Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 00686

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2016/00686

Улаанбаатар хот

  

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 6/1-11 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Бадамгарав/ЙО72021407/-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 20-р гудамж, 1020 тоотод оршин суух, Батнай овогт Цэрэн-дамбын Болормаа/ФБ63062609/-д холбогдох

 

             Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 70.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Бадамгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Бадамгарав би Ц.Болормаатай 2015 оны 9 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 10% хүүтэй 3 сарын хугацаатайгаар 2015 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц.Болормаа зээлийн мөнгөө төлөөгүй өдийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 % алданги тооцож 35,000,000 хоногийн алданги үндсэн зээлийн 35,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ц.Болормаа нь нэхэмжлэгч Л.Бадамгараваас зээлдэж авсан 35,000,000 төгрөгийг хүү болох 10% болох 35,000,000 төгрөгийн хийсэн гэрээний хугацаа өнгөрсөн байгаа ба үндсэн зээл болох 35,000,000 төгрөгийг 2016 оны 11-р сарын 01-ний дотор төлж барагдуулах ба хүү болох 35,000,000 төгрөгийг 2016 онд багтаан төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Л.Бадамгарав хариуцагч Ц.Болормаад холбогдуулан 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч ариуцагч Ц.Болормаа нь 35,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 35.000.000 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын байгуулсан гэрээгээр тогтоогдож байна.

              Зохигчдйн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                           

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Л.Бадамгаравын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Болормаад холбогдох 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Болормаа нь нэхэмжлэгч Л.Бадамгараваас 35,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 35.000.000 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 253,975 төгрөг, хариуцагч Ц.Болопмаагаас 253,975  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Бадамгаравт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                      

                                                      

ШҮҮГЧ                                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ