Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02058

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02058

 

 

,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,

,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/04511 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарт холбогдох,

,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лангуу эзэмшүүлж ашиглуулахыг даалгах, ,,,,,,,,гаас 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,д, 1,400,000 төгрөгийг ,,,,,,,,,т, 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,ад, 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,д, 1,400,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,д олгуулах,

,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нараас олох ёстой байсан орлого 35,392,000 төгрөг, лангуу тохижуулахад гаргасан зардал 1,000,000 төгрөг, нийт 36,392,000 төгрөгийг гаргуулж ,,,,,,,,,,,,д олгуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,гийн өмгөөлөгч ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3-4 хороололд байрлах Хороолол гар утас худалдааны төвд лангуу түрээслэн гар утас худалдаа, дагалдах хэрэгслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ,,,,,,,,,-тай Талбайн түрээсийн гэрээ-г байгуулж, Хороолол гар утас худалдааны төвийн 4 тоот лангууг ашиглахаар болсон. Тухайн гэрээгээр 1 сарын түрээсийн төлбөр 350,000 төгрөг, гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал гэж тохирсон.

Гэтэл хариуцагч ,,,,,,,,,,, нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан талбайг би авсан гэх шалтгаанаар хааж, үйл ажиллагааг нь зогсоон цаашид үргэлжлүүлэн түрээслэх бол тус бүр 10,000,000 төгрөг өгөхийг үндэслэлгүйгээр шаардсан.

Хариуцагч нар гэрээний хугацаа дуусаагүй буюу гэрээг цуцлах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч гэрээг цуцлах хэмжээний үүргийн зөрчил гаргаагүй байхад түрээсийн талбайг хааж, үйл ажиллагааг зогсоосон.

1.2. Хариуцагч ,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,, нь 2021 оны 08 сарын 13-ны өдөр буюу гэрээ байгуулахаас өмнө түрээсийн талбайг сунгаж гэрээ байгуулахдаа барьцаа авна гэх байдлаар нэхэмжлэгчээс 1,400,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан.

Мөн нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байсан лангууг 1,000,000 төгрөгөөр тохижуулсан.

Түүнчлэн хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс лангууг эзэмшүүлж, ашиглуулаагүй гэрээний үүргээ зөрчсөнөөс болж 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1-11 сарыг дуусах хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогоо олж чадахгүй байдалд хүрч хохирсон. Шинжээчийн дүгнэлтээр сарын орлогыг бага тодорхойлсон хэдий ч тухайн баримтад үндэслэж нэхэмжлэлийн дүнгээ тодорхойлно. Үүнд нэг сарын орлогын хэмжээ болох 2,668,000 төгрөгийг 13 сарын хугацаагаар тооцож олох ёстой байсан орлого 35,392,000 төгрөг болж байгаа.

1.3. Иймд, хариуцагч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нараас олох ёстой байсан орлого 35,392,000 төгрөг, лангууг тохижуулахад гаргасан зардал 1,000,000 төгрөг, нийт 36,392,000 төгрөгийг гаргуулж, 4 тоот лангууг ,,,,,,,,,,,,д 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эзэмшүүлж, ашиглуулахыг даалгаж, хариуцагч ,,,,,,,,гаас барьцаа хэлбэрээр өгсөн 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нар хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарт холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лангуу эзэмшүүлж, ашиглуулахыг даалгах, хариуцагч ,,,,,,,,д холбогдуулан 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,д, 1,400,000 төгрөгийг ,,,,,,,,,т, 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,ад, 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,д тус тус олгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан.

 

3. Хариуцагч ,,,,,,,,, болон ,,,,,,,,гийн татгалзал, тайлбарын агуулга:

2016 оноос тус объектыг сарын 5,000,000 сая төгрөгөөр түрээслэн авч 32 ширхэг лангуу гаргаж, нэг сарын 300,000 мянган төгрөгөөр түрээслүүлдэг байсан. Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор түрээсийн өртэй мөн цаашид гэрээгээ сунгах тохиолдолд түрээсийн гэрээ маань сард 11,600,000 төгрөг болж нэмэгдсэн. Энэ талаар түрээслэгч нартайгаа ярилцаад 1 хүний түрээсийн төлбөрийг 400,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн.

Ингээд би сар бүр 3,000,000 төгрөгийн алдагдалд орж, бүтэн нэг жил хагасын хугацаанд явж, хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын өөрийн хувийн эзэмшлийн машинаа зарж, 08-09 дүгээр сарын түрээсээ цааш нь төлсөн. Цаашид ийм байдлаар ажиллах боломжгүй болсон тул түрээслүүлэгч, түрээслэгч нартайгаа ярилцаж үйл ажиллагаагаа зогсоохоор болж түрээслэгч нартай аман хурал 2022 оны 10 дугаар сарын 05-ны хийж, 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд тухайн объектыг бүрэн чөлөөлж өгөхөөр тохирсон.

Иймд, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч ,,,,,,,,,,,гийн татгалзал, тайлбарын агуулга:

Би тус түрээслэгч нартай гэрээ байгуулсан ,,,,,,,,,,,,-аас эрх шилжүүлж аваагүй бөгөөд тус барилгын үндсэн эзэмшигч ,,,,,,,,,,,-тай эрхийн доголдолгүй буюу өмнөх түрээслэгч нартай гэрээ цуцлагдсаны дараа тухайн барилгыг эзэмших гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,-аас 16,012,129 төгрөгийг, хариуцагч ,,,,,,,,гаас 700,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлээс үлдэх 21,079,871 төгрөг, 4 тоот лангууг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал эзэмшүүлж, ашиглуулахыг хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарт даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ,,,,,,,,,,,д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нар хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,, нарт холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лангуу эзэмшүүлж, ашиглуулахыг даалгах, хариуцагч ,,,,,,,,гаас нийт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,-аас улсын тэмдэгтийн хураамжид 238,010 төгрөг, хариуцагч ,,,,,,,,гаас улсын тэмдэгтийн хураамжид 21,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Дүгнэлтээр нэхэмжлэгчийн цэвэр ашгийг тодорхойлохдоо нөхцөл байдлыг харгалзан үзэж 2,688,000 төгрөгөөр тогтоосон. Нэхэмжлэгч худалдагч ажиллуулаагүй учир түүний зардалд гарах мөнгийг ашигт оруулан тооцох учиртай. Гэтэл шүүх үүнийг анхааралгүй дүгнэлтийг буруу үнэлж, 1,222,300 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй.

Нөгөө талаар хариуцагч ",,,,,,," ХХК болон ,,,,,,,, нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж гэрээний хугацаа дуусахаас 1 жилийн өмнө нэхэмжлэгч буюу түрээслэгчийн лангуун дотор байсан эд хөрөнгөд нь халдаж, лангууг шууд дур мэдэн хааж битүүмжлэх үйл ажиллагаа явуулсан. Үүний улмаас нэхэмжлэгчийн гэр бүлийн бизнес зогсож, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд нилээдгүй хугацаанд үргэлжилсэн. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх учиртай.

Иймд, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 35,392,000 төгрөг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа зохих зардлыг хассан, огт зардал гаргалгүй орлого олно гэж байхгүй. Шинжээч нь дүгнэлт гаргах эрхгүй тул гомдолдоо дэлгэрэнгүй дурдсан. Мөн гэрээний хохирлыг хуульд байхгүй үндэслэлээр нэмэгдүүлж болохгүй. Иймд, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Гэрч ,,,,,,,,,,,ын 5 номерын лангууг ,,,,,,,,,,,,гаас авсан гэх мэдүүлгийг шүүх үнэлээгүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн ,,,,,,,,,, нь нэхэмжлэгчийн нөхөр ба ашиг сонирхлын зөрчилтэй. ,,,,,,,,,,,, нь тус лангууны түрээсийг төлдөг гэдгийг нотлохын тулд өөрийн дансны хуулгаар нотлох боломжтой байтал тухайн хуулгыг гаргаж өгөөгүй нь 4 тоот лангууг түрээсэлдэг байсан эсэхийг нь эргэлзээтэй болгосон.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээний 1.3-т 4 гэсэн тоо байгаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 тоо тавигдсан болох нь хэргийн 2 хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна. Үүнээс үзэхэд ,,,,,,,,,,,,г дан ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэн 4 тоот лангууг түрээсэлж байсан гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй.

,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,гийн 1 сарын хугацааны ашгийг тодорхойлох боломжтой буюу хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тухайн шинжилгээг хийх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн шинжээч нь хөрөнгийн үнэлгээ, бизнесийн чиглэлээр үнэлгээ хийх талдаа илүү мэргэшсэн байтал эдийн засаг, санхүү талын дүгнэлтийг гаргаж байгаа нь илтэд эргэлзээ төрүүлэхээр байна.

Мөн тухайн шинжилгээний объект болох Хаан банкны дансны хуулга нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан шинжилгээний объектын нийтлэг шаардлагыг хангасан эсэх, мөн тухайн баримт нь хэдэн хуудас материал ирсэн эсэхийг буюу дээр дурдсан хуулиар шаардаж байгаа шаардлагад нийцээгүй.

Иймд, 16,012,129 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Шинжээч нь хуульд зааснаар томилогдож холбогдох баримтын хүрээнд дүгнэлт гаргасан. Хэргийн баримтаар ,,,,,,,,,,,, нь 4 тоот лангууг эзэмшиж, ашиглаж байсан болох нь баримтаар тодорхой тогтоогдсон. Иймд, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж хариуцагч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нараас олох ёстой байсан орлого 35,392,000 төгрөг, лангууг тохижуулахад гаргасан зардал 1,000,000 төгрөг, нийт 36,392,000 төгрөгийг гаргуулах, 4 тоот лангууг ,,,,,,,,,,,,д 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эзэмшүүлж, ашиглуулахыг даалгах, хариуцагч ,,,,,,,,гаас барьцаа хэлбэрээр өгсөн 1,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,, нар гэрээ цуцлах талаар урьдчилж мэдэгдсэн, гэрээ цуцлах нөхцөл үүссэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч ,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,-аас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний эрхийг шилжүүлж аваагүй үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нар хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарт холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лангуу эзэмшүүлж, ашиглуулахыг даалгах, хариуцагч ,,,,,,,,д холбогдуулан 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,д, 1,400,000 төгрөгийг ,,,,,,,,,т, 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,ад, 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,д тус тус олгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарын татгалзсан шаардлагыг бүрэн тусгаагүй байгааг залруулж зохих өөрчлөлт оруулна.

 

3. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр түрээслүүлэгч ,,,,,,,,, нь гар утас, дагалдах хэрэгсэл үйлчилгээний зориулалтаар 4 тоот лангууг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч ,,,,,,,,,,,, лангуу ашигласны төлбөрийг сар, сараар тогтмол түрээсийн сар эхлэхээс өмнө 350,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Уг гэрээ байгуулахаас өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ,,,,,,,,,,,,гаас 1,400,000 төгрөгийг ,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,,гийн данс руу шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь түрээсийн лангууг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглажээ.

 

3.1. ,,,,,,,,,-ийн зүгээс 4 тоот лангууг ,,,,,,,,,,,, нь түрээслээгүй гэж маргаж буй боловч гэрч Б.Өнөбаярын мэдүүлэг, хэрэгт авагдсан талуудын байгуулсан гэрээгээр уг үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрээнд түрээсийн зүйлийг 4 тоот лангуу, хариуцагчаас гаргаж өгсөн гэрээнд түрээсийн зүйл болох лангууны тоот тавигдаагүй байдлаар хэрэгт авагдсан. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн баримтаар гаргаж өгсөн гэрээнд бичигдсэн лангууны дугаар хуурамч болохыг хариуцагч ,,,,,,,,, нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаах ёстой боловч энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй.

Харин нэхэмжлэгчийн баримтаар гаргаж өгсөн гэрээнд дурдсан үйл баримт үнэн зөв болох нь гэрч Б.Өнөбаярын мэдүүлгээр нотлогдсон байна.

 

3.2. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.

 

4. Анхан шатны шүүх ,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж үндэслэл бүхий дүгнэсэн.

 

4.1. Түрээсийн гэрээний 4.7-д түрээслүүлэгч нь ерөнхий түрээсийн төлбөр нэмэгдэж, үндэсний болон гадаад валютын ханш огцом өөрчлөгдсөн ... үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр мэдэгдэхүйц хэмжээгээр өөрчлөгдсөн ... тохиолдолд түрээслэгч талд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, түрээсийн төлбөр үнэд өөрчлөлт оруулж болно гэж, 11.1-т түрээслэгч нь гэрээний 4.7-д заасны дагуу түрээслүүлэгчийн тогтоосон нэмэлт хугацаанд үүргээ дахин биелүүлээгүй бол түрээслүүлэгч тал гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж тусгажээ.

Гэвч нэхэмжлэгчээс лангууг буцааж авсан 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ,,,,,,,,,-ийн зүгээс гэрээ цуцлах талаар мэдэгдсэн баримт тогтоогдоогүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 205, 220-221, 225 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаар түрээслүүлэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан үйл баримт мөн тогтоогдоогүй.

Иймд, анхан шатны шүүх ,,,,,,,,, нь гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг нэхэмжлэгчээс буцаан авсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

4.2. Нэгэнт хариуцагч ,,,,,,,,, нь гэрээг үндэслэлгүй цуцалсан тул үүний улмаас нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д учирсан хохирол болох 2022 оны 11, 12, сар, 2023 оны 1-11 сарыг дуусах хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогыг төлөх ёстой гэх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн.

 

4.3. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2023/04566 дугаар захирамжаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,гийн нэг сарын хугацааны ашиг, орлогыг тодорхойлох шинжилгээ хийлгэхээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон.

Энэхүү ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 хэсэгт нийцсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17-19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Мөн зохигч нь шинжээч томилсон захирамжид хуульд зааснаар гомдол гаргаагүй, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан нэмэлт, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй.

Иймд, дээрх шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх тул үүнд холбогдох хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

 

4.4. ,,,,,, ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хороолол гар утас худалдааны төвд лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулдаг ,,,,,,,,,,,,гийн нэг сарын хугацааны ашиг 1,222,300 төгрөг гэх дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олох байсан орлого буюу гэрээ цуцалснаас учирсан хохиролд 16,012,129 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,-аас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Харин шинжээчийн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,гийн нэг сарын хугацааны цэвэр орлого 2,688,000 төгрөг гэх дүгнэлтийг анхан шатны шүүх баримтлаагүй нь зөв болжээ. Учир нь, нэг сард олсон цэвэр орлогоос холбогдон гарсан үйл ажиллагааны зардлыг хасч тооцож гарсан ашиг нь нэхэмжлэгчид орох ёстой орлогод хамаарна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс лангуу түрээслэн гар утас, дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэхдээ худалдагч ажиллуулдаггүй тул цалин хөлсний зардал гардаггүй үндэслэлээр шинжээчийн дүгнэлтэд заасан цэвэр орлого 2,688,000 төгрөгөөр хохирлыг тооцох ёстой гэж гомдол гаргасан боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дэх хэсэгт зааснаар зөвхөн гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзах болохоос үүргийн зөрчилтэй холбоотой харилцаанд уг зохицуулалтыг хэрэглэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.

 

5. Хариуцагч ,,,,,,,,гаас 1,400,000 төгрөг гаргуулах шаардлагаас 700,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, 700,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосонд зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ шийдлийг хөндөхгүй.

Харин түрээсийн гэрээний харилцааны хүрээнд ,,,,,,,, нь түрээслүүлэгч ,,,,,,,,,-ийн захирлын хувьд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 1,400,000 төгрөгийг хүлээн авсныг анхан шатны шүүх хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаанд хамааруулж алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулж өөрчлөлт оруулна.

 

6. Мөн хариуцагч ,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, болон хариуцагч ,,,,,,,,, нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний үүрэг хариуцагч ,,,,,,,,,,,д шилжээгүй гэж шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэжээ.

Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй учир дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

7. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөр, өөр хариуцагчид хамаарах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохдоо нэгтгэж бичсэн, мөн хариуцагч ,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо давхардуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг найруулгын алдаа гаргасан байгааг залруулж өөрчлөлт оруулна.

 

8. Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/04511 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,-аас 16,012,129 төгрөгийг, хариуцагч ,,,,,,,,гаас 700,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож,

нэхэмжлэлээс үлдэх хариуцагч ,,,,,,,,,-аас 20,379,871 төгрөг гаргуулах болон 4 тоот лангууг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал эзэмшүүлж, ашиглуулахыг даалгах тухай, хариуцагч ,,,,,,,,гаас 700,000 төгрөг гаргуулах тухай, мөн хариуцагч ,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарт холбогдох 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд лангуу эзэмшүүлж, ашиглуулахыг даалгах, хариуцагч ,,,,,,,,гаас 3,500,000 төгрөг гаргуулж 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,д, 1,400,000 төгрөгийг ,,,,,,,,,т, 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,ад, 700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,д тус тус олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нар татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,850 төгрөг, хариуцагчийн төлсөн 238,010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ