Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2016/00970

 

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2016/00970

Төв аймаг

Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан

эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Өргөдөл гаргагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Хас банк-ны байр, утас: 70273190, 99034605,

Тайлбар гаргагч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс 10-р гудамж, 9 тоотод оршин суух, Хан-Уул овогт Лхамсүрэнгийн Дамдин /РД:НЮ68010811/, Боржигон овогт Батдоржийн Мөнхцэцэг /НС80042168/ нарт холбогдох

Зээлийн төлбөрт 2.560.397,49 төгрөг гаргуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргалын дэмжлэгтэйгээр 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 200 тоот эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хас банк эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбартаа: Л.Дамдин, Б.Мөнхцэцэг нар нь нэг гэр бүлийн хүмүүс. Энэ хоёр хамтран 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хас банк-тай зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг 30 хоногт 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг Ланс, 10 дугаар гудамж, 9 тоот 9*5,5 харьцаатай хашаа, байшин барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар гэрээний хугацаанд төлбөрөө төлж байсан боловч 2016 оны 2 дугаар сарын 25-наас төлбөр төлөгдөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан. Одоо үндсэн зээл 2.276.626,92 төгрөг, зээлийн хүү 262.392,14 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 21.378,43 төгрөг, нийт 2.560.397,49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Уригдсан тал Л.Дамдин, Б.Мөнхцэцэг нар нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа: Бид 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хасбанк-наас 10.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Тодорхой хугацаанд боломжоороо төлж байсан. 2016 оны 2 дугаар сараас хойш зээлийг төлөөгүй нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа мөнгөн дээр маргах зүйлгүй, 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор 2 хувааж төлье гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр Хасбанк, уригдсан тал Л.Дамдин, Б.Мөнхцэцэг нар нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 200 тоот эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх-41/,

Тус эвлэрлийн гэрээгээр өргөдөл гаргагч Хасбанк, эвлэрэлд уригдсан тал Л.Дамдин, Б.Мөнхцэцэг нар харилцан ярилцсаны үр дүнд маргаж буй 2.560.397,49 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор 2 хувааж төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн байна.

Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.4, Эвлэрүүлэн зуучллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Өргөдөл гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 55916 төгрөг төлсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 741 дүгээр зүйлийн 741.5, хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар өргөдөл гаргагч Хасбанк, эвлэрэлд уригдсан тал Л.Дамдин, Б.Мөнхцэцэг нарын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 200 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

2. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгч “Хас банк”-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55916 төгрөгийн 50 хувь болох 27950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 27950 төгрөг, хариуцагч Л.Дамдин, Б.Мөнхцэцэг нараас 27950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9 дэх хэсэгт зааснаар маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                             Д.АЛТАНТУУЛ