Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 416

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Ундрах ,

Шүүгдэгч Л.Г , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808055330388  дугаартай 1  хавтаст хэргийг  2019 оны  4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Л.Г, Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг эх, 3 дүүгийн хамт  амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 88-8 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч Л.Г  2018  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн Татварын хэлтсийн гадна хохирогч А.Гын Самсунг Эс-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г   мэдүүлэхдээ:

Би хүний гар утас авсан нь үнэн тул мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатан үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч А.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 11 дүгэзр сарын 28-ны өдөр машиныхаа татварыг төлөх гээд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын хэлтэс дээр 12 цагийн үед очсон юм. Тэгээд тухайн газарт Татварын хэлтсийн гадна шатны хашлага дээр өөрийн гартаа барьж байсан ногоон өнгийн хавтастай бичиг баримт болон Самсунг S8 маркийн гар утсыг тавиад таньдаг хүнтэйгээ тааралдаж би хажуу талын сандал дээр сууж юм ярилцаж байгаад удалгүй утсаа авах гээд хартал миний гар утас алга болсон байсан. Би гар утсаа яг хэсэгхэн зуур мартсан байсан бөгөөд тэнд утсаа тавьсан талаараа санаж байсан бөгөөд авна гэж бодож байгаад хартал алга болсон байсан...Би тухайн гар утсыг 2017 оны 11 дүгээр сард Теди төв дээрээс шинээр нь 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо би rap утсаа 1 сая төгрөгөөр үнэлж байна...Би тухайн татварын хэлтсийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд хар бараан хувцастай, 30 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд цэнхэр өнгийн женсин өмд, хар ноосон малгайтай, хар хавтастай эд зүйл авч явсан хүн байсан...гэжээ. /хх-18-20/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай хүү Л.Г  нь 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн айлын том бөгөөд доороо 3 дүүтэй. Гомбожав нь төрөөд 5 сартайгаасаа 3 хоног унтаад сэрээгүй бөгөөд эх нялхаст 4 жил эмчлүүлж хэвтсэн бөгөөд эмч нар мянгад нэг тохиолддог тархины усжилт гэдэг өвчин байна гэж хэлсэн. Толгой нь биенээсээ хэтэрч томордог өвчин байсан. 4 настайд нь аав нь салаад эмээ, өвөө дээрээ өссөн. 10 настайдаа толгойдоо гуурс тавьдаг хагалгаанд орж одоо 80 хувийн групп тогтоолгож одоо байнгын эмчийн хяналт, хүний асаргаанд байдаг юм. Сүүлийн хэдэн cap овоо босож яваад байхаар нь анзааралгүй орхисон байсан...Бид нар биеэ дааж сурах нь уу гээд анзааралгүй орхисон байсан юм...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр найзынхаа машины будаг хамтарч янзална гээд гарсан байсан юм, тэгтэл хүний утас авчихсан юм билээ...ажил хийж чадахгүй 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай...гэжээ. /хх-25-26/,

Шүүгдэгч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед найз Ган-Эрдэнэтэй уулзах гээд Сонгинохайрхан дүүргийн 21-ийн автобусны буудал дээр очоод хүлээсэн боловч ирээгүй. Тэгэхээр нь би дулаацах гээд Татварын хэлтэс рүү орж дулаацаж байгаад гадагшаа гартал гадаа сандал дээр хоёр хүн сууж байсан. Тэгсэн хажуу талд нь байх хашлага дээр хавтастай бичиг баримтан дээр шаргал өнгийн гар утас байсан. Тэгэхээр нь би тухайн гар утсыг сэмээрхэн очиж аваад халаасандаа хийгээд зам хөндлөн гараад цаашаа яваад 5 шарын автобусны буудал дээрээс аввтобусанд суугаад хотын төв рүү явсан. Тэгээд тухайн гар утсаа аваад Теди худалдааны төв дээр очоод гар утас авдаг хүнд утсаа үзүүлээд 500.000 төгрөгөөр зарна гэхэд гар утас авдаг хүн энэ утас хэрэглэсэн муудсан гар утас байна гэхээр нь 160.000 төгрөгөөр гар утсыг зарчихсан. Тэгээд би мөнгөөрөө би яг юу хийснээ сайн санахгүй байна...гэжээ. /хх-104-107/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №328 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Г  нь хэрэг үйлдэх үедээ Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Л.Г  нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.

2. Л.Г  нь гэмт хэргийн үйлдлийн үед Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Л.Г  нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

3. Л.Г  нь одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.

4. Л.Г  нь хэрэг хариуцах чадвартай байна.

5. Л.Г т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. /хх-71-73/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-н Хөрөнгийн үнэлгээний тайланд: үнэлгээний дүн-1.000.000 /нэг сая/ төгрөг гэжээ. /хх-28-30/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, сиди /хх-33-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/,

Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №0127764 дугаар актанд “Лхагвадоржийн Гомбожавын хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар хугацаагүй сунгаж шийдвэрлэв” гэжээ. /хх-49/, бусад лавлагаа /хх-50-59/,  Капитал банкны дансны хуулга /хх-60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Г т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Г  нь 2018  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын хэлтсийн гадна хохирогч А.Гын Самсунг Эс-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч А.Гын өгсөн “...Татварын хэлтсийн гадна шатны хашлага дээр өөрийн гартаа барьж байсан ногоон өнгийн хавтастай бичиг баримт болон Самсунг S8 маркийн гар утсыг тавиад таньдаг хүнтэйгээ тааралдаж би хажуу талын сандал дээр сууж юм ярилцаж байгаад удалгүй утсаа авах гээд хартал миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/,  

Гэрч Д.Бадамцэцэгийн өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр найзынхаа машины будаг хамтарч янзална гээд гарсан байсан юм, тэгтэл хүний утас авчихсан юм билээ...” гэх мэдүүлэг /хх-26/,

Шүүгдэгч Л.Г ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Тэгсэн хажуу талд нь байх хашлага нь дээр хавтастай бичиг баримтан дээр шаргал өнгийн гар утас байсан. Тэгэхээр нь би тухайн гар утсыг сэмээрхэн очиж аваад халаасандаа хийгээд зам хөндлөн гараад цаашаа яваад 5 шарын автобусны буудал дээрээс автобусанд суугаад хотын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-107-108/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Л.Г  хохирогч А.Гын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Л.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгө хулгайлагдаж хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Л.Г ын гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан шууд хохирол төлөгдөөгүй,  гэм хор арилаагүй байх тул хохирогч А.Год учруулсан хохирол болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Л. Гомбожаваас энэ тогтоолоор гаргуулж хохирогчид олгох зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Г ыг дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Г  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж,