Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 137

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

                     

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25ы өдрийн 23 дугаар магадлалд:

 

1.1. “Прокуророос шүүгдэгч Р.Ст 2012 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох 3 настай зээ охин У.Аг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндсэн гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.”

 

1.2. “Шүүгдэгч Р.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булганы хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                         С.БАТДЭЛГЭР

 

                                ШҮҮГЧ                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                           Б.БАТЦЭРЭН

 

                                                          Ч.ХОСБАЯР

 

                                                   Б.ЦОГТ