| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2016/00811/и |
| Дугаар | 00699 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 00699
| 2016 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2016/00699
| Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Жуулчны гудамж, Тайван-Монгол төв 206 тоотод үйл ажиллагаа явуулах, “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар 9015002049, регистрийн дугаар 5481228/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 9-474 тоотод оршин суух, Их мээрэн овогт Гантөмөрийн Ууганбаяр /РД:ХН85090790/,
Хамтран хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 9-474 тоотод оршин суух, Их мээрэн овогт Цэвээний Гантөмөр /РД:ХН65033176/,
Хамтран хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 9-474 тоотод оршин суух, Их мээрэн овогт Гантөмөрийн Ганбаяр /РД:ХН87043076/,
Хамтран хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 9-474 тоотод оршин суух, Боржигон овогт Доржийн Жаргал /РД:ХН66052885/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 10.769.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Г.Ганбаяр, Г.Ууганбаяр, Ц.Гантөмөр, Д.Жаргал нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 10.769.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК нь хариуцагч Г.Ганбаяр, Г.Ууганбаяр, Ц.Гантөмөр, Д.Жаргал нараас 10.769.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Г.Ганбаяр, Г.Ууганбаяр, Ц.Гантөмөр, Д.Жаргал нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.769.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Ганбаяр, Г.Ууганбаяр, Ц.Гантөмөр, Д.Жаргал нараас 10.769.000 төгрөг гаргуулахыг хүссэн “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Ганбаяр, Г.Ууганбаяр, Ц.Гантөмөр, Д.Жаргал нараас 93.630 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 93.630 төгрөгийг тус тус гаргуулж “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93.630 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ