Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 134

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20ы өдрийн 599 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21ий өдрийн 638 дугаар магадлалд:

“Прокуророос шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй”, “Шүүгдэгч А.Гийг бага насны хүүхдийн эсрэг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”

1.2. “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасаар шүүгдэгч А.Гд 6 /зургаа/ жил хорих ял шийтгэсүгэй.”

1.3. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 29 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 10 сар 29 хоногоор тогтоосугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Т.Баярбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

                                                         ШҮҮГЧ                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                           С.БАТДЭЛГЭР

 

                                                           Б.БАТЦЭРЭН

 

                                                  Б.ЦОГТ