Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 742

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Насанд хүрээгүй хохирогч Л.Анударь, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч Б.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.А д холбогдох эрүүгийн 1906 00569 0699 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, радио телеграпчин мэргэжилтэй,  харуул ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Ц.А .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ц.А  нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” зочид буудлын 207 тоот өрөөнд 14 нас 1 сартай Л.Анударьтай бэлгийн харьцаанд орж арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.А  мэдүүлэхдээ:

 “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний орой 16 цаг өнгөрч байхад би ээждээ тэтгэврийн зээл авч өгөх гээд “Улаанбаатар” банк дээр байсан. Тэгээд Д.Мөнгөнтүлхүүр над руу “уулзъя” гэж залгасан. Би 17 цаг 20 минутын үед Д.Мөнгөнтүлхүүрийн байгаа газар очсон. Яваад орсон чинь Л.Анундарьтай хамт байсан. Тухайн үед би насанд хүрээгүй гэдгийг нь мэдээгүй. Нүүрээ будсан байсан. Тухайн үед КТМС-д сурдаг 2000 оны гэж хэлсэн. Насыг нь асуухад эмэгтэй хүний насыг асуудаггүй гээд хэлээгүй. Тэгээд хоол идээд Л.Анундарь явсан. Тэгээд дараа нь Д.Мөнгөнтүлхүүртэй “Тайг” зочид буудалд уулзсан. Тэр өдөр хоноод маргааш үдээс хойш нь Д.Мөнгөнтүлхүүрт хоол авч өгсөн. Тэр өдөр хоёр шар айраг авч өгөөд утас, дугаар авч өгсөн. Тэгээд байж байтал үдээс хойш найз нартайгаа утсаар чатлаад байсан. Гэтэл үдээс хойш Л.Анундарь ирсэн. Л.Анундарыг юу гэж дуудсаныг би мэдэхгүй. Тэгээд хоол авч идээд хоёр шар айраг уугаад байсан. Д.Мөнгөнтүлхүүр утсаа оролдоод орон дээр хэвтэж байсан. Л.Анундарь усанд орж байсан. Бид хоёр эхлээд үнсэлцсэн. Би хүч хэрэглээгүй бэлгийн харилцаанд орсон. Тэгээд гарч ирээд миний хувцсыг өмсөөд зураг авахуулсан. Тэгээд дахин холбогдоогүй...Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Л.Анударын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Д.Мөнгөнтүлхүүр намайг дуудсан. Намайг “ээждээ битгий хэлээч” гэж гуйсан. Гадаа суух гэхээр нуугдаж байсан болохгүй байсан. Тэгээд нэг найзыгаа  дуудсан гэж хэлсэн. Тухайн үед хоолоо захиалж идээд хүлээж байтал Ц.А  ирсэн. Бид хоёр танилцсан. Би тухайн үед луу жилтэй 2000 оны гэж хэлээгүй. Надад Ц.А  насаа хэлээгүй. Маргааш нь манай ээж найзтайгаа цуглаанд явсан. Ээжийнхээ утсыг би авч үлдсэн. Надад нүүрээ будах будаг байгаагүй. Тэгж байтал Д.Мөнгөнтүлхүүр над руу чат бичээд ээждээ хэлэхгүй зочид буудал руу очсон. Д.Мөнгөнтүлхүүр гарч ирээд намайг оруулсан. Бид нар хоол идээд шар айраг уусан. Тэгээд байж байгаад Ц.А  бид хоёр доод талын дэлгүүр рүү ороод 2 том шар айраг авсан. Д.Мөнгөнтүлхүүр намайг байж байгаад яваач гээд байсан. Тэгээд би согтуу байсан учраас толгой эргэж байсан. Би усад орсон. Дараа нь Ц.А  над руу орж ирсэн. Намайг хойш харуулж байгаад нуруун дээрээс дарж байгаад бэлгийн харилцаанд орсон. Тэгээд би гарсан. Шөнөжингөө унтахгүй байж байгаад өглөө нь Ц.А  ажилтай байсан болохоор явсан.” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би Ц.А гийн ээжтэй нь уулзсан. Ээж нь их хэцүү, ядруу, хүнд байдалтай байсан. Охиноо бодохоор бүх зүйлийг байранд нь оруулмаар байна. Ц.А д маш их гомдсон. Тухайн үед би Ц.А гаас зөндөө юм асуусан. Тухайлбал “манай хүүхэд хаана байна, манай хүүхдийг олоод өгөөч” гэхэд Ц.А  намайг хэл амаар доромжилсон. “Би насанд хүрсэн, танай хүүхдийг мэдэхгүй, би амарч байна” гэж хэлсэн. Ээжийг нь өрөвдсөн болохоор Ц.А д гомдол санал байхгүй гэж хэлсэн. Сүүлийн 5 сар охиноо хараад байж байхад манай охин шал өөр охин болсон. Ц.А тай уулзахад аягүй гоё урт үстэй, сайхан охин байсан.  Гал цог, эрч хүч нь байхгүй болчихсон. Ойрын 5 сар юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, шөнө босоод суучихна, хоол идэхгүй, болж өгвөл хар бараан хувцас өмсдөг болсон. Ц.А г бодохоор за яахав хүн л юм чинь ууж идсэн л юм байлгүй гэж бодсон. Нөгөө талаар хүүхдээ бодохоор яахаа мэдэхгүй юм. Шүүх намайг бодоод хуулийн дагуу шийдээд өгөх байх гэж бодож байна.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Л.Анударын өгсөн мэдүүлэг /хх-29, 97/,  насанд хүрээгүй гэрч Д.Мөнгөнтүлхүүрийн өгсөн мэдүүлэг /хх-23/, гэрч Д.Баттүвшингийн өгсөн мэдүүлэг /хх-32/, гэрч М.Энхсүлдийн өгсөн мэдүүлэг /хх-34/, гэрч Г.Энхбатын өгсөн мэдүүлэг /хх-35/, гэрч Б.Нямсолийн өгсөн мэдүүлэг /хх-40/, гэрч Ч.Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-41/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 1489, 294, 1458, 2559 дугаартай дүгнэлтүүд /хх-48, 58, 62, 66/, насанд хүрээгүй хохирогч Л.Анударийн БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлсэн /хх-116-119/, шинжилгээний хариуны маягт /хх-63-64/, гэрч Ц.Саруулын өгсөн мэдүүлэг /хх-46/, шүүгдэгч Ц.А гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-68/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

        Шүүгдэгч Ц.А  нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” зочид буудлын 207 тоот өрөөнд 14 нас 1 сартай Л.Анударьтай бэлгийн харьцаанд орж арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Л.Анударийн өгсөн: “..Ц.А  орж ирээд намайг хойшоо харуулаад хүч хэрэглээгүй миний ардаас бэлэг эрхтэнээ хийсэн юм. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. 2019 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Тайга” зочид буудалд 207 тоот өрөөнд Ц.А тай бэлгийн харьцаанд орсон. Тэр намайг усанд ороод нүцгэн зогсож байхад орж ирээд намайг хойшоо харуулж байгаад толгойн дээрээс гараараа дараад хойноос бэлэг эрхтэнээ хийгээд бэлгийн харьцаанд орсон. Буудлын өрөөнд хамаатны охин Д.Мөнгөнтүлхүүр унтаж байсан угаалгын өрөөни хаалга цоожгүй зүгээр хаалттай байсан. Одоо надад гомдол санал байхгүй.” /хх-97/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Мөнгөнтүлхүүрийн өгсөн: “...Би Ц.А д насаа хэлж байгаагүй. 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Ц.А тай пабад сууж байхад тэр надаас миний насыг асуухаар нь би насаа хэлээгүй. Тэгээд тэр надаас 20 хавьцаа гэсэн үг үү гэхээр нь би мэдэхгүй, мэдэхгүй өөрийнхөөрөө ойлго, бараг л гэж хариулсан. Л.Анударь Ц.А д насаа хэлсэн үгүйг нь мэдэхгүй байна. Би паб дотор чихэвч зүүгээд дуу сонсоод фэйсбүүк ороод сууж байсан. Ингээд чихэвчээ авах үед Ц.А  болон Л.Анударь нар хоорондоо үерхэнэ гээд ярьж байсан юм. Би “Тайга” зочид буудлын 207 тоот өрөөнд Ц.А тай бэлгийн харилцаанд огт ороогүй. Би Л.Анударь болон Ц.А  нарын хамт хонохдоо 22:00 цаг өнгөрөөгөөд унтсан. Намайг унтахаас өмнө Л.Анударь усанд орлоо гээд угаалгын өрөө рүү орж байсан шөнө 01:00 цагийн үед сэрэхэд Л.Анударь нь Ц.А гийн цэргийн дүрэмт хувцсыг өмсөөд үсээ задгай тавьсан хажууд нь Ц.А  сандал дээр сууж байсан байсан. Тэр хоёр хэвийн харилцаатай байсан.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баттүвшингийн өгсөн: “...Л.Анударь болон Д.Мөнгөнтүлхүүр нарыг би 18 насанд хүрсэн гэж бодож байсан би насыг асуухад 18 настай гэж хоёулаа хэлж байсан. Энэ охидууд нүүрээ буддаг. Тэгээд нас нь мэдэгдээгүй хэлснээр нь 18 настан гээд л итгэсэн байсан. Надад энэ охидуудыг ашиглан гэсэн бодол огт байгаагүй. Энэ охидуудтай огт бэлгийн харилцаанд ороогүй.”/хх-32/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Энхсүлдийн өгсөн: “...Би энэ хүмүүсийн хооронд ямар харилцаатай байсан талаар мэдэхгүй. Манай найз надад энэ 2 охиныг манайд 2 хоносон юм гэж хэлж байсан. Надад энэ 2 охины насыг мэдэх шаардлага байгаагүй. Д.Баттүвшин бид хоёр 2019 оны 1 дүгээр сарын 13-ны орой ороод 2 охины хамт хөзөр 2 удаа тоглоход 2 охин юм ярьж байгаад 19 настай гээд ярьж байсан. Намайг Д.Баттүвшингийн гэрт очихоос өмнөх өдөр Д.Баттүвшин хоёр охины хамт гурвуулаа хоносон байсан. Гурвуулаа хамт хоносон байхад тийм асуудал гарахгүй байлгүйдээ.” /хх-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбатын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 18:00 цагийн үед цэргийн хувцастай залуу бүртгүүлээд хамт явж байсан гэх охин нь шатны хажууд зогсож байгаад өрөө рүү дагаж орсон байдаг буудлын бүртгэлийн дэвтэр дээр өрөөнд 1 хүн орж байгаа гэж тэмдэглүүлсэн байсан. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 15:20 цагийн үед 207 тоот өрөөнөөс охин гараад буудлын 1 давхарт шатны хажууд 14-15 орчим насны охиныг дагуулж хүн харж байгаад өрөө рүү оруулсан. Буудлын өрөөнд орсноос хойш 2 охин өрөөнөөс гараагүй цэргийн хувцастай залуу хоол захиалж өрөөнөөс орж гарч байсан.” /хх-35/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нямсолийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний 18:00 цагт 1 хоногоор Ц.А  гэх залуу өрөө аваад 40.000 төгрөг картаар тооцоо хийгээд 1 ортой өрөөний түлхүүрийг аваад буудлын өрөө рүү орсон. Би буудлын 207 тоот өрөө рүү Ц.А г өрөө рүү орсоных нь дараа удаагүй 5 минутын дараа орны цагаан хэрэглэл алчуур оруулж өгөх гээд өрөөнд ороход өрөөнд Ц.А  гэх залуу нэг охины хамт байсан тэгэхээр нь би “энэ юун охин бэ, чи ганцаараа гэсэн яасан бэ” гэхэд тэр цэргийн хувцастай залуу “манай дүү удахгүй гарна” гэхээр нь би “за за” гэж хэлээд гарсан. Тэгээд ээлжээ Ч.Наранцэцэгт хүлээлгэж өгөөд явсан.” /хх-40/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Наранцэцэгийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө “Тайга” буудалд ажлаа ресепшин Б.Нямсолиос ээлжээ хүлээж авсан. Ээлж хүлээж авахад 207 тоот өрөөнд Ц.А  гэх нэртэй цэргийн байгууллагад ажилладаг хүү байгаа гэж хэлсэн. Ц.А  14:00 цаг өнгөрч байхад ирээд дүү гэх охиныхоо хамт өрөө рүүгээ ороод буцаад өрөөнөөсөө удалгүй гарахдаа “207 тоот өрөөг хоногоор авья” гээд сунгуулсан. Үүнээс хойш би Ц.А  гэх залуутай тааралдаагүй 207 тоот өрөөнд хэдэн хүн хоносон талаар огт мэдээгүй.” /хх-41/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрйн 2421 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.А  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

2. Ц.А  нь цусны АВО системээр О1 дүгээр бүлгийн цустай байна.” /хх-39/ гэх дүгнэлт,

 

“Тайга” зочид буудлын дэвтрийн хуулбар /хх-90-93/,

Утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан байдал /хх-105-110/,

БЗДХ-ын кабинтетаар үйлчлүүлсэн картын хуулбар /хх-116-119/,

Нас тоолсон тэмдэглэл /хх-132/,

Шүүгдэгч Ц.А гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-68/  зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.А  нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө Баянзүрх

дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” зочид буудлын 207 тоот өрөөнд 14 нас 1 сартай Л.Анударьтай бэлгийн харьцаанд орж арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг нь нийгмийн ёс суртахуун, арван зургаан насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдарын зөв хөгжилд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хавтас хэргийн 132 дугаар талд насанд хүрээгүй хохирогч Л.Анударь нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 14 нас 5 сар 4 хоногтой байсан тул шүүгдэгч Ц.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

    

Шүүгдэгч Ц.А гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ц.А  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид гарах гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Ц.А г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.А г 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.А  нь шүүхээс оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг  5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, өсвөр насны шүүгдэгч Ц.А  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай.

 

6. Насанд хүрээгүй хохирогч Л.Анударь, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.А  урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.А д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС