн байна.
Уг дүгнэлт нь нийтийн эрх зүйн хүрээнд хамаарах асуудал байх тул энэ нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй орхив.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж заасан байна.
Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрт даргалагч шүүгч гарын үсэг зурж, зохих тамга дарагдсан тул хэргийн оролцогчид тараагдсан шийдвэрт тамга дарагдаагүй нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй. Үүнд холбогдох гомдлыг хангахгүй.
,,,,,,,. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/03862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 9 дүгээр зүйлийн 9.1, гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАДРАХ